Ажил ихтэй хүмүүст зориулсан 9 хоол

Ажил ихтэй цаг зав багатай хүмүүс ихэвчлэн түргэн хоол идэж, ходоод гэдсээ шархлуулж байдаг билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ амархан бэлтгэж болох төдийгүй амт шимт сайтай хоолнуудыг танилцуулахаар шийдлээ. Энэ нь таны цаг завыг хэмнээд зогсохгүй эрүүл мэндэд тань давхар анхаарах аж. 

Ажил ихтэй хүмүүст зориулсан 9 хоол
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Блэндер ашиглана

Энэ нь хэдхэн минутын дотор амттай, тэжээллэг хоол бэлтгэх боломжийг гаргаж өгөх гайхалтай шидтэй төхөөрөмж юм. Та өглөө, өдөр, оройн хоол хийхдээ блэндер ашиглаж, жимс, ногоог хүртэл шингэн зүйл болгож уугаарай. Ингэснээр та цагаа хэмнэхээс гадна эрүүл мэнддээ давхар анхаарах аж. 

Блэндер ашиглана

2 Чанасан өндөг

Хэрвээ та өглөө оройтож босч, цайгаа ууж амжихгүй бол усанд орох хоорондоо өндөг чанаж орхиорой. Харин таныг хувцаслаад дуусахад өндөг тань болсон байх тул та уут, саванд хийгээд л ажилдаа аваад явах боломжтой. Өндөг нь уураг, тэжээлээр баялаг бөгөөд таны эрүүл мэнд, гоо сайханд эерэг нөлөө үзүүлэх давуу талтай билээ. 

Чанасан өндөг

3 Савтай ус

Хичнээн та хоол идэж амжихгүй байсан ч ус ууж байхаа хэрхэвч мартаж болохгүй. Амьдралыг тэтгэгч ус нь танд урам зориг, эрч хүч хайрлаж байх бөгөөд эрүүл мэндийг тань хамгаалагч гол хүчин зүйл юм. Иймд үргэлж цүнхэндээ савтай ус авч явахаа мартаж болохгүй аж. 

Савтай ус

4 Хоол захиалах

Хэрвээ та хоол идэж амжихгүй бол амтат эрүүл хоолыг захиалж идээрэй. Гэхдээ олны ам сайтай, амттай гэх газраас захиалж, тус газрынхаа байнгын үйлчлүүлэгч болохыг зөвлөе. Ингэснээр та цаашдаа ч мөн зав багатай үедээ өлсөн суух биш амттай сайхан хоолыг зооглох боломжтой юм. 

Хоол захиалах

5 Ажиллах эрч хүчээ нөөцлөх

Ажилдаа хоол хийж авч явах, хоол бэлтгэж орхих нь эрүүл хооллолтын үндэс бөгөөд жингээ барих тохиромжтой арга юм. Хоол бэлэн байгаа тохиолдолд түргэн хоол захиж, дэлгүүр рүү гүйж бэлэн бүтээгдэхүүн авахгүй тул цаг хугацаа болон мөнгөнд хэмнэлттэй. Үүнээс гадна юу идэхээ шийдэж ядан, хамаг цагаа гарздахгүй байх давуу талтай билээ.

Ажиллах эрч хүчээ нөөцлөх

6 Хоол захиалахдаа анхаарах

Хүмүүс гадуур хооллох нь эрүүл хоолны дэглэмийг алдагдуулна гэж боддог. Гэхдээ хоолны цэсээ сайн судалж, хоолоо зөв сонгож чадвал дэглэмд тань огт нөлөөлөхгүй. Кафе ч юм уу, ресторанд хооллосон ч та тэнцвэртэй, эрүүл хоол сонгож болно шүү дээ. Зохих хэмжээнээсээ хэтрүүлж идмээргүй байвал хаана ч байсан тавгаа хоослох албагүйг санаж яваарай. Аль болох удаан идэж, цадсан үедээ больж хэвшээрэй.

Хоол захиалахдаа анхаарах

7 Дуртай жимс, ногоогоо идэх

Жимс, ногоо нь витамин, эрдэс бодисоор баялаг гэдгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Эдгээр нь калори багатай учраас жингээ барихад тустай бөгөөд амт чанар сайтай билээ. Иймд өдөр бүр шинэхэн жимс, ногоо идэж болох төдийгүй  ингэснээр эрүүл мэндэд тань эерэгээр нөлөөлнө. 

Дуртай жимс, ногоогоо  идэх

8 Хачиртай талх

Хачиртай талх бол ногоо, ууран, үр тариа зэргийг хамтад нь багтаасан хоол юм. Бэлдэхэд ердөө л 5 минут л шаардлагатай бөгөөд 2 зүсэм талхан завсар хавчуулсан бөөн илчлэг л гэсэн үг. Гэхдээ найдвартай байлгах үүднээс өөрийн гараар бэлдээрэй. Калори багатай, их ачиртай талх бэлтгэхийн тулд авокадо, давсалсан өргөст хэмх, ногоо зэргийг ашиглаж болно. 

Хачиртай талх

9 Тараг

Яарч сандарсан үед идэж болох хамгийн тохиромжтой хэрнээ амттай хоол бол тараг билээ. Тараг нь кальци, уургаар баялаг төдийгүй калори багатай, таргалуулдаггүй хүнс юм. Дэлгүүрээс тараг худалдаж аваад өдрийн цайндаа дессерт болгон идэж болохоос гадна тарагаа янз бүрийн жимс, будаа зэрэгтэй хослуулан идэр боломжтой. 

Тараг

10 Эрүүл байцгаая

Хүн бүр эрүүл амьдрахыг зорьж, биедээ тустай хүнс хэрэглэх болсон. Харин ингэхийн тулд идэх зүйлээ төлөвлөх хэрэгтэй юм. Идэх уух зүйлээ урьдчилж бэлдвэл зохимжтой бөгөөд энэ нь хуучин буруу зуршилдаа эргэн автахгүй байх давуу талтай билээ. 

Эрүүл байцгаая

50
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()