Таныг хорт хавдартай болгох 15 ажил

Бид аз жаргалтай, хангалуун амьдралын төлөө ажил хөдөлмөр эрхэлж, хөлсөө урсгаж, мөнгө олдог. Гэвч амьдралд мөнгөнөөс илүү чухал зүйл бол эрүүл мэнд гэдэгтэй маргах хүн үгүй болов уу? Харин зарим тохиолдолд хүмүүс мөнгөний төлөө амиа үл хайрлаж зүтгэсээр эрүүл мэндээ үгүй хийж, аймшигт хорт хавдартай нүүр тулдаг аж. Иймд нийт уншигчиддаа хорт хавдрын өвчлөлтэй болгодог ажил мэргэжлүүдийг танилцуулъя. 

Таныг хорт хавдартай болгох 15 ажил
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Барилгын ажилтан

Барилгын ажилчид бэртэх, гэмтэх магадлал маш өндөр байдаг. Үүнээс гадна үргэлж нар, салхинд ажилласнаар арьсны хорт хавдартай болохыг үгүйсгэхгүй. Нарны хорт цацраг арьсыг гэмтээж, өвчлөлд хүргэдэг аж. Мөн тэд хавдар үүсгэдэг асбест бодистой хамт ажиллаж, үүгээрээ амьсгалж байдаг тул уушигны хавдар тусч ч болно. Хамгийн гол нь та өөрийн эрүүл мэндээ бодолцож, хувийн ариун цэврийг сахиж, шаардлагатай арга хэмжээг үргэлж авч байгаарай. 

Барилгын ажилтан

2 Үйлдвэрийн ажилчид

Үйлдвэрт олон төрлийн хортой, хоргүй химийн бодисууд байдаг. Эдгээр нь агаараар дамжин, ажилчдын биед орж аажим аажмаар биеийг нь өвчлүүлж байдаг бөгөөд хорт хавдарт хөтлөдөг юм. Иймд үйлдвэрийн ажилчид үргэлж нүүрний маск зүүж, зориулалтын хувцсыг өмсөж байх хэрэгтэй билээ. 

Үйлдвэрийн ажилчид

3 Резин үйлдвэрлэгч

Резин ашиглаж дугуй, бээлий гэхчлэн эд зүйлс үйлдвэрлэхэд олон төрлийн хортой бодисууд ялгарч, ажилчдыг хордуулж байдгийг та мэдэх үү? Тухайн нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд дархлаа сайжруулах эм тариаг тогтмол хэрэглэж, зориулалтын хувцас, хэрэгслийг ашиглахгүй бол эрүүл мэнд нь хормын дотор үгүй болж эдгэршгүй өвчин тусахыг үгүйсгэхгүй юм. 

Резин үйлдвэрлэгч

4 Дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан

Мэдээж бусдын хэрэглэхээ больсон хог хаягдал нь олон төрлийн, эрүүл мэндэд хортой бодисууд ялгаруулж байдаг билээ. Харин энэ нь хүний биед хэрхэн нөлөөлөх нь тодорхой бөгөөд ихэвчлэн хорт хавдар, эмчлэхэд хэцүү өвчин тусахадхүргэж байдаг аж. 

Дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан

5 Фэрмер

Хөдөлгүүрийн утаа, бордоо, пестицид зэрэг нь хорт бодис ялгаруулж, фэрмерүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Энэ нь уушиг, зүрхэнд муугаар нөлөөлж, үйл ажиллагааг нь доголдуулах төдийгүй өвчин эмгэг тусах гол суурь үндэс болдог. Тус байдал үргэлжилсээр хорт хавдар хүртэл тусгадаг байна. 

Фэрмер

6 Үсчин

Үсний будаг хэрэгслүүд нь бүгд химийн бодисын агууламжтай билээ. Бидний тухайд хааяа нэг үсээ будуулж, үүндээ эмзэглэж, эрүүл мэнддээ санаа зовнидог. Харин өдөр бүр тэдгээр хорт бодисуудтай хамт ажиллах үсчдийн эрүүл мэнд ямар байдаг бол? Үсний будагтай ойр байгаа нөхцөлд энэ нь цусны хорт хавдар тусах магадлалыг 70 хувиар нэмэгдүүлдэг төдийгүй ходоод гэдэсний үйл ажиллагааг султгаж байдаг аж. 

Үсчин

7 Засварчин

Үргэлж машины тос, тосолтой зууралдаж, эрүүл мэнд, амь насаа золиосонд гаргах залуус олширчээ. Мэдээж өөрийн мэдлэг чадвараа ашиглаж мөнгө олж байгаа нь сайшаалтай боловч эрүүл мэнддээ давхар анхаарах хэрэгтэйг сануулъя. Машины эд ангийн засварт шаардлагатай хэрэгсэл, бодисууд нь ууршиж, хүний биед асар их хохирол учруулах нь бий. Хамгийн гол нь үргэлж маск зүүж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. 

Засварчин

8 Маникюрчин

Охид бүсгүйчүүдийн өдөр тутмын гоёл болсон хумсыг арчилж, будаж, гоё сайхан болгож өгөх маникюр хийдэг хүмүүс өөрийн эрүүл мэндээ хичнээн их эрсдэлд оруулж байдгийг та мэдэх үү? Хумсны будаг, ацетон зэргийн хорт бодисууд тэдний уушиг, ходоод зэрэг хамгийн гол эрхтнүүдэд сөрөг нөлөө үзүүлж, хорт хавдар тусгадаг юм. Жишээлбэл хумсны лаканд дибутил, фталат, толуол болон формальдегид зэрэг химийн хорт бодисууд агуулагдаж байдаг төдийгүй эдгээр нь эрүүл мэндийг хөнөөгч гол хүчин зүйл болдог билээ. 

Маникюрчин

9 Хуванцар савны үйлдвэрийн ажилчин

Хуванцар сав нь хүний биед хичнээн хортой болохыг мэдэхгүй хүн гэж үгүй бизээ. Харин үүнийг үйлдвэрлэгч хүмүүс эрүүл мэндээ золиосонд гаргаж байгаагаас өөрцгүй юм. Тэндээс ялгарах олон төрлийн хорт утаа, бодисууд нь элэг, уушигны эрүүл аюулгүй байдлыг үгүй хийж, хорт хавдар, аймшигтай өвчинтэй болох замыг нээж байдаг аж. 

Хуванцар савны үйлдвэрийн ажилчин

10 Уурхайчин

Нар ч үзэхгүй, олон цагийн турш газар доор ажиллана гээд төсөөлдөө. Сайхан санагдахгүй нь лавтай. Амь насаа хүртэл алдах эрсдэл өндөртэй тул ийм мэргэжилтэй болох "хатан зүрхтэн" ховор байдаг аж. Уран болон радоны хийгээр амьсгалж, үргэлж хүнд хүчир ажил хийснээр уушгинд сөргөөр нөлөөлж, хорт хавдартай болох магадлал өндөр болдог юм. 

Уурхайчин

11 Слесарь

Аливаа металь биет зүйлсийг засч, хэлбэр хэмжээ, өнгө төрхийг нь өөрчлөх үүрэгтэй слесариуд өөрсдийн эрүүл мэндээ золиослож байдаг. Учир нь металл боловсруулахад ялгарах бодис нь ууршиж, амьсгалаар дамжин бие эрхтнүүдэд нөлөөлдөг аж. Ялангуяа эмэгтэй хүмүүст сөргөөр нөлөөлдөг төдийгүй хөхний хорт хавдартай болох магадлал 75 хувь болж өсдөг аж. 

Слесарь

12 Жолооч

Ялангуяа том машины жолооч нар уушигны хорт хавдартай болох магадлал өндөр байдаг. Учир нь том, ачааны машинууд дизель түлш ашигладаг бөгөөд үүнээс ялгарах хорт утаагаар өдөр бүр амьсгалах нь өвчний гол суурь болдог. 

Жолооч

13 Онгоцны нисгэгч

Хүүхэд бүр л бага байхдаа онгоцны нисгэгч, онгоцны үйлчлэгч болно хэмээн мөрөөддөг байсан гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ нь амь насанд маш халтай мэргэжил төдийгүй үргэлж агаарт хөөрч явах нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь бий. 

Онгоцны нисгэгч

14 Суугаа ажил

Хөдөлгөөн багатай, суугаа ажил эрхлэгчид өвчин тусч, эрүүл байдлаа алдах магадлал маш өндөр байдаг. Урт удаан, эрүүл амьдрахын нууц бол хөдөлгөөн байдаг боловч өдөржин сууж, ямар ч хөдөлгөөнгүй байсаар өвчин тусч, өнгө төрх нь гундаж эхэлдэг байна. Хэрвээ та ч бас суугаа ажил хийдэг бол өөртөө хэдхэн минут зарцуулж ажлын байранд хийж болох дасгал хөдөлгөөнийг амьдралын хэвшлээ болгоорой. 

Суугаа ажил

15 Ээлжийн ажил

Бид эрүүл байхын тулд сайн идэж, сайн амарч, хөдөлж байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүн тухтай амарч, нойр сайн авснаар бие эрүүлжиж, дархлаа сайжирч байдаг. Гэвч ээлжийн ажилтай эмч, сувилагч, цагдаа, хамгаалагч зэрэг мэргэжилтэй хүмүүсийн тухайд хангалттай нойр авч чадалгүй удаан явах аваас эрүүл эрхтэн гэж үгүй болох аюултай. Мэдээж эдгээр нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарах хэдий ч ямар нэгэн байдлаар биеийг нь султгаж байдаг аж. 

Ээлжийн ажил

72
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()