Япон, Солонгос бүсгүйчүүдийн толигор арьсны 7 нууц

Солонгос болон Япон бүсгүйчүүд өн эртнээс тунгалаг, толигор арьсаараа гайхагдсаар ирсэн билээ. Тэдний гэрэлтсэн, өөгүй цагаан царайны нууц нь өдөр тутмын арчилгаатай нь холбоотой бөгөөд энэ нь хөгшрөлтөөс хүртэл сэргийлдэг байх юм. Иймд та бүхэндээ тэдний гоо үзэсгэлэнгийн нууцыг дэлгэж, багахан зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ. 

Япон, Солонгос бүсгүйчүүдийн толигор арьсны 7 нууц

1 "4-2-4" арга

Энэ арга нь Ази, ялангуяа Солонгос улсад маш түгээмэл төдийгүй алдартай арга юм. Эхлээд нүүрээ салфеткиар арчиж цэвэрлэнэ. Дараа нь усанд сайн уусдаг тос (hydrophilic oil)-ыг нүүрэндээ 4 минутын турш түрхэж иллэг хийх бол үүний дараа 2 минут нүүрний хөөсөөр иллэг хийн угааж, 2 минут бүлээн цэвэршүүлсэн ус, 2 минут хүйтэн усаар угаах хэрэгтэй. Энэ нь арьсыг чангаруулдаг төдийгүй гэрэлтсэн цагаан болгодог юм.

"4-2-4" арга

2 Оройн арьс арчилгаа

Тэд орой бүр нүүрээ 6-8 алхмаар сайтар цэвэрлэж, арчилдаг аж. Магадгүй оройдоо сайн цэвэрлэж, арчилсандаа тэдний арьс тунгалаг сайхан байж мэдэх юм.

  • Нүүрээ өөрийн арьсанд тохирох салфеткаар арчих эсвэл нүүр цэвэрлэгч сүүн шингэнээр арчина.
  • Дараа нь нүүр угаагчаар сайтар угааснаар арьс бүрэн гүйцэт цэвэрлэгдсэн гэж үздэг.
  • Мөн шаардлагатай гэж үзвэл гуужуулагч ашиглаж, үхэжсэн илүүдэл арьсаа цэвэрлэдэг.  
  • Нүүрийг хөөсөөр угаасны дараа арьсан дахь "рН баланс" алдагддаг тул тоникоор арчиж тэнцвэржүүлэх ёстой байдаг.
  • Арьс чангаруулах, хөгшрөлтөөс сэргийлэх, чийгшүүлэх зэрэг олон төрөлтэй серумыг сонгон хэрэглэнэ. Бага зэргийг арьсандаа түрхэж, хурууны өндгөөр зөөлөн товшиж шингээнэ.
  • Нүүрэндээ чийгшүүлэх маск тавьж, амарч хэвтэх бөгөөд ингэснээр тэдний арьс амарч, улам залуужиж  байдаг юм.
  • Энэ бүхний дараа зовхины тос түрхэж анхаарлаа хандуулдаг аж.  Нүдний доод тал болон зовхины арьс маш нимгэн тул зөөлөн товшиж түрхээрэй.
  • Хамгийн сүүлд тосоо түрхэх бөгөөд арьсны тослогийн хэмжээнээс хамаарч нимгэн, зузаан түрхэхээ тааруулах аж. 

Оройн арьс арчилгаа

3 Маск, арьс арчилгаа

Тэд өдөр бүр нүүрэндээ маск тавьж байдаг. Энэ нь тэдний хувьд шүдээ угаахтай адил бөгөөд өдөр бүр заавал хийх ёстой зүйлсийнх нь нэг болсон аж. Супер маркет, эмийн сан гээд л Япон, Солонгос улсын өнцөг булан бүрт худалдаалах бөгөөд энэ нь тэдний гоо сайхан байдлын нэгээхэн нууц юм. Үүнээс гадна долоо хоног тутам гоо сайхны салонд очиж, арьсандаа анхаарал хандуулдаг байна. 

Маск, арьс арчилгаа

4 Нарнаас арьсаа хамгаалах

Нарнаас ялгарах хэт ягаан туяа нь арьсны хамгийн том дайсан билээ. Бидний тухайд зуны улиралд л нарны тосыг түрхдэг. Гэвч энэ нь буруу бөгөөд та өвөл зун хэмээн ялгалгүй өдөр бүр нарны тос түрхэснээр арьсаа үрчлээ, нөсөө толбо зэргээс хамгаалж чадна.  Харин Япон, Солонгос бүсгүйчүүдийн тухайд өдөр бүр нарны тосыг түрхэж хэрэглэн, арьсаа эрүүл чийглэг байлгаж чаддаг байна шүү. Бүсгүй та ч мөн тэднээс санаа авч, гоо сайхан байдалдаа анхаараарай. 

Нарнаас арьсаа хамгаалах

5 Цагаан будааны шүүс

Олон зууны турш Япон, Солонгос бүсгүйчүүд арьс арчилгаандаа анхаарч будаа угаасаан усаараа нүүрээ арчиж, гоё сайхан төрхийг цогцлоосоор иржээ. Тогтмол будааны шүүсийг ашигласнаар арьс зөөлөн, толигор, гэрэлтсэн болж хувирдаг төдийгүй давхар цайруулах үйлчилгээтэй аж. Зөвхөн арьс ч биш үсээ шампуниар угаасны дараа будааны шүүсээр зайлж байх нь үсийг эрүүл, намирсан болгох тустай билээ.  

Цагаан будааны шүүс

6 Гаа, ногоон цайг ашиглах

Гаа болон ногоон цай нь тэдний хамгийн том гоо сайхны нууц юм. Ногоон цай болон гаа нь үрэвсэл, нян, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг антиоксидант шинж чанартай. Тиймээс үүний тусламжтайгаар батгатай тэмцэж, арьсыг гоё сайхан болгоход анхаарч болох аж. Тэд ямагт гаа болон ногоон цайны орц, найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн сонгож хэрэглэдэг төдийгүй энэ нь тэдний сайхан арьс, гоо төрхийг цогцлоох гол хүчин зүйл болдог юм. 

Гаа, ногоон цайг ашиглах

7 Арьсаа цэвэрлэх

Нүүр угаагч хөөсийг нүүрэндээ шууд түрхэж угаах нь арьсыг гэмтээж, эмзэг болгож орхидог. Харин Япон, Солонгос бүсгүйчүүд үүний оронд хөөсийг нь задалж бага зэрэг зөөлрүүлсний дараа нүүрэндээ жигд түрхэж, иллэг хийх хэрэгтэй гэж үздэг юм. Энэ нь арьсанд хор хөнөөл үзүүлэхгүй төдийгүй сайтар цэвэрлэж, зөөлрүүлэх тустай аж. Та ч бас энэхүү аргыг туршаад үзээрэй. 

Арьсаа цэвэрлэх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()