Зохион бүтээгчдээ тэрбумтан болгосон бүтээлүүд

Мөнгө олно гэдэг тохиромжтой цагийг нь олж, зөв цэгт нь тааруулж чадвал тийм ч хэцүү зүйл биш аж. Заавал том зүйлийг зохион бүтээх тухай бодож, шантарч суухын оронд хүмүүсийн хэрэглээнд нэвтрэх асар жижиг зүйлийг хийчихсэн байхад л та дэлхийн тэргүүн баячуудын нэг болох боломжтой юм.  Зөвхөн хөрөнгө мөнгө хураах ч биш, аливаа бүх асуудалд "хайрцагнаасаа гарч", дахин давтагдашгүйгээр сэтгэж чадах юм бол амжилтын эзэн болдог байна. Ингээд та бүхэндээ зохион бүтээгчээ тэрбумтан болгосон бүтээлүүдийг танилцуулъя. 

Зохион бүтээгчдээ тэрбумтан болгосон бүтээлүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "Smile" буюу инээмсэглэл

Бид бүхний сайн танил болсон инээмсэглэсэн төрхийг 1963 онд Америкийн уран бүтээлч Харвей Болл (Harvey Ball) зохион бүтээж байжээ. Түүний бүтээл хүмүүсийн дунд алдаршиж, маш олон байгууллага, компаниас бүтээлийг нь ашиглахыг хүссэн санал тавих болсноор залуугийн ирээдүй гэрэлтэж эхэлсэн юм. Харвей 2 ахтайгаа хамтарч, бизнесээ улам бүр өргөтгөж, тэрбумтанууд болж чадсан билээ. 

"Smile" буюу инээмсэглэл

2 Солонгын өнгөтэй пүрш

Энэ нь дэлхийн хамгийн алдартай тоглоомнуудын нэг билээ. Хүүхэд бүрийн анхаарлыг татаж, хөгжилдөхөд нь тус болох энэхүү тоглоомыг Ричард Жэймс (Richard James) зохион бүтээжээ. Тэрээр шалан дээр унах пүршийг харан энэхүү бүтээлийн санааг анх олсон байдаг. Ричард уг бүтээлийг тусламжтайгаар 250 сая долларын хөрөнгөтэй болсон байна. 

Солонгын өнгөтэй пүрш

3 Наалддаг тууз

Наалддаг туузны санааг 1948 онд Жеорж Де Местрал (George de Mestral) бодож олжээ. Түүний куртикны цахилгаан гацсан тул цахилгаанаас амар хялбар, хувцас эдлэл тогтоох хэрэгслийг бодож олсон нь наалддаг тууз юм. Энэ нь хүмүүсийн хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд түүний байгуулсан "Velcro" компани ашиг арвинтай ажиллаж байгаа билээ.

Наалддаг тууз

4 Төрөл бүрийн хэлбэртэй соруул

Хүмүүс үргэлж шинийг эрэлхийлж нэгэн хэвийн зүйлсээс залхаж байдаг. Харин үүний нэгээхэн илрэл болгож энгийн нэг соруул биш, төрөл бүрийн хэлбэртэй болгосон нь маш их эрэлт үүсгэж, зохион бүтээгчээ саятан болгож чадсан байдаг. 

Төрөл бүрийн хэлбэртэй соруул

5 Амьтдын хэлбэртэй дэр

Хүүхэд бүр амьтанд хайртай байдаг. Харин амьтантай үргэлж хамт байхсан гэх хүүхдүүдийн хүслийг амьтдын хэлбэртэй дэр биелүүлсэн билээ. Тус дэр нь зөөлөн төдийгүй маш тухлаг аж. Үүнийг анх Женнифер Телфер (Jennifer Telfer) санаачилж, үйлдвэрлэх болжээ. Харин энэ нь бүсгүйн амьдралыг тэр чигт нь өөрчилсөн юм.

Амьтдын хэлбэртэй дэр

6 Сая долларын үнэтэй “Home page”

10 жилийн өмнө Алекс Тью (Alex Tew) үүнийг санаачилж байжээ. Тэрээр нэгэн хуудас нээж, асар олон компаниудын зарыг жижиг зайнд байршуулан мөнгө олж байсан бөгөөд энэ байдлаараа ажилласаар 2006 он гэхэд хэдийнээ саятан болсон байв.

Сая долларын үнэтэй “Home page”

7 "Beanie Babies"

Мэдээж Тедди баавгай олон жилийн хүүхдүүдийн дуртай тоглоом байсаар ирсэн. Харин үүнийг залгамжыг "Beanie Babies" авч өнөөдөр хүүхэд бүрийн хайртай тоглоом болоод байна. Тай Уорнер (Ty Warner) үүнийг зохион бүтээсэн бөгөөд тоглоомын машинд байршуулах саналыг хүлээж авснаар сая сая долларын ашгийг олох болсон юм. 

"Beanie Babies"

8 Ханцуйтай хөнжил

Скотт Бойлен (Scott Boilen) ердөө л энгийн хөнжилд ханцуй хийснээр асар их хөрөнгийг эзэмших болсон байдаг. Түүний бүтээл хүн бүр таалагдаж, эхний жилдээ л гэхэд 20 сая ширхэгийг борлуулж чаджээ. 

Ханцуйтай хөнжил

9 Цагираг

Бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болсон цагирагыг мэдэхгүй, хэрэглэж байгаагүй хүн гэж үгүй. Энэ нь маш хурдан хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч дэлхий даяар сая саяаар борлогдох болсон билээ. Тус бүтээлийг 1958 онд Артур К ( Arthur K) гэх эрхэм зохион бүтээсэн бөгөөд энэхүү нээлтийнхээ үр шимд насан туршдаа мөнгөнд санаа зовохгүй болсон аж. 

Цагираг

10 Буруу харсан сав

Буруу харсан хэлбэртэй сав нь анх 1991 онд зохион бүтээгдсэн байдаг. Пол Браун ( Paul Brown) үүнийг бүтээж, хүмүүсийн хамгийн сайн найз болгож чадсан юм. Түүний өвөрмөц бүтээл хүмүүст таалагдаж томоохон компаниудын таашаалд нийцсэн байна. Удалгүй залуугийн гаргасан санаагаар сав үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Пол алт мөнгөнд умбаж амьдрахад хүрсэн билээ. 

Буруу харсан сав

11 Шархны лент

Айл бүрт шархны лент багц, боодлоороо байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бид гараа зүсэх, гэмтээх зэрэгт шууд л шархны лент авч наадаг. Энэхүү бүтээл байгаагүй бол амьдрал зогсонги байдалд орохгүй ч гэлээ асуудлууд ундрах байсан нь гарцаагүй. Харин үүнийг "Johnson & Johnson" компаний ажилтан 1920 онд бүтээсэн юм.

Шархны лент

12 Нүхтэй шаахай

Энэхүү шаахай нь маш алдартай. Хүмүүст үүний хэлбэр болон өвөрмөц байдал нь таалагддаг аж. Тус шаахайны санааг гаргасан эр санаагаа бусдад өндөр үнээр худалдсан бөгөөд "Crocs" гэх компанийн эх үүслийг тавьсан юм. Харин өнөөдөр уг компани нь амжилт бүтээлээр дүүрэн яваа аж. 

Нүхтэй шаахай

13 Наадаг цаас

Ердөө л нэг наалддаг цаас зохион бүтээгээд тэрбумтан болсон гэж бодохоор үнэхээр гайхалтай байгаа биз. Спэнсэр Силвер (Spencer Silver) анх үүнийг бодож олсон бөгөөд амархан наалдаж, салах цаас нь хүмүүст маш их таалагдаж, түүний хөрөнгийг тэрбум доллар болж өсөхөд гол нөлөө үзүүлжээ. 

Наадаг цаас

140
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()