Дуу хөгжмийн түүхэнд тохиолдож байсан 15 эмгэнэлт явдал

Өөрийнхөө эрин үед хийж бүтээсэн зүйлсээрээ олон нийтэд нэр алдраа цуурайтуулж, хүн бүхний хайрыг татаж байсан олны танил, алдартай уран бүтээлчид тоолж барамгүй олон юм. Гэхдээ золгүй тохиолоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч, хийсэн бүтээл, гаргасан дуугаараа өдгөө ч бидний зүрхэнд мөнхөрсөөр байгаа алдартнуудаа эргэн нэг дурсацгаая.

Дуу хөгжмийн түүхэнд тохиолдож байсан 15 эмгэнэлт явдал
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

15 Хэнк Уиллимас (Hank Williams)

1940-өөд оны үед "Country" урсгал дуу хөгжмийн салбарт шинээр орж ирсэн бөгөөд уг урсгалыг олонд таниулж, хүргэсэн гавъяатaй эрхмүүдийн нэг бол яахын аргагүй Хэнк Уиллимс байсан юм. Түүний гаргасан "Honky Tonk", "Bluegrass" зэрэг дуунууд нь тухайн үедээ хит болж байсан бөгөөд түүний 1952 онд Уэст Виржиниад зул сарын баярыг тохиолдуулан хийсэн тоглолт нь АНУ-ын түүхэн дэх хамгийн алдартай тоглолтуудын нэгт тооцогддог байна. Гэвч харамсалтай нь "Counrty" дуучин маань шинэ он гарахын өмнөхөн буюу дөнгөж 29 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний амьсгал хураасныг анх хувийн жолооч нь олж мэдсэн бөгөөд эмч нар зүрхний шигдээсээр таалал төгссөн болохыг олж тогтоосон байна.

Хэнк Уиллимас (Hank Williams)

14 Жим Моррисон (Jim Morrison)

Нэгэн үе охид, залуусыг байлдан дагуулж байсан "The Doors" хамтлагийн вокалист, яруу найрагч болох Жим Моррисон нь хамтлагийн хит болсон бүх дуунуудын үгийг бичдэг, яруу найргийн торгон мэдрэмжтэй нэгэн байсан юм. Түүнээс гадна Жимийн хувцаслалт болон олон нийтийн өмнө биеэ авч явж буй зэрэг нь тухайн үеийн залуусын дунд жинхэнэ моод болж байв. Харин тэрээр нэр алдарт гарахын хажуугаар хар тамхинд донтох болсон бөгөөд биеийн байдал нь муудаж, Парис руу эмчилгээ хийлгэхээр явсан бөгөөд харамсалтай нь 1971.07.03-ны өдөр байрлаж байсан зочид буудлынхаа өрөөнд таалал төгссөн байжээ.

Жим Моррисон (Jim Morrison)

13 Роберт Палмер (Robert Palmer)

Их Британийн нэрт дуучин Роберт Палмер нь 1980-аад оны үед эд мандан бадарч явсан, авъяаслаг уран бүтээлч байсан бөгөөд түүний гаргасан "Addicted to Love", "Simply Irresistable" зэрэг дуунууд нь тухайн үед хүмүүсийн дунд хит болж байсан юм. Түүгээр зогсохгүй тэр үеийн "Chart"-уудыг түүний дуунууд дангаараа ноёлж байсан гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Энэ ч үүднээсээ тэрээр дуу хөгжмийн салбарынхны хамгийн нэр хүндтэй шагнал болох "Grammy"-г хоёронтоо хүртээд амжсан юм. Харин од болон гялалзаж байсан түүнийг 2003.09.26-ны өдөр Парис руу зар сурталчилгааны зураг авалтанд оролцохоор явах үедээ олон мянган шүтэн бишрэгчдээ гонсойлгож, бурхны орон руу явах юм гэж хэн санах билээ. Роберт Палмер бурхан болох үедээ 54 настай байсан бөгөөд түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан нь зүрхний шигдээс байжээ.

Роберт Палмер (Robert Palmer)

12 Элияа (Aaliyah)

АНУ-ын Брууклин хотод төрж, Детройтод өсч, хүмүүжсэн түүний хувьд 1990-ээд оны үед тодрон гарч ирсэн, шинэ залуу уран бүтээлч байсан бөгөөд тэрээр "R&B" урсгалаар дуулахаас гадна давхар загвар өмсөгч байсан юм. Шаггүй жүжиглэх авъяастай залуухан бүсгүй "Romeo Must Die" гэх кинонд хүртэл дүр бүтээгээд амжсан ажээ. Гаргасан уран бүтээлүүд нь хит болж байсан учраас дуу хөгжим сонирхогчдын зүгээс түүнд "Young Queen of the R&B" буюу "R&B" хөгжмийн залуу хатан хаан гэх нэр алдрыг хүртээж байсан юмсанж. Гэвч мансууруулах бодисонд хэт донтох болсон авъяаслаг залуу уран бүтээлч маань шинэ цомгийнхоо ажилд орох үедээ хар тамхинаас болж амь насаа алдсан байна.

Элияа (Aaliyah)

11 Жон Денвер (John Denver)

Гартаа гитар барин 1970-аад онд гайхалтай дуунуудаараа хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэх болсон тэрээр төд удалгүй АНУ-д нэр алдарт хүрч, олны танил болсон юм. "Rocky Mountain High" гэх дуу нь гэхэд тухайн үед жинхэнэ утгаараа хит болж байжээ. Нэрт дуучин залуу хувийн онгоцуудаараа нисэх дуртай байсан бөгөөд 1997.10.12-нд нисч байхдаа түүний унаж явсан онгоц нь осолдож, амь насаа алдсан байна. Хэрэг явдал болсон газар цагдаа болон эмнэлгийн ажилчид очих үед түүний цогцос нүд хальтирмаар харагдаж байсан гэдэг.

Жон Денвер (John Denver)

10 Селена (Selena)

"Мексикийн Мадонна", "Техано хөгжмийн хатан хаан" гэх зэрэг олон алдар гуншинг хүртэж явсан тэрээр Мексик улсаас төрөн гарсан дуу хөгжмийн салбар дахь томоохон оддын нэг байсан бөгөөд 1994 онд англи хэл дээр гаргасан цомог нь түүнд "Grammy"-ийн шагналыг авчирч байжээ. Цааш үргэлжлэх түүний карьер гэрэлтэж байсан хэдий ч, Техас дахь нэгэн зочид буудлын өрөөнд амарч байсан түүнийг буудлын ажилтан хэрцгийгээр хөнөөж, олон хүнийг цочролд оруулж байсан юм.

Селена (Selena)

9 Тупак Шакур (Tupac Shakur)

Хип хоп, реп хөгжмийг өнөөдрийн энэ өндөрлөгт гарахад үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол яахын аргагүй "2 Pac" байсан бөгөөд түүний гаргасан дуунууд тухайн үед хит болж, хүүхэд залуусыг байлдан дагуулж байжээ. АНУ-д хип хоп хөгжим газар авч, хүн бүрийн чихэнд хүрэх болсон бөгөөд "East Coast" болон "West Coast" гэх хоёр хэсэгт хуваагдаж, реппэрүүд өөр хоорондоо хийсэн дуунуудаараа өрсөлддөг байв. 1996.09.07-ны өдөр алдарт реппэр маань боксын хүнд жингийн шилдэг тамирчин байсан Майкл Тайсон (Michael Tyson)-ийн тулааныг үзээд явж байх замд нь түүнийг буутай этгээдүүд тосч, бие тус газар нь хэд хэдэн удаа бууджээ. Эмнэлгийн ажилчид чадах бүхнээ хийж, түүний амь насыг аварсан хэдий ч, тэрээр өвчнөө дийлэлгүй байсаар 7 хоногийн дараа таалал төгссөн юм. Түүний үхлээс тухайн үеийн реппэрүүдийн өрсөлдөөн, үл ойлголцол, тэмцэл ямар ширүүн байсынг харж болох аж.

Тупак Шакур (Tupac Shakur)

8 Дэвид Боуви (David Bowie)

"The Hunger", "The Man Who Fell to Earth" болон "Labyrinth" гэх зэрэг кинонуудад дүр бүтээж, нийт 26 цомог гаргаж, олон гайхалтай дуунуудаараа Британичууд болон дэлхий нийтийг догдлуулж, цэнгүүлж явсан тэрээр 2016.01.10-ны өдөр хорт хавдрын улмаас таалал төгсөж, олон хүнийг уй гашууд автуулсан юм. Сонирхуулж хэлэхэд түүн шиг гаргасан цомог нь 140 сая хувь борлогдсон уран бүтээлч Их Британи улсын түүхэнд тун ховор байдаг юмсанж.

Дэвид Боуви (David Bowie)

7 Принц (Prince)

Өвөрмөц хэв маяг, өнгө төрхөөрөө 1980-аад оны үед дуу хөгжмийн салбарт хөл тавих болсон түүний хувьд "Purple Rain" гэх дуугаараа олонд танигдаж, нэр алдарт хүрч байсан ажээ. Харамсалтай нь 57 насны босгон дээр гэртээ байхдаа биеийн байдал нь гэнэт муудаж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч, бурхан болсон байна. Түүний үхэл фэнүүдэд нь хүнд туссан бөгөөд олон хүн нулимсаа барьж, дийлэлгүй уйлж байсан бөгөөд "Принц бол цор ганц загварлаг хэрнээ гайхалтай уран бүтээлч байсан юм" хэмээн түүний фэнүүд нь гашуудаж байжээ.

Принц (Prince)

6 Элвис Пресли (Elves Presley)

Тэр 30 гаруй жил дан ганц "Rock'n Roll"-ийн хаан байгаагүй бөгөөд түүнийг Америкийн дуу хөгжмийн нүүр царай гэж үздэг байснаас гадна дэлхийн дуу хөгжмийн салбарт үнэлж баршгүй их хөрөнгө оруулалт хийсэн эрхэм гэж үнэлдэг билээ. Гаргасан дуунууд нь ядах юмгүй хит болж, олон нийтийн өмнө биеэ хэрхэн авч явж буй болон ганган чамин, стиллэг хувцасласныг нь харсан охид, бүсгүйчүүд бараг бүгд шахуу түүнд харц унагаж, сэтгэлийн жолоогоо алдаж байсан гэлтэй. Тэрээр эр хүнийхээ үүрэг хариуцлагыг ухамсарлаж, эх орондоо алба хааж байсан бөгөөд олон сая хүнд түүний энэ үйлдэл баатарлагаар үнэлэгдэж байжээ. Гэвч харамсалтай нь нэрт дуучин маань 1977.08.16-ны өдөр нэгэн зочид буудлын өрөөнд таалал төгссөн байхыг буудлын ажилчид олсон байна. XX зууны томоохон оддын нэг байсан түүний үхэл олон сая хүнд уй гашуу авчирч, дуу хөгжмийн нэгэн том од хорвоогоос халин одсон юм.

Элвис Пресли (Elves Presley)

5 Уитни Хьюстон (Whitney Houston)

Түүнийг танихгүй хүн гэж бараг үгүй бизээ. Гайхалтай сайхан бүтээлүүд нь өдгөө ч бидний сэтгэлд эгшиглэж байдаг. Хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө хүн бүрийн харцыг булааж, хайрыг татаж байсан дуучин маань 48 насандаа амьдарч байсан зочид буудлынхаа өрөөнд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Олон жилийн турш хар тамхинд донтсон байсан түүний бие нь тэр их донтолт, өвчинг дийлээгүй гэдэг.

Уитни Хьюстон (Whitney Houston)

4 Жон Леннон (John Lennon)

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хамтлаг гэгддэг “Beatles ” хамтлагийн дуучин Жон Леннон (John Lennon) гэртээ амарч байхдаа,галзуу шүтэн бишрэгч болох Марк Чэйпмэн (Mark Chapman)-ийн гарт буудуулж, харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Тус алуурчинг дэлхий нийтээрээ, олон жилийн турш үзэн ядаж, харааж байсан бөгөөд нэгэн гоц авъяастнаа дуу хөгжмийн салбар үдэхэд хүрсэн юм.

Жон Леннон (John Lennon)

3 Курт Кобэйн (Kurt Kobain)

“Nirvana” хамтлагийн дуучин, гитарчин Курт Кобэйн 27 насандаа амиа егүүтгэж, олон шүтэн бишрэгчдээ харуусал, нулимсанд живүүлэн, харамсалтайгаар хорвоог орхисон билээ. Түүнийг амиа хорлосон гэж ярьдаг хэдий ч, зарим эх сурвалжууд бусдын гарт амь насаа алдсан гэж ярих тохиолдол ч байдаг байна.

Курт Кобэйн (Kurt Kobain)

2 Эми Уайнхаус (Amy Winehouse)

Гайхалтай дуучин бүсгүй Эми Уайнхаус, 27 насандаа архинд донтсоны улмаас нас барсан билээ. Түүнийг нас барсных нь дараахан ахархан боловч, гайхалтай амьдралынх нь түүхээр баримтат кино бүтээж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэсэн юм. Биднийгээ хэтэрхий эрт орхин одсон тэрээр өдгөө ч дуу хөгжимд хайртай хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнхрөн, бүтээлүүд нь дуулагдсаар яваа билээ.

Эми Уайнхаус (Amy Winehouse)

1 Майкл Жексон (Michael Jackson)

“Попын хаан”, бүх цаг үеийн хамгийн гайхалтай дуучин, бүжигчин гэхчилэн түүнийг цол гуншинг дурьдаад байвал дуусахгүй бизээ. 8 настай балчираас 80 настай буурал хүртэл түүнийг таниж, дууг нь дагаж дуулж хайрлаж, биширдэг билээ. Тэрээр 50 насандаа өвчин намдаах эмийг хэтрүүлэн хэрэглэснээс болж амьсгал хураасан нь дэлхий нийтийг цочроосон юм. Тэр бүү хэл түүний үхлээс үүдэж, олон шүтэн бишрэгчид нь амиа хорлож байсан нь Майклийг ямар нэр хүндтэй нэгэн байсныг илтгэнэ. Өдгөө ч түүний нэр хүнд асар их бөгөөд энэ нь түүний үлдээсэн асар их орон зайтай холбоотой биз ээ.

Майкл Жексон (Michael Jackson)

53
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()