Түүхэн дэх хамгийн хачирхалтай давхцлууд

Амьдрал дээр тааж тааварлашгүй бүр тайлбарлахын аргагүй хачин жигтэй зүйлс олон тохиолддог байх юм. Энэ нь хүн бүрийн гайхшралыг төрүүлж, хэлэх ч үггүй болгодог. Үнэхээр ийм зүйлс байж болно гэж үү? хэмээн олон өдөр шөнө бодсон ч хариултыг нь олж чадахгүй бөгөөд зүгээр л итгэхээс өөр аргагүй юм. Ингээд та бүхэндээ хамгийн сонирхолтой гэх түүхэн давхцлуудыг түүвэрлэн хүргэе. 

Түүхэн дэх хамгийн хачирхалтай давхцлууд

1 Гитлер болон Напелоен

Хамгийн чадварлаг төдийгүй харгис хэрцгий удирдагчид хэмээгддэг алдарт Адольф Гитлер (Adolf Hitler) болон Напелоен Бонапарт (Napoleon Bonaparte) нарын тухай мэдэхгүй хүн гэж үгүй. Харин тэдний түүхийг судлаад үзвэл ижил төстэй зүйлс олон байх юм. Тэд адил эх орноо мандан бадрааж, газар нутгаа өргөтгөх хүсэл тэмүүлэлтэй байсан, зорилгодоо хүрэхийн тулд олон сая хүнийг хөнөөсөн, дэлхийг эзлэхийг хүсдэг байсан гэхчлэн давхцах зүйлс олон. Харин Напелоеныг хүчээ авч, Францын эзэн хаан болсноос 129 жилийн Гитлер Германы удирдагч болсон, Напелоеныг Орос улстай дайн зарласнаас 129 жилийн дараа Гитлер Орос улстай дайн зарласан бол Напелоен Оросуудад ялагдсанаас яг 129 жилийн дараа Гитлер ч мөн ялагдсан байдаг юм. 

Гитлер болон Напелоен

2 Олон үхэл гэрчилсэн үйлчлэгч

Виолет Жоззеф (Violet Jessop) гэх үйлчлэгч бүсгүй нь "Olympic", "Britannic", "Titanic" зэрэг олон мянган хүний амийг авч одсон усан онгоцны сүйрлүүдийг биеэр үзэж, туулсан юм. Тэрээр эдгээр усан онгоцнуудад үйлчлэгч хийж, ажиллаж байсан төдийгүй бүх ослоос амьд гарч чадсан нь хүмүүсийн гайхшралыг төрүүлдэг аж. 

Олон үхэл гэрчилсэн үйлчлэгч

3 Аянганд ниргүүлсэн гэр бүл

Итали улсын Таранто хотод амьдардаг нэгэн эр гэрийнхээ арын хашаанд зогсож байгаад аянганд цохиулж амиа алджээ. Харин тус явдлаас 30 жилийн дараа талийгаачийн хүү мөн л аянганд цохиулж нас барсан бол ахин 30 жилийн дараа ач хүү нь аянганд ниргүүлж амиа алдсан байдаг. 

Аянганд ниргүүлсэн гэр бүл

4 Энн Хэтэвэйн нөхөр

Нэрт жүжигчин Энн Хэтэвэй (Anne Hathaway) нь олон гайхалтай дүрээрээ бидний сэтгэл зүрхэнд мөнхөрч, хүндэтгэл хүлээсэн билээ. Харин жүжигчин бүсгүйн нөхөр нь алдарт зохиолч Вильям Шекспир (William Shakespeare)-ийн зурмал төрхтэй усны дусал мэт адилхан аж. Хамгийн хачирхалтай нь Вильям Шекспирийн гэргийг ч мөн адил Энн Хэтэвэй гэдэг байсан юм. Хүмүүс жүжигчин болон зохиолчын гэргий Хэтэвэй нарыг ижил тавилантай хэмээн үздэг билээ. 

Энн Хэтэвэйн нөхөр

5 Ус уух хувьтай Хью Виллиамс

1660 онд "Dover" хоолойд нэгэн усан онгоц осолдсон бөгөөд тэндээс амьд гарсан цор ганц хүнийг Хью Виллиамс гэдэг байв. 1767 онд тус газарт ахин нэг усан онгоц живсэн төдийгүй амьд гарсан ганц хүнийг мөн л Хью Виллиамс гэж байжээ. Харин 1820 онд "Thames" хөлөг онгоц  "Dover" хоолойд осолдоход амьд гарсан ганц хүн нь Хью Виллиамс байсан бол 1940 онд Германы бөмбөгдөлтөнд өртөж осолдсон усан онгоцноос амьд гарсан хоёр хүнийг мөн л Хью Виллиамс гэдэг байсан билээ.  

Ус уух хувьтай Хью Виллиамс

6 Аврагч сахиусан тэнгэр

1930-аад оны үед Детройт хотод  нэгэн бяцхан 3 давхарын тагтнаасаа уначихаж юмсанж. Гэтэл аз таарч байшингийн хажуугаар явж байсан Жозеф Фиглок (Joseph Figlock) гэх эр хүүхдийг барьж аван амийг нь аварчээ. Харин үүнээс яг нэг жилийн дараа өнөөх хүүхэд дахиад цонхноосоо уначихсан аж. Харин тэр үед цонхон дахиад л Жозеф Фиглок явж таарсан бөгөөд ахин хүүхдийг барьж авсан юм. Ийнхүү тэрээр хоёр удаа нэг хүүхдийн амийг аварч,  эх хүү хоёрын хувьд талархаж баршгүй ачтан болжээ. 

Аврагч сахиусан тэнгэр

7 Ерөнхийлөгчдийн үхэл

АНУ-ын 2 дахь ерөнхийлөгч болох Жон Адамс (John Adams) 1826 оны 7-р сарын 4-ны өдөр нас барсан байдаг. Харин 3 дахь ерөхийлөгч Томас Жефферсон (Thomas Jefferson) нь Жон Адамстай нэг өдөр буюу 1826 оны 7-р сарын 4-нд нас барсан бол 5 дэх ерөнхийлөгч Жэймс Монро (James Monroe) 1831 оны 7-р сарын 4-нд нас баржээ. Харин 4 дэх ерөнхийлөгч болох Жэймс Мадисон нь 7-р сарын 4-нд түр зуур амьсгал нь тасалдаж, зүрх нь зогссон хэдий ч хүчтэй эм тарианы тусламжтайгаар 24 хоног илүү амьдарч 1836 оны 7-р сарын 28-нд бурхны оронд заларсан байдаг.  Хүмүүс Жеймс Мадисон ерөнхийлөгчдийн үхэх өдрийн хараалыг хүчтэй тарианы тусламжтайгаар зогсоож чадсан хэмээдэг юм. 

Ерөнхийлөгчдийн үхэл

8 Ижил тавилантай бүсгүйчүүд

Хоёр эмэгтэй нэг ажилд орохоор ярилцлаганд орсон байна. Хамгийн хачирхалтай нь тэднийг Патрика Энн Кэмпбэйл (Patrica Ann Campbell) гэдэг байсан төдийгүй адил 1941 оны 3-р сарын 13-ны өдөр төржээ. Тэднийг аавыг мөн л адил Роберт Кэмбэйл гэдэг бөгөөд хоёулаа 1959 онд цэргийн хүнтэй гэр бүл болж, 2 хүүхдийн ээж байсан юм. Энэ нь бүсгүйчүүд болон ярилцлага авч байсан хүнийг бүр алмайруулж орхижээ. 

Ижил тавилантай бүсгүйчүүд

9 Хачирхалтай үхэл

Өмнөд Африкийн Даниэль дю Туа (Daniel du Toit ) гэх одон орон судлаач оюутан, сурагчдад золгүй тохиолдлоор амиа алдахаас сэргийлэх тухай лекц уншиж, үхэж болзошгүй шалгаануудыг тайлбарлаж өгсөн байна. Тэрээр лекцээ дуусгаад ширээндээ сууж, нэг ширхэг гаатай чихэр идэж байгаад хахаж үхсэн билээ. 

Хачирхалтай үхэл

10 Хааны төөрсөн ихэр

1900 оны 7-р сарын 28-нд Италийн хаан I Умберто (Umberto) Монза хот дахь жижиг ресторанд оройн зоогоо барихаар очжээ. Харин тус рестораныг ажилуулдаг эрийг ч мөн Умберто гэдэг байсан төдийгүй хаантай ижил 1844 оны 3-р сарын 14-ны өдөр төрсөн байв. Тэд хоёулаа Маргерита гэх бүсгүйтэй нэг өдөр гэрлэсэнээс гадна Умбертог Италийн хаан ширээнд залрах өдөр нөгөө Умберто ресторанаа нээж байжээ. Харин хаан хачирхалтай давхцал тохиосон өдрийн маргааш рестораны эзэн нас барсныг дуулсан бөгөөд тус орой хаан ч амьсгал хураасан байдаг юм. 

Хааны төөрсөн ихэр

11 Эзнээ олж ирсэн эд зүйлс

1953 онд телевизийн хөтлөгч Ирв Купцинет (Irv Kupcinet) Лондон хотод ирж, II Элизаветагийн хаан ширээнд залрах ёслолыг сурвалжилжээ. Тэрээр “Savoy” гэх зочид буудалд байрлахдаа өрөөний шүүгээнээс өмнөх зочны эд зүйлийг олсон байна. Харин тэрээр тус эд зүйлсийг сагсан бөмбөгийн од Харри Ханнин (Harry Hannin)-ых гэдгийг мэдсэн бөгөөд түүнд өгөхөөр хадгалж байсан аж. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа Купцинетэд сагсанбөмбөгчин Харригаас захидал ирсэн байна. Тус захидалд. Харри Ханнин Парис хотод нэг зочид буудалд буухдаа өрөөнөөс нь Ирв Купцинетийн нэрийг бичсэн зангиа олсон тухайгаа дуулгасан байжээ. Ингэж хоёр өөр зочид буудлаас нэг нэгнийхээ эд зүйлийг олсон нь санамсаргүй тохиолдол гэхэд тун бэрх юм.

Эзнээ олж ирсэн эд зүйлс

12 "Deus Ex"-ийн давхцал

Америкчуудын хувьд хар өдөр хэмээн тэмдэглэгдэн үлдсэн 9 сарын 11-ийг тухайн явдлаас нэг жилийн өмнө "Deus Ex" видео тоглоомонд дүрслэн үзүүлсэн байдаг. Тус тоглоомонд Ихэр цамхаг гэгддэг худалдааны төвийг террористууд бөмбөгдөж байгаагаар дүрсэлдэг бол яг жилийн дараа тус явдал бодит амьдрал дээр биелэлээ олсон билээ. Тиймдээ ч хүмүүс үүнийг муу ёр дагуулсан тоглоом хэмээн нэрийдэх нь ч бий. 

"Deus Ex"-ийн давхцал

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

Түүхэн дэх хамгийн хачирхалтай 12 давхцал ~

160
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()