Сексийн тухай таны мэдэхгүй хачирхалтай баримтууд

2016-11-17, 19:08
94,696

Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн нэг л зүйл амьдрал, оршихуйн үндсэн суурь болж, эрүүл бас жаргалтай амьдрахын энгийн нууц байсаар ирсэн билээ. Хүн бүхний мэддэг хэрнээ бие биедээ илэрхийлэхээс ичдэг тэр зүйл биднийг аз жаргалтай байлгаж, хорвоогийн хамгийн сайхан таашаалыг амсуулдаггүй гэж үү? Тэгвэл уншигч та бүхэндээ эр эмийн харилцааны тухай өгүүлэх хачирхалтай баримтуудыг хүргэж байна.

Сексийн тухай таны мэдэхгүй хачирхалтай баримтууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Онгон охин анх удаагаа бэлгийн хавьталд орох үед цус гардаг

Эмэгтэй хүн онгон биеэрээ эр нөхөртэй ирэх хэрэгтэй бөгөөд энэ нь эмэгтэй хүний цэвэр, ариухан байдлыг илтгэдэг гэж үздэг байна. Харин үүний баталгаа нь онгон охин анх удаагаа бэлгийн хавьталд орох үед онгон хальс нь урагдаж, цус гардаг гэх XX зууны үеэс гаралтай яриа бөгөөд саяхныг хүртэл хүмүүсийн дунд энэ сэдэв чухал ач холбогдолтой байсаар ирсэн билээ. Тэгвэл судлаачид эмэгтэй хүн бүр онгон хальстай төрдөг гэх онол нь өрөөсгөл болохыг батласан бөгөөд зарим тохиолдолд анхны бэлгийн хавьталд орох үед цус гарахгүй байх тохиолдол ч байж болохыг олж тогтоосон байна.

Онгон охин анх удаагаа бэлгийн хавьталд орох үед цус гардаг

2 Эрэгтэй хүний бэлэг эрхтэн 20 см урт байдаг

Мэдээж хэрэг энэ сэдэв хүмүүсийн хувьд хамгийн ихээр сонирхдог сэдэв байж болох юм. Тэр ч үүднээсээ 20 см урттай бэлэг эрхтэнтэй эрийг хамгийн том бэлэг эрхтэнтэй хэмээн үздэг байжээ. Гэвч саяхны нэгэн судалгаагаар энэ нь худал болох нь батлагдсан байна. Судалгаанд нийт 1661 гаруй эрэгтэй хүн оролцсон бөгөөд тэдний бүгдийнх нь бэлэг эрхтнийг хэмжиж үзэхэд хамгийн жижиг нь 4 см байсан бол, хамгийн урт нь 25 см байсан аж.

Эрэгтэй хүний бэлэг эрхтэн 20 см урт байдаг

3 Бэлгийн хавьталд орох нь аюултай

Өнөөдрийн байдлаар сексийг дотор нь орал, анал болон жирийн гэж ангилж үзэх болсон бөгөөд эдгээр сексийн төрлүүдээр хэн нэгэнтэй бэлгийн хавьталд орох нь аюултай хэмээн үздэг байсан хэдий ч, цаг хугацааны эрхээр амь нас болон бие физилогийн хувьд ямар нэгэн сөрөг нөлөөгүй болох нь тогтоогдсон байна. Хамгийн чухал нь мэдээж хэрэг бэлгийн хавьталд орж буй хүмүүсийн ариун цэврийн асуудал болон эрүүл мэндийн байдал чухал юм.

Бэлгийн хавьталд орох нь аюултай

4 Есөн удаа бэлгийн хавьталд орох

Та урьд өмнө нь магадгүй нэг өдөрт хичнээн удаа секс хийх боломжтой талаар бодож байсан л биздээ? Тэгвэл судлаачдын үзэж буйгаар энэ асуултын хариултыг олж мэдэхээр судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь хүн өдөрт нийт 9 удаа бэлгийн хавьталд орох боломжтой гэж үзсэн байна. Харин үүнээс хэтэрбэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Энэ нь үрийн шингэний хэмжээ нас ахиад ирэх үед огцом багасдагтай холбоотой байж ч болох ажээ.

Есөн удаа бэлгийн хавьталд орох

5 Эмэгтэй хүн бэлэг эрхтэндээ хүрч болохгүй

Эмэгтэй хүн бэлэг эрхтэндээ хүрч болохгүй бөгөөд ингэснээр гараар дамжин төрөл бүрийн нян, бактери орж, өвчлөх аюултай гэж үздэг байсан бол энэ нь худал юмсанж. Учир нь 2979 эмэгтэйд хийсэн судалгаагаар тэдний 80% нь дор хаяж нэг удаа гар хангалга хийж үзсэн болох нь тодорхой болсон байна. Харин тэд өнөөдрийг хүртэлх хугацаанд эрүүл саруул байсаар байгаа нь дээрх ойлголтыг буруу болохыг батлаж байгаа юм.

Эмэгтэй хүн бэлэг эрхтэндээ хүрч болохгүй

6 Хэмжээ хамаагүй

Мөн тэдний 60% нь эрчүүдийн бэлэг эрхтний хэмжээ тийм ч чухал биш гэж үздэг болохоо судалгааны үеэр хэлсэн бөгөөд энэ нь бэлгийн хавьталд орж буй хүмүүсийн өөрсдийнх нь сексээс хэрхэн, ямар аргаар таашаал авч буйтай холбоотой асуудал байдаг гэнэ.

Хэмжээ хамаагүй

7 Хүүхэдтэй болох

Хүмүүсийн толгойд секс хийвэл хүүхэдтэй болно гэсэн өрөөсгөл ойлголт байдаг бөгөөд энэ нь ор үндэслэлгүй худал зүйл юм. Хүүхэдтэй болно гэдэг нь бүх нөхцөл байдлын тохироо бүрдэхийг хэлж байгаа бөгөөд үүнд эмэгтэй хүний сарын тэмдэгний мөчлөг, эрэгтэй хүний үрийн шингэн зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг ажээ. Харин жирэмслэлтээс сэргийлсэн төрөл бүрийн эм бэлдмэл ихээр хэрэглэх нь дараа дараагийн удаа жирэмслэх үед үр тогтолтыг үгүй хийх аюултай байдаг байна.

Хүүхэдтэй болох

8 Зимбабвэ улсын хачирхалтай зан үйл

"ДОХ"-ын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй улс орнуудын нэг бол Африк тивд орших Зимбабвэ улс бөгөөд энд онгон охидтой бэлгийн хавьталд орохыг зөвшөөрөх бөгөөд онгон биш бол бэлгийн хавьталд орохыг хориглодог байна. Энэ нь өсвөр насны охид хэтэрхий багаасаа ДОХ-оор өвчлөх аюултай нөхцөл байдлыг үүсгээд байгаа юмсанж.

Зимбабвэ улсын хачирхалтай зан үйл

9 Бисекс

Бисекс буюу хоёр хүйсийн хүнийг хоёуланг нь сонирхогчид олон байдаг бөгөөд 5000 хүнээс энэ талаар судалгаа авахад тэдний 11% нь аль хэдийн хоёр хүйсийнхээ хүнтэй бэлгийн хавьталд орж үзсэн байжээ.

Бисекс

10 Эмэгтэйчүүдийн ариун цэврийн саван

Ариун цэврээ сахихын тулд эмэгтэйчүүд маань төрөл бүрийн бүтээгдэхүүн авч хэрэглэдэг нь нууц биш юм. Тэр тусмаа ичимхий эрхтнийхээ ариун цэврийг сахих үүднээс тусгай, зориулалтын саван ашигладаг. Тэгвэл эмч, судлаачдын үзэж байгаагаар энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь эмэгтэй хүний ичимхий эрхтнийг өвчлүүлдэг болохыг тогтоосон байна.

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн саван

11 Эмэгтэй хүний дур тавилт

Хүмүүсийн дунд эмэгтэй хүн яаж дур тавьдаг вэ гэсэн асуулт байдаг бөгөөд энэ нь эмэгтэй хүмүүсийн 70% нь дур тавьж чаддаггүйтэй холбоотой байж ч болох юм. Тэгвэл эмэгтэй хүн дур тавих үедээ эр хүн шиг үрийн шингэнээ эх хэмжээгээр ялгаруулдаггүй байна. Түүнээс гадна эмэгтэй хүнд дур тавихад дор хаяж 20-30 минут хангалттай байдаг ажээ.

Эмэгтэй хүний дур тавилт

12 Эрэгтэй хүний бэлэг эрхтэн тийм ч амархан хугардаггүй

Эрэгтэй хүний бэлэг эрхтэн хүмүүсийн ярьдаг шиг тийм ч амархан хугарч, гэмтдэггүй бөгөөд энэ нь бэлгийн хавьталд орж буй хүмүүсийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй зарим тохиолдолд хугарч, гэмтэх магадлалтай байдаг аж. Харин эмэгтэй нь дээрээ байрлалаар секс хийж байх үед бэлэг эрхтнээ гэмтээж, хугалж байсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байжээ.

Эрэгтэй хүний бэлэг эрхтэн тийм ч амархан хугардаггүй

Та үүнтэй санал нийлэх үү?

150
таалагдаж байна

42
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()