Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой хувцаснууд

Хүн бүр л өөртөө таарсан дэгжин хувцсаар гоёж, загварлаг харагдахыг хичээдэг билээ. Гэвч цаг тутамд өөрчлөгдөх хувцас загварын чиг хандлагыг даган, шинэ хувцас авна гэвэл санхүүгийн хувьд багагүй хүндрэл үүсэх нь гарцаагүй. Тиймээс бүсгүй таны шүүгээнд хэзээ ч моодноос гардаггүй дараах хэдэн хувцас байхад л та үргэлж дэгжин харагдах юм.

Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой хувцаснууд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Бие барьсан даашинз

Биеийн галбирыг төгс гаргаж өгөх бариу даашинз танд дор хаяж нэгээс хоёр ширхэг байх хэрэгтэй. Болзоо, үдэшлэг цэнгүүнд явахад бариу даашинз өмсөх нь илүүтэй зохицох бөгөөд таны эмэгтэйлэг төрхийг тодотгож өгнө. 

Бие барьсан даашинз

2 Сул даашинз

Илүү чөлөөтэй, стиллиг харагдахыг хүсвэл сул даашинзыг өмсөхөд л хангалттай. Энэ нь таныг тарган туранхай зэргээс үл хамаарч, дэгжин, үзэсгэлэнтэй харагдуулна. 

Сул даашинз

3 Богино цамц, майк

Богино цамц, майк зэрэг нь таныг илүү загварлаг, дэгжин харагдуулах шидтэй билээ. Иймд заавал ганц хоёрыг худалдан авч, шүүгээндээ хийгээрэй. 

Богино цамц, майк

4 Урт бариу банзал

Ямар ч хувцаслалтанд төгс зохицох урт бариу банзал нь эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Урт, бариу банзал нь биеийн галбирыг тодотгож, гоё сайхан харагдуулдаг. 

Урт бариу банзал

5 Классик өмд

Таныг илүү өөртөө итгэлтэй, ажил хэрэгч харагдуулах классик өмдийг заавал худалдан авах хэрэгтэй. Энэ нь ямар нэгэн уулзалт, хурал зэрэгт оролцох үед хамгийн их хэрэг болно. 

Классик өмд

6 Өндөр өсгийт гутал

Өдөр тутам, албан уулзалт, баярын арга хэмжээ гээд бүхий л цаг мөчид таны эрхэм анд нөхөр болдог өндөр өсгийтийг шүүгээндээ хийхээ мартаж болохгүй. Энэ нь хөлийг илүү сайхан, урт гоолиг харагдуулдаг төдийгүй эмэгтэйлэг шинж чанарыг тодотгодог. 

Өндөр өсгийт гутал

7 Өргөн жинс

Өргөн том жинс нь одоо үеийн охидын номер нэг сонголт болоод байгаа юм. Загварлаг атлаа төгс харагдах тус өмд танд ч бас байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Өргөн жинс

8 Савхин хүрэм

Яг л рок одыг санагдуулам чимэглэлтэй савхин хүрэм нь аль ч насны бүсгүйчүүдэд тохиромжтой. Уг хүрмийг өмссөнөөр таныг үнэхээр дур булаам, загварлаг харагдуулна гэдэгт итгээрэй.

Савхин хүрэм

9 Пүүз

Ямар ч хувцаслалтанд тохирох пүүз нь эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байдаг. Энэ нь хөлд амар байх төдийгүй өдөр тутмынхувцаслалтын гол хэрэглээ болдог билээ. 

Пүүз

10 Дэрвэгэр даашинз

Үдэшлэг, цэнгүүн, болзоонд явахдаа өмсөх өнгөлөг дэрвэгэр даашинз танд байгаа юу? Хэрэв байхгүй бол нэгийг аваад шүүгээндээ хийчихэд гэмгүй аж.

Дэрвэгэр даашинз

11 Цагаан цамц

Зүгээр л маш энгийн, элдэв чимэглэл, гоёлгүй цагаан цамц таны шүүгээнд байх хэрэгтэй. Давуу тал нь гэвэл биед маш эвтэйхэн, ямар ч хувцсан дээр зохицно. Материалын хувьд нурж унасан сул, бага зэрэг гэрэлтдэг бол бүр ч догь. 

Цагаан цамц

12 Хүрэм

Албан уулзалт, ажил хэрэг төлөвлөх үе бидэнд бишгүй дээ л олон тохиолддог. Тэр бүрийд пүүз, бэлтгэлийн цамцтай очих таагүй шүү дээ. Тиймээс танд бүх хувцаслалтанд тохирох хүрэм хэрэгтэй. Ажлын болон энгийн үед ч таныг маш зарчимч, эмх цэгцтэй байлгахаас гадна биеийг зөв галбиртай харагдуулдаг байна. 

Хүрэм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()