Ираны ерөнхийлөгч хоньчин болжээ

Цөмийн зэвсэгтэй цөөхөн орнуудын нэг болох Иран улсыг 2005 оноос 2013 оны хооронд удирдаж байсан Махмуд Ахмадинежад (Mahmoud Ahmadinejad) нь ерөнхийлөгчийн албаа өгсөний дараа хоньчин болсон тухай мэдээлэл дэлхий нийтэд тарж эхэллээ. Тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа ажилдаа автобусаар явж, харин эхнэр нь шашны сургуульд үйлчлэгч хийдэг байжээ.

Ираны ерөнхийлөгч хоньчин болжээ
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Түүний ерөнхийлөгч байх жилүүдэд:

Америкийн "Fox news" телевизийн сэтгүүлч, Ираний ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадаас ингэж асуужээ:

-Та өглөө босоод толинд харж байхдаа өөртөө юу гэж хэлдэг вэ?

-Би толинд туссан дүрсэндээ: “Сайн санаж ав чи бол жирийн нэг зарцаас дээрдэх юмгүй шүү” гэж хэлдэг.

Түүний ерөнхийлөгч байх жилүүдэд:

2

Тэрээр ерөнхийлөгч болонгуутаа, ерөнхийлөгчийн өрөөн дэх эртний Тегераний сүмийн үнэт перс хивснүүдийг энгийн хямдхан хивсээр солиулсан нь олны гайхашралыг төрүүлжээ.

3

Ахмадинежад ерөнхийлөгч болохдоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн хөрөнгөө: 

- Пежо 504 фирмийн 1977 үйлдвэрлэгдсэн автомашин 1ш.

- Тегараны ядуусын хороолол дахь 40 жилийн өмнө эцгээсээ өвлөн авсан жижиг хуучны орон сууц 1ш. -хэмээн бичсэн байдаг.

4

Ерөнхийлөгчийн албан ажилтнуудыг гайхашруулсан бас нэгэн зүйл бол түүний цүнх юм. Ерөнхийлөгч өдөр бүр түүнийгээ барьж ирнэ. Цүнхэн дотороо эхнэрийнх нь бэлдэж өгсөн түүний өглөөний унд болох хэдэн сэндвич эсвэл маслотой талх мөн бяслаг хийсэн байдаг байв.

5

Түүний ажиллаж бас амьдардаг дүүрэг дэхь гудамжны цэвэрлэгчдэд үргэлж туслан цуг ажлыг нь хийлцдэг байсан байна.

6

Буудалд буудаллах үедээ том ортой өрөөнд орох дургүй байж. Тэр зөөлөн оронд унтах дургүй харин эсрэгээрээ газар нимгэн гудас дэвсээд унтдаг.

7

Сайд нарыг томилохдоо түүний болон гэр бүлийнх нь дансны дэлгэрэнгүй тайлан, мөн албан тушаалаа өгөхдөө одоо байгаа үеийнх шигээ орлоготой байх естой гм олон олон баримтанд гарын үсэг зуруулж амлалтыг нь авдаг байжээ.

8

Цалин огт авдаггүй байж. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа: “Баялаг бол үндэстнийх л байх ёстой. Би түүнийг зөвхөн хамгаалах үүрэгтэй” гэжээ.

9

Тэр зөвхөн бичсэн зүйлс, биеийн хөдөлмөрөөр олсон зүйлээсээ л орлого олдог.

10

Одоо Ахмадинежад нутагтаа хонь хариулан амьдарч байна.

Б.Баянбат

423
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()