Загасны махны хортой хоргүйг хэрхэн мэдэх вэ?

Амин дэм, уураг тэжээлээр баялаг загасны махыг бид өдөр тутамдаа идэж хэрэглэдэг. Гэвч загасыг хаанаас авч байгаа, аль улсаас импортоор орж ирсэн зэргийг нь сайтар судлахгүй бол эрүүл мэндээ үгүй хийх магадлал өндөр аж. Иймд та бүхэндээ загасны махны хортой эсэхийг хэрхэн мэдэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Загасны махны хортой хоргүйг хэрхэн мэдэх вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Үйлдвэрт үржүүлсэн загас

Мэдээж жинхэнэ байгалийн бүтээл биш тоног төхөөрөмж, техникийн аргаар бүтээгдсэн буюу химийн бодисын найрлагатай хүнсний бүтээгдэхүүн нь биед сайн нөлөө үзүүлэхгүй нь тодорхой. Загасыг үйлдвэр, тусгай газарт үржүүлдэг бөгөөд өсөлтийг хурдасгахын тулд элдэв химийн бодисыг хүртэл ашигладаг байх юм. Мэдээж энэ нь бидний биед асар олон сөрөг нөлөөг үзүүлдэг төдийгүй элдэв янзын өвчин үүсгэж ч мэднэ. 

Үйлдвэрт үржүүлсэн загас

2 Үржүүлгийн загас

Фармерүүд загасаа эрүүл байлгах үүднээс үргэлж антибиотик өгч, үүгээрээ хооллодог төдийгүй химийн бодис ашиглаж, өнгө төрхийг нь сэргээж байдаг юм. Тиймдээ ч тэдгээр загасны ашигт чанар үгүй болохоос гадна хортой хэмээн нэрлэж болохуйц болдог аж. Харин бид тус загасыг идэж, биед ашигтай хэмээн итгэж явах нь дэндүү харамсалтай билээ. 

Үржүүлгийн загас

3 Байгалийн загас

Байгалийн буюу гол, далай зэргээс барьсан загас нь тод улаан өнгөтэй байдаг бөгөөд энэ нь тэдний биед агуулагдах астаксантин гэх бодистой холбоотой юм. Энэ нь байгалийн улаан ягаан өнгийг үүсгэдэг төдийгүй бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад олон чухал үүрэгтэй билээ. Тус бодис нь хүний биед нийлэгждэггүй тул хоол, хүнсээр дамжуулан хэрэглэх шаардлагатай байдаг. Мөн үүнийг авч, эрүүл мэнддээ анхаарахыг хүсч загас автал байгалийн бус үржүүлгийн загас авчихвал мөнгөний гарз болох юм. Учир нь үржүүлгийн загасанд тус шимт бодис байдаггүй төдийгүй таны эрүүл мэндийг аврах бус улам бүр дордуулж байдаг билээ.  

Байгалийн загас

4 Өнгөөр нь ялгах

Тухайн загасны өнгө нь танд бүхнийг хэлж өгөх болно. Үржүүлгийн загасны тухайд цайвар шаргал өнгөтэй байх бол байгалийн буюу гол, нуур, далай зэргээс барьсан загас нь улаан хүрэн өнгөтэй байдаг юм. Иймд та худалдаж авах гэж байгаа загасныхаа өнгийг сайтар ажисны эцэст сонголтоо хийгээрэй. 

Өнгөөр нь ялгах

5 Салмон загас

Салмон загасны биед үзүүлэх нөлөө нь маш сайн байдаг. Биднийг дотроос эрүүлжүүлж, шим тэжээлээр хангаж өгдөг байна. Тэр бүү хэл энэ нь таны биеийг гадны аймшигт өвчлөлүүдээс хамгаалах төдийгүй дархлаа суулгаж өгөх тустай юм. Иймд та бүхэндээ салмон загасаар хийж болох амтат хоолнуудын жорыг хүргэе. 

Салмон загас

6 Шарсан салмон загас

Орц: 

  • Салмон загас- 500 гр
  • Зөгийн бал- 2 халбага
  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Давс- 1/2 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Ургамлын тос- 1/2 халбага
  • Ногоон сонгино- 2 ширхэг
  • Сармис- 2 хумс

Хийх арга:

Жижгэвтэр саванд зөгийн бал, нимбэгний шүүс, сармис, давс болон хар перецээ хийж сайтар хутгана. Дараа нь загасны махаа нарийн хэрчээд урьдчилан бэлтгэсэн соустай хольж, 15 минут орчим байлгаарай. Харин эцэст нь хайруулын тавгандаа ургамлын тосоо хийгээд амталсан махаа шарж авах юм. Ойролцоогоор 5-10 минут шарахад л болох бөгөөд бэлэн болсон хоолоо таваглаж, ногоон сонгиноор чимэглэнэ.

Шарсан салмон загас

7 Салмон загасны шөл

Орц:

  • Салмон загас: 300 гр
  • Төмс: 3 ш
  • Лууван: 1ш
  • Сонгино: 2 ш
  • Цөцгий: 1 аяга
  • Давс, халуун ногоо

Хийх арга: 3 литр усанд хэрчсэн төмс, лууван, сонгино зэргээ хийж чанана. Үүндээ салмон загасаа хэрчиж хийх бөгөөд давс, халуун ногоогоор амтална.  20 минут буцалгасны дараа цөцгийгөө нэмж шөлөө дахин 20 минут зөөлөн гал дээр байлгах аж.

Салмон загасны шөл

8 Калори багатай салмон загастай хоол

Орц:

  • Салмон загас- 150 гр
  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Ногоон гоньд- 1 халбага
  • "parsnip"- 2/3 аяга
  • жигнэсэн броккли- 1.5 аяга

Хийх арга:

Салмон загасаа нимбэгний шүүсээр амталж 225 хэмд 15 минут жигнэнэ. Загасны махаа болмогц нь таваглаж, броккли, "parsnip" зэргээр чимэглэж, ногоон гоньдоор амтална. 

Калори багатай салмон загастай хоол

25
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()