Шүршүүрт орохдоо хэзээ ч хийж болохгүй 6 зүйл

Хүн бүрийн өдөр тутмын амьдралдаа хийдэг дадал болсон зүйлсийн нэг бол шүршүүрт орох явдал билээ. Харин хүн шүршүүрт орох үедээ аюулгүй байдлаа хангах ёстой хэд хэдэн шалтгаанууд байдаг ажээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ зориулан шүршүүрт орохдоо хэзээ ч хийж болохгүй зүйлсийг хүргэе гэж бодлоо. Учир нь эдгээр зүйлсийг хийх юм бол та хүнд бэртэж, гэмтэхээс гадна амь насаа ч хүртэл алдах аюултай юмсанж.

Шүршүүрт орохдоо хэзээ ч хийж болохгүй 6 зүйл
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Аянга цахилгаантай үед шүршүүрт бүү ор

Гайхаж байж болох хэдий ч, аянга цахилгаан цахиж, аадар бороо асгарч байх үед юу ч болж байсан шүршүүрт орж болохгүй гэдгийг АНУ-ын Чикаго хотноо орших "Lightning Injury Research Program"-ийн эрдэмтэд нотолсон байна. Учир нь метал болон хөнгөн цагаанаар хийсэн зүйлс аянга цахилгааныг өөртөө татдаг гэнэ. Мөн түүнээс гадна энэ үеэр гар утас, компьютер, зурагт зэргийг аль болох ашиглахгүй байх нь ямар нэгэн аюулаас өөрийгөө хамгаалж буй хэрэг болохыг эрдэмтэд зөвлөж байгаа юм.

Аянга цахилгаантай үед шүршүүрт бүү ор

2 Шүршүүрээ солихгүй удаан хэрэглэх

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, хамгийн их нян, бактери үржиж байдаг зүйл бол шүршүүр бөгөөд нэг шүршүүрээ солихгүй удаан хугацаанд хэрэглэвэл өвчин тусахаас гадна амь насаа ч алдах магадлалтай аж. Хүмүүс шүршүүрт мэдээж хэрэг ариун цэврээ сахих үүднээс ордог билээ. Харин энэ үед хүний биед хуримтлагдсан элдэв хэр буртаг, бохир зүйлс халуун усны тусламжтай ууршиж, агаарт дэгддэг байна. Ингэснээр олон төрлийн өвчин үүсгэхэд хүргэдэг юмсанж.

Шүршүүрээ солихгүй удаан хэрэглэх

3 Угаалгын өрөөндөө дэвсгэр тавь

Дэвсгэрний хэрэг байгаа гэж үү хэмээн та бодож байж болох юм. Гэвч угаалгын өрөөндөө зайлшгүй дэвсгэр тавих шаардлагатай болохыг эрдэмтэд хэлж байна. Өнгөрсөн жилийн судалгаагаар шүршүүрт орсныхоо дараа дэсвгэргүй шалан дээр гишгэж, улмаар хальтирч унан хүнд бэртэж, гэмтсэн 230.000 хүн бүртгэгдсэн байна. Тэдний 20% нь харамсалтайгаар гэмтэл, бэртлээ дийлэлгүй нас баржээ. Тэгэхээр хальтирч, гулгаж, унахаас сэргийлж, дэвсгэр тавьж хэвшээрэй.

Угаалгын өрөөндөө дэвсгэр тавь

4 Нуруу угаагчаа соль

Шүршүүрт ороход хүн бүрт нуруугаа угаах асуудал тулгардаг нь нууц биш юм. Гэвч хүмүүс энэ асуудлыг нуруу угаагч ашиглан хялбархан шийддэг. Хэдийгээр бидний амьдралыг хөнгөвчилж өгч байгаа ч гэлээ, нуруу угаагчийг солилгүй удаан хугацаанд хэрэглэсээр байвал дээр дурьдаж байсан шиг нян бактерийг хүний биед шингээж, өвчин үүсгэдэг сөрөг талтэй аж. Тиймээс болж өгвөл шинэ нуруу угаагчтай болох хэрэгтэй. Эс бөгөөс нуруу угаагчаа 7 хоногт 2-3 удаа тогтмол ариутгаж, сайн гэгч нь цэвэрлэж байгаарай.

Нуруу угаагчаа соль

5 Орондоо орохоос өмнө биеэ сайн арч

Зарим тохиолдолд хүмүүс шүршүүрт орсныхоо дараа биеэ сайн арчаагүй байж, ор руугаа яардаг. Энэ нь буруу бөгөөд хүн шүршүүрт ороод гарсны дараагаар тэр тусмаа халуун усанд орсны дараа амар тайван, бөх гэгч нь унтаж амрах хүнд байгалаас заяасан энергийг үгүй хийдэг гэнэ. Тиймээс биенийхээ усыг сайтар арчиж, хуурай болсны дараа орондоо орж байх хэрэгтэй аж.

Орондоо орохоос өмнө биеэ сайн арч

6 Шүршүүрт секс хийх аюултай

Хосуудын хувьд кинон дээр харсан зүйлээ бодит амьдрал дээр туршиж үзэхийг хүсдэг бөгөөд тэдгээр гэнэн томоогүй хүслүүдийн нэг бол шүршүүрт секс хийх явдал юм. Гэвч энэ нь гэмтэж, бэртэх аюултай гэдгийг анхаараарай. Үүнээс болж яс хугарах, хөхөрч хавдах тохиолдол олон гардаг бөгөөд сексийн үеэр хосууд хальтирч унахдаа эрэгтэй хүн бэлэг эрхтнээ хүртэл хугалах аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй байдаг байна.

Шүршүүрт секс хийх аюултай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()