2017 онд ямар нүүр будалт моодонд орох вэ?

Жилээс жилд охид бүсгүйчүүдийн дотны найз болсон нүүр будалтууд өөрчлөгдөж, тухайн оныг тодорхойлох цоо шинэ трэндүүд хүч түрэн орж ирдэг билээ. Харин удахгүй морилох 2017 онд чухам ямар нүүр будалт моодонд орж, охидыг шуугиулах юм бол? Үүний хариулт болгож бид та бүхэндээ сонирхолтой мэдээлэл бэлтгэсэн юм. 

2017 онд ямар нүүр будалт моодонд орох вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хөмсөг

Өнөөдөр охид бүсгүйчүүд хөмсгөө тод будаж, ямар ч өө сэвгүй болгодог. Харин 2017 онд байгалийн буюу будалт багатай, өтгөн хөмсөг трэнд болох аж. Жилээс жилд нүүр будалт өөрчлөгдөж байдаг бөгөөд хөмсөгний тухайд илүү бодит, цэвэрхэн харагдах будалт охидын дунд алдарших юм.  

Хөмсөг

2 Сормуус

Бид сормуусаа аль болох уртасгаж будан, дэрвийлгэж, гоо сайхан байдалдаа анхаардаг. Харин шинэ он гармагц энэ байдал өөрчлөгдөх аж. Учир нь сормуусны тухайд хүүхэлдэй шиг урт сормуус охидын анхаарлыг татах төдийгүй үүний тулд хиймэл сормуус наах, сормуус суулгуулах зэрэг ажилбар ихээр хийгдэх төлөвтэй байна. 

Сормуус

3 Нүдний будаг

Энэ жилийн тухайд зөөлөн, нүцгэн өнгө трэнд болж, охидын тэргүүн сонголт байсан билээ. Энэ нь тэдний нүүр будалтыг улам бүр төгс, эрхэмсэг харагдуулж байсан төдийгүй ямар ч өө сэвийг гайхалтай дарж, гоо төрхийг цогцлоож байсан юм. Харин ирэх жил тод өнгөнүүд голчлон ашиглагдаж, царай төрхийг нь улам бүр тодотгох аж. Танд энэхүү өөрчлөлт таалагдаж байна уу? 

Нүдний будаг

4 Контур

Хар, хүрэн гэхчлэн контур сонгон хэрэглэж, нүүрээ будах гэж багагүй цаг зарцуулан бухимдаж байсан охид бүсгүйчүүдэд дуулгах таатай мэдээ байна. Ирэх жил нүдний будалт багасаж, хөнгөн тень л зонхилох үүргийг гүйцэтгэх аж. Ерөнхийдөө контур хэрэглээнээс гарах төдийгүй будаггүй нүүр трэнд болох хандлагатай байна. 

Контур

5 Уруулын будаг

2016 оны хамгийн гол трэнд бол яалтчгүй матте уруулын будаг байсан билээ. Харин ирэх  жил гялалзсан будалт охидын дунд дэлгэрэх аж. Энэ нь эмэгтэй хүний гоо төрхийг улам бүр тодотгож, дур булаам харагдуулах юм. 

Уруулын будаг

6 Уруулын будагны өнгө

Бидний өдөр тутамдаа уруулаа буддаг бор, бараан улаан зэрэг өнгөнүүд нь ягаан өнгөөр солигдох аж. Энэ нь мөн л охид бүсгүйчүүдийн эелдэг ялдам төрхийг илүүтэй тодотгож өгөх гэнэ. 

Уруулын будагны өнгө

7 Буржгар үс

Дэгжин атлаа цэвэрхэн харагддаг буржгар үс ард үлджээ. 2017 онд жижиг жижиг долгионтой, хөвсгөр, замбараагүй үс трэнд болж, гудамжаар дүүрэн хөвсгөр үстэй охид алхлах байна шүү. 

Буржгар үс

8 Үс засалт

Бид үсээ хамаагүй боож, аль болох чөлөөтэй харагдахыг хичээдэг. Гэвч энэ байдал 2017 онд хуучирсан трэнд болж, ой санамжнаас арчигдах юм. Үүний оронд цэвэрхэн янзалсан даруу засалттай үсийг илүүд үзэх хэрэгтэй болох аж. 

Үс засалт

9 Үсний өнгө

Өнгөрсөн жилүүдэд төрөл бүрийн үсний өнгөнүүд трэнд болж байсан бөгөөд тод ягаан, цэнхэр, саарал гэх зэрэг өнгөнүүдийг охид илүүтэй сонгож, үсээ будаж байсан. Харин ирэх жил бараан суурьтай тод өнгөнүүд бидний амьдралд орж ирэх төдийгүй охидыг галзууруулах шахах юм.

Үсний өнгө

10 Хумс

Хумс нь эмэгтэй хүнийг тодорхойлох гол хүчин зүйл болдог билээ. Урлаг болтлоо хөгжөөд байгаа энэхүү салбарт багагүй шинэчлэл орох аж. Эрхэмсэг төрх байдлыг голчилж, хумсаа будаж байсан бол та он гармагц л өнгө өнгийн хумстай болох хэрэгтэй. 

Хумс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()