“Facebook”-ийн аймшигт хор нөлөө биднийг үгүй хийсээр байна!

Өнөөдрийн маргашгүй нэгэн бодит үнэн бол хүмүүс гар утаснаасаа хэт хараат болж, бодит амьдрал дээр бус, сошиал ертөнцөд амьдрах болсон явдал билээ. Бид буруу зам руу яваад байгаа гэдгээ мэдсээр байж, үүнийг засч чадахгүй байгаа нь харамсалтай. Тэгвэл сошиал ертөнц (Facebook, Twitter, Youtube, Instagram, Snapchat) гэх зүйл бидний амьдралд хэрхэн, яаж нөлөөлж байна вэ? Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, асуултын хариултыг мэдэж авцгаая.

“Facebook”-ийн аймшигт хор нөлөө биднийг үгүй хийсээр байна!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Донтуулдаг

Маргахын аргагүй зүйл бол мэдээж хэрэг сошиал ертөнц биднийг маш ихээр донтуулж буй явдал юм. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр ухаалаг утас ашигладаггүй хүн гэж бараг байхаа больсон бөгөөд төдий чинээ гар утсаа ашиглан сошиал ертөнцөөр хэрэн хэсэх хүмүүс шөнийн тэнгэрт түгэх одод шиг олширсон билээ. Хамгийн хачирхалтай нь энэхүү нөхцөл байдал хүмүүсийг гар утаснаасаа хараат болгож байгаа нь аюулын харанга дэлдэхэд хүргээд байгаа юм. Өөрөөр хэлбэл гар утсаараа сошиал ертөнцөд нэвтрэхгүй л бол амьдрал цааш үргэлжилж, өрнөхгүй мэт сэтгэгдлийг хүн бүрийн толгойд суулгаж байгаа гэж ойлгож болох аж. 

Донтуулдаг

2 Стресс, бухимдлыг бий болгодог

Сошиал ертөнцөөр өөрийн хувийн амьдралаа илэн далангуй бусдад зарлаж, амьдралынхаа хэв маягийг гайхуулж байгаа гэлтэй чамирхаж, сайрхдаг хүмүүс олон байдаг. Тэгвэл тэдгээр хүмүүсээс болж, зарим тохиолдолд нийгэмд бухимдал үүсч, хүмүүсийг үл ойлголцоход хүргэдэг нь нууц биш юм. Учир нь хүн бүрт бага ч гэсэн атаархуу зан чанар байж байдаг. Хэн нэгэн өөрт байгаа зүйлээ бусдад гайхуулж, сайрхах үед хүний цагаан, хар атаархлууд төрөх бөгөөд үүнээсээ болж, сөрөг сэтгэгдэл бичдэг байна. Мэдээж хэрэг энэ төрлийн хүмүүсийн эсрэг талд тэднийг үгүйсгэгчид гэж бас бий. Ингэснээр сошиал ертөнцөөр дүүрэн хэзээ дуусах нь үл мэдэгдэх хэрүүл маргаан, бие биенийгээ доромжилж, харааж зүхсэн, үл ойлголцлууд ар араасаа гарах нь бий. 

Стресс, бухимдлыг бий болгодог

3 Нойр хулжаадаг

Утаснаасаа хараат болж, өдөр шөнөгүй гар утсаа оролдож, сошиал ертөнцөд амьдарснаар хүмүүс эрүүл мэндээрээ асар их хохирч байгаа гэдгээ тэр бүр мэддэггүй. Хамгийн ихээр хохирч байгаа зүйл бол нойр хулжихад хүрч, улмаар унтах ёстой цагтаа унтаж чадаагүйгээс болж, олигтой нойр авч чадалгүй, ядаргаанд орж буй явдал юм. Энэ нь гар утас болон таблетны дэлгэцийн хурц гэрэлтэй салшгүй холбоотой юм. Нойр хулжих гэснээс давхар нүдний хараа муутгадаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Нойр хулжаадаг

4 Сэтгэл санааны хямралд оруулдаг

Найз нөхөдтэйгөө хөгжилдөх санаагаар ч юм уу, эсвэл зүгээр л өөрийнхөө үзэл бодлын дагуу бичсэн сэтгэгдэл, оруулсан зураг, бичлэгнээс үүдэж, амьдрах хүсэл тэмүүлэлгүй болж, сэтгэл санаагаар унаж, зан төлөвийн хувьд өөрчлөгдөх болсон хүмүүс их гарах болсон. Энэ нь бусдын сошиал ертөнцөөр дамжуулан хэлж буй муу үгс, доромжлол, доог тохуу хийж байгаатай холбоотой бөгөөд энэ нь даамжирсаар хүний аминд хүрэх аюултай нөхцөл байдал үүсгэж болдгийг хүмүүс олон жишээнээс харсан билээ.

Сэтгэл санааны хямралд оруулдаг

5 Садар самуунд уруу татдаг

Бага хандалттай, бараг хандалт авдаггүй жижиг хэмжээний сайтууд хэрэглэгчдийнхээ тоог өсгөх, "Google Ads" ашиглан хэдэн төгрөгтэй болох зорилгоор садар самуун сурталчилсан мэдээллүүд бэлтгэж, сошиал ертөнцөөр цацах нь бий. Энэ нь нас биенд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татаж байгаа бөгөөд эцэг, эхчүүдэд сайхан санагдахгүй нь ойлгомжтой. Учир нь энэ явдал насанд хүрээгүй байж бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт болох гэх зэрэг асуудлууд үүсэх үндэс болж байж ч магадгүй юм. 

Садар самуунд уруу татдаг

6 Аз жаргалыг үгүй хийдэг

Сошиал ертөнцөөр дүүрэн уур бухимдал, стресс, хэн нэгнийг муулсан, хараасан сөрөг сэтгэгдлүүд гээд гэгээлгээсээ хар бараан энерги цацруулах нь их байдаг билээ. Тэдгээрийг үзэж, уншиж, харах бүрийд хүний эд эс үхэж, давхар бухимдаж, уурлаж, стресстэх нь бий. Ингэснээр хүний амьдралаас аз жаргал, баяр хөөрийг мэдрэхийг эрхэмлэдэг тэр хүсэл эрмэлзлийг үгүй хийхэд хүргэж байгаа бөгөөд аз жаргалын оронд уур бухимдал, стрессийг бий болгож байгаа юм.

Аз жаргалыг үгүй хийдэг

7 Цахим гэмт хэрэг гарах болсон

Гэмт хэрэгтнүүдэд амар болсон зүйл нь хэн нэгний эд хөрөнгийг заавал хажууд нь очиж байж сэмээрхэн хулгайлалгүй, интернет орчин, сошиал ертөнц ашиглан хулгайлах болсон явдал юм. Тэр ч үүднээсээ өнөөдөр улс орнуудын цагдаа сэргийлэхийн байгууллагууд цахим гэмт хэрэгтэй урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү өндөр ач холбогдол өгч байгаа билээ. Хуурамч бүртгэл үүсгэж, бусдыг хуурч мэхэлж, эд материал болон сэтгэл санааны хохирол амсуулж байгаа бөгөөд тэр ч байтугай хакерууд олны танил хүмүүсийн сошиал сувгуудыг хакердаж, хувийн зураг бичлэгийг нь хулгайлан, их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, өгөхгүй бол интернетэд байршуулна хэмээн сүрдүүлэх болсныг ч бас энд дурьдах нь зүйтэй болов уу. 

Цахим гэмт хэрэг гарах болсон

8 Бодол санааг өөрчилдөг

Сошиал ертөнцөөр дүүрэн үнэн худал эсэх нь тодорхойгүй мэдээ, мэдээллүүдэд итгэж, үнэмших хүмүүс олон байдаг. Тэд мэдсэн зүйлээ цааш хэдэн зуун хүнд дамжуулж, мөн л бусдын тархи, толгойг худал мэдээллээр хангадаг. Ингэснээр мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэсэн нэртэй хэдий ч, бодит байдал дээр ямар ч ор үндэслэлгүй худал, хуурмаг зүйлд итгэчихсэн, өөрийн гэх үзэл бодолгүй хүмүүс болсон байх нь бий. 

Бодол санааг өөрчилдөг

9 Амьд харилцааг үгүй хийдэг

Айл өрх бүрт тулгамдаж буй нэг асуудал бол "Амьд харилцаа хаана байна вэ?" гэх асуулт юм. Гэр бүлийн гишүүн бүр ухаалаг утас хэрэглэх болсон энэ үед хуучны цаг шиг гэр бүлээрээ ширээгээ тойрч суугаад оройн хоолоо идэнгээ, тухайн өдөр өөрсддөө тохиолдсон сонин хачинаа ярилцаж, ахмад настнаас сургааль сонсож, асуудал тулгарсан нэгэндээ зөвлөгөө өгөх гэх мэт халуун дулаан уур амьсгал үгүй болсон билээ. Ингэснээр хүйтэн хөндий харилцаатай хүмүүс гэрээр холхих бөгөөд мэнд устай байхаас хэтрэхгүй болсон нь амьд харилцааг үгүй хийхэд хүргээд байгаа юм.

Амьд харилцааг үгүй хийдэг

10 Амьдралын зорилгогүй болгодог

Энэ нь ч аргагүй бөгөөд хүн өдрийн ихэнх цагийн сошиал ертөнцөд зарцуулчихаж байгаа юм чинь яаж өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадах билээ. Тиймээс зорилгоо умартахад хүрэх бөгөөд амьдралын утга учир, эцсийн зорилго нь сошиал ертөнцөд амьдарч, хэрэгтэй хэрэггүй зүйлс дунд хэрэн хэсүүчилж, цагийг хий дэмий өнгөрөөх үндэс болдог байна. Магадгүй ингэсний төлөө хэн нэгэн мөнгө өгч, цалинжуулдаг байсан бол өөр хэрэг л дээ. Гэвч харамсалтай нь хангалттай нэрд гарсан хүн биш л бол амьдралынхаа үнэт цагийг хий дэмий зүйлд үрж, хожим амаа барин суух нь олонтаа.

Амьдралын зорилгогүй болгодог

Та үүнтэй санал нийлэх үү?

430
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()