Та үүнийг мэдэх үү?

Бидний эд эрхтэн өөрсдийгөө гадны ямар нэгэн хор хөнөөлтэй зүйлээс сэргийлж, хамгаалдаг болохыг та мэдэх үү? Хачирхалтай сонсогдож байж болох хэдий ч, үнэхээр ийм зүйл байдаг болохыг эрдэмтэд нотлож, олж мэджээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хүний биеийн эд эрхтнүүд хэрхэн өөрсдийгөө хамгаалдаг болохыг мэдэж авцгаая.

Та үүнийг мэдэх үү?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Эвшээх

Эвшээх үед нээгдсэн амаар дамжин агаар сорогдох бөгөөд ингэснээр хамрын хөндийгөөр тархи руу сэрүүн шинэ агаар шууд очихоос гадна уушги руу агаар очиж, хүчилтөрөгчөөр хангагдан цусан хангамж сайжрах ач тустай байдаг байна.

Эвшээх

2 Найтаах

Хамарт хэтэрхий их тоос шороо, нян, бактери орж, харшил үүсгэх хүн ихэвчлэн найтаадаг. Найтаах үед мэдрэлийн захын судаснууд мэдэрч, гаднаас хамрын хөндийд цугларсан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй элдэв төрлийн биетүүдийг гадагшлуулдаг ажээ.

Найтаах

3 Суниах

Суниаж байх үед бидний бие гаднаас хүнд ачаалал авахад бэлэн болдог бөгөөд үүнээс гадна унтаж сэрээд суниахад цусны эргэлт сайжирч, сэтгэл санаа сэргэх, цовоо сэргэлэн болох зэрэг ач тустай байдаг байна.

Суниах

4 Зогьсох

Ихэвчлэн хоол боловсруулах эрхтний тогтолцоонд ямар нэгэн асуудал гарах үед зогсих явдал тохиолддог гэж үздэг байна. Энэ нь дахин хэтрүүлэн ямар нэгэн хоол хүнс идэхгүй байхыг сануулж буй хэрэг бөгөөд энэ нь хүмүүсийн хоол ундаа идэж, уух үедээ хэтэрхий яарсантай холбоотой юм.

Зогьсох

5 Огцом цочих

Заримдаа тавтай сайхан гэгч нь унтаж байх үед юу болсон юм бүү мэд гэнэт цочиж сэрдэг билээ. Тэгвэл энэ нь хүн нойрсож эхлэхэд амьсгалын тоо багасч, зүрхний цохилт удаашрах бөгөөд энэ нь тархинд буруу мэдээлэл очиж байгаа бөгөөд үхлийн өмнөх шинж тэмдэг илэрч байна гэх мэдээ очиж байгаатай холбоотой юм. Харин энэ үед тархи эзнээ аврахын тулд хүчтэй цохилт илгээж анхааруулж байна гэж ойлгож болох ажээ.

Огцом цочих

6 Хурууны өндөгний арьс үрчийх

Усанд гараа удаан дүрэх эсвэл усанд орж байхад таны хурууны өндөгний арьс үрчийсэн байдаг. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ нь зүгээр ч нэг үрчийж байгаа хэрэг биш бөгөөд бие махбодь хэтэрхий их чийгийг мэдэрч тэнд маш их халтиргаа, гулгаа үүссэн гэсэн мэдээллийг тархинд хүргэж байгаатай холбоотой юмсанж. Тийм учраас хурууны өндөг нойтон нөхцөлд барьцалдааг дээшлүүлэх үүднээс үрчийж хөөдөг байна. Нэг ёсондоо таны бие махбодь өөрөө өөрийгөө аливаа нэгэн халтиргаа гулгаанаас үүсэх гэмтлээс хамгаалж байгаа хэрэг. юм.

Хурууны өндөгний арьс үрчийх

7 Таагүй дурсамжаа мартах

Зөвхөн толгой тархиа гэмтээсний улмаас үүсэх үзэгдэл биш таагүй санамжаа орхих бие махбодийн өөрөө өөрийгөө хамгаалах бас нэгэн систем юм. Юу гэсэн үг вэ гэхээр хүн ой санамжин дахь таагүй бодлуудаа зарим үед дурсаж, сэтгэл санаагаар гутрахаас хамгаалж байгаа гэж ойлгож болох аж.

Таагүй дурсамжаа мартах

8 Арьс бэржийх

Даарах юм уу эсвэл айж, сандарснаас болж хүний арьс бэржийдэг билээ. Хачирхалтай үүний шалтгаан нь их сонин бөгөөд та сонсоод лав итгэхгүй дээ. Арьс бэржийж буй нь хүний биеийг хамгаалж буй хэрэг бөгөөд энэ нь эрт дээр үед хүмүүс үсэрхэг байсантай холбож тайлбарладаг байна.

Арьс бэржийх

9 Нулимс гарах

Янз бүрийн тохиолдлоор хүний нүднээс нулимс гардаг бөгөөд итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, ихэнх тохиолдолд нулимс гарч буй нь нүдэнд орсон элдэв шороо тоос, нян бактери зэргийг нүднээс гаргаж байдаг ач тустай юмсанж.

Нулимс гарах

240
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()