Дэлхийн хамгийн өвөрмөц ресторанууд

Өнөөдөр бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр төрөл бүрийн хоолоор үйлчилдэг ресторан, зоогийн газрууд байдаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ тэдгээр газруудаас өнгө үзэмж, болон эргэн тойрны орчин, давтагдашгүй өвөрмөц онцлогоос нь хамаарч дэлхий дээрх хамгийн өвөрмөц ресторануудыг сонирхуулъя. Бидний дурьдах зарим ресторануудад үйлчлүүлэхээр ирсэн хүмүүс зоог барихаа умартан, байгалийн сайхныг тольдон суудаг гэнэ.

Дэлхийн хамгийн өвөрмөц ресторанууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 "Grotta Palazzese" - Бари, Итали

Европ тивийн Итали улс нь үзэсгэлэнт байгалаараа дэлхийд алдартайд тооцогддог билээ. Тэгвэл бидний хамгийн эхэнд дурьдах ресторан нь үзэсгэлэнт байгальд оршдгоороо алдартай юмсанж. Учир нь хадан хавцлыг нүхэлж, уг рестораныг байгуулсан бөгөөд дэлхийн хамгийн тансаг ресторанаар та үйлчлүүлснээр байгалийн сайхныг мэдрэхээс гадна долгиолон урсах голын чимээнд алжаал ядаргаагаа тайлах боломжтой юмсанж.

"Grotta Palazzese" - Бари, Итали

2 "Le Panoramic" - Шармонь, Франц

Альпийн нуруунд орших энэхүү ресторан нь 3000 метрийн өндөрт байрладаг бөгөөд хэр баргийн аавын хүү, ээжийн охин уг газар зоог барих нь юу л бол. Гол төлөв гадны жуулчид энд ихээр ирдэг гэнэ.

"Le Panoramic" - Шармонь, Франц

3 "Ithaa" далай доор байрлах ресторан - Малдив

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Малдив улсад далайн доор ойролцоогоор 5 метр гаруй гүн ухаж уг гайхалтай гэмээр рестораныг барьж байжээ. Энд хамгийн ихдээ 14 хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх боломжтой бөгөөд төдий чинээ үнэ өртөг өндөртэй зоогийн газруудын нэгээр нэрлэгддэг байна. 

"Ithaa" далай доор байрлах ресторан - Малдив

4 "Ali Barbour" агуйн ресторан - Диани арал, Кень

Африк тивийн Кени улсын нэгэн агуйг нүхэлж, энэхүү лаа, гэрэл болсон зоогийн газрыг анх барьж байжээ. Уг газар ихэвчлэн хосоороо жуулчилж яваа гадныхан ирж, үйлчлүүлдэг бөгөөд хэзээ ч мартагдашгүй романтик оройн зоог барих боломжтой аж.

"Ali Barbour" агуйн ресторан - Диани арал, Кень

5 "The Sierra Mar" ресторан - Калифорни, АНУ

Мэдээж хэрэг энэ жагсаалтанд Калифорни мужид орших уг ресторан оролгүй яахав. Учир нь та энд далайн давалгааг тольдон харахаас гадна цэвэр агаарт гайхалтай оройн зоог барих боломжтой юм байна. Тэгээд ч Калифорни мужийн зоогийн газруудын тогоочид дэлхийд данстай мундаг хүмүүс байдаг гэдгийг бүү мартаарай.

"The Sierra Mar" ресторан - Калифорни, АНУ

6 "The River" кафе - Нью-Йорк, АНУ

АНУ-ын Нью-Йорк хотод байхгүй зүйл гэж байхгүй билээ. Тэгвэл мэдээж хэрэг гайхалтай ресторанууд байх нь ойлгомжтой бөгөөд тэдэн дундаас уг зоогийн газрыг онцлох нь зүйтэй болов уу. Учир нь та эндээс дэлхийн гайхалтай хотуудын нэг болох Нью-Йоркийг харж болохоос гадна дэлхийн хаана ч байхгүй тансаг хоолнуудыг зооглож болох аж.

"The River" кафе - Нью-Йорк, АНУ

7 "The Samaya Villas" - Бали, Индонез

Нар мандах болон жаргахыг харж, далайн эрэг дээр хоол идэх шиг сайхан мөч гэж өөр хаана байх билээ. Магадгүй диваажинд юм уу, эсвэл зүүдэндээ л ийм газар зоог барьдаг байх гэж бодож байвал том эндүүрэл юм. Учир нь Индонезид орших уг зоогийн газар нь танд дээр дурьдсан мэдрэмжийг мэдрүүлэх гэнэ.

"The Samaya Villas" - Бали, Индонез

8 "La Jules Verne" - Парис, Франц

Дэлхийн 7 гайхамшгийн нэг болох Эйффелийн цамхагт орших уг ресторан нь нийт 124 метрийн өндөрт байрладаг байна. Та эндээс Франц тогоочийн урласан гайхалтай амттай хоолнуудыг зооглож болохоос гадна гоёмсог хөгжим сонсож, Парисын гудмыг харж болох нь ээ.

"La Jules Verne" - Парис, Франц

9 "Skyline" ресторан - Квинстоун, Шинэ Зеланд

Та магадгүй энэ зургийг хараад фотошоп байна гэж хэлж болох юм. Гэвч энэ нь бодит зураг бөгөөд Шинэ Зеландчууд архитектурын гайхалтай шийдлээр энэхүү зоогийн газрыг барьжээ. Та эргэн тойрон дахь байгалийн үзэсгэлэнт газруудыг харамгцаа энд хоол идэх гэж ирснээ хүртэл мартах биз ээ.

"Skyline" ресторан - Квинстоун, Шинэ Зеланд

10 "Delaire Graff" ресторан - Штелленбош, Өмнөд Африк

Саймонсберг (Simonsberg) уул болон усан үзмийн цэцэрлэгт хүрээлэнгийн дунд орших энэхүү ресторан нь төрөл бүрийн амтат дарсаараа дэлхийд алдартай бөгөөд дарс шимэнгээ байгалийн сайхныг харах бүрэн боломжтой аж.

"Delaire Graff" ресторан - Штелленбош, Өмнөд Африк

11 "Ocean" ресторан - Бора Бора арал

Усан дотор сууж байгаад зоог барих хэнд ч гэсэн өвөрмөц сэтгэгдэл төрүүлэхгүй гэж үү? Далайн гаралтай хоол хүнс болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг эндээс захиалан идэх боломжтой бөгөөд тунгалаг усанд хөлөө дүрэнгээ, алжаал ядаргаагаа тайлж, амтат хоол зооглох боломжоор уг газар хангадаг байна.

"Ocean" ресторан - Бора Бора арал

12 "Ngorongoro Crater Lodge" - Нгоронгоро, Танзани

Африк тив гэхээр л ядуу буурай улс орон, өлсөж үхэж буй хүүхдүүд бидэнд төсөөлөгддөг шүү дээ. Тэгвэл Африк тивийн улс орнуудад ч гэсэн гэрэл гэгээтэй зүйлс байдаг гэдгийг илтгэсэн нэгэн газар бол Танзани улсад орших уг зоогийн газар юм. Та эндээс дуран ашиглан ан амьтад сүргээрээ явж буйг харах боломжтой бөгөөд хүн байгаль хоёрыг холбож өгөхийг зорьсон гэлтэй, зэрлэг байгальд зоог барих хэнд ч эрсдэлтэй хэрнээ сонирхолтой санагдах биз ээ.

"Ngorongoro Crater Lodge" - Нгоронгоро, Танзани

13 "The Signature Room" - Чикаго, АНУ

Дэлхийн томоохон хотуудын нэг болох Чикаго хотын энэхүү зоогийн газар нь "John Hancock Center" гэх газрын 95 дугаар давхарт байрладаг байна. Цонхоор нь Мичиган (Michigan) нуур харагдах бөгөөд та цагаа олж ирвэл нар жаргахыг ч гэсэн харж болох аж.

"The Signature Room" - Чикаго, АНУ

Танд аль нь таалагдаж байна вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()