Хурдан баяжихын тулд юу хийх ёстой вэ?

Баяжихыг хүсдэггүй хүн гэж энэ хорвоо дээр тун цөөхөн байдаг биз ээ. Тэр ч үүднээсээ хүн бүр аль болох амар хялбар аргаар баяжиж, сайхан амьдрах юмсан гэж бодож явдаг нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ хурдан хугацаанд баяжих гайхалтай аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Хурдан баяжихын тулд юу хийх ёстой вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хувийн бизнес эхлүүлэх

Хамгийн шалгарсан бөгөөд шилдэг аргуудын нэг бол хувийн бизнес эхлүүлэх явдал юм. Өнөөдөр нуулгүй хэлэхэд дан ганц цалингаараа амьдрана гэдэг үнэхээр хүндрэлтэй байгаа билээ. Тэгэхээр ямар нэгэн бизнес эрхэлж, санхүүгийн асуудлаа бага ч атугай шийдэх нь чухал юм. Гэвч бизнес эхлүүлнэ гэдэг бодож санасны дагуу болчихдог тийм амар зүйл биш бөгөөд сайтар төлөвлөж, судалж байж бизнес эрхлэх хэрэгтэй аж. Тэгвэл юун дээр анхаарах ёстой вэ?

  • Ямар чиглэлээр бизнес эрхлэхийг хүсч байгаагаа тодорхойлох
  • Эрсдлийг тооцох
  • Сайтар төлөвлөгөө боловсруулах
  • Санхүүгийн асуудлаа зохицуулах
  • Ямар маркетинг хийхээ бодох
  • Хэрэглэгчдээ судлах

Хувийн бизнес эхлүүлэх

2 Хөрөнгө оруулах

Их, бага гэж бодолгүй ирээдүйтэй төсөл дээр хөрөнгө оруулалт хийх нь хожим хойно танд хэмжээлшгүй их эд хөрөнгө авчирч мэдэх юм. Үүний тулд та эхлээд тухайн төслийг сайтар нягталж, судлах хэрэгтэй бөгөөд ингэснээр аливаа эрсдлээс сэргийлэх ач тустай аж. Түүнээс гадна ямар ч компани, аж ахуй нэгж байгууллагууд хөрөнгө оруулагчдаа алдар нэрэнд хүрснийхээ дараа хэзээ ч мартдаггүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ.

Хөрөнгө оруулах

3 Хувьцаа эзэмших

Бас нэг боломжийн арга бол хувьцаа эзэмшиж, үр шимийг нь хүртэж амьдрах явдал юм. Гэхдээ хувьцаа байнга өсч, буурч байдаг учраас ихэнх хүмүүс эрсдэлтэй гэж үзэх нь бий. Хэдий тийм ч гэлээ, томоохон пүүс компани, корпорацид тодорхой хэмжээний хувьцаа эзэмшигч болоод авбал ямар нэгэн байдлаар үр шимээ танд хүртээх нь гарцаагүй. 

Хувьцаа эзэмших

4 Шинэ зүйл бүтээх

Байсхийгээд л дэлхий ертөнц дээр цоо шинэ нээлтүүд ар араасаа гарах болсон билээ. Тэгвэл та яагаад шинэ нээлт хийж, гайхалтай бүтээл бий болгож болохгүй гэж? Гэхдээ энэ талаар хүн бүр л боддог байх л даа. Гагцхүү бодох бүрийд хорвоо ертөнц дээр дахин шинэ нээлт гарахгүй юм шиг, аль эсвэл бүх шинэ санаанууд хэдийн эзнээ олчихсон мэт санагддаг гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Гэхдээ л гэнэт таны оюун ухаанд гайхалтай санаа орж ирэх ч юм билүү? 

Шинэ зүйл бүтээх

5 Үл хөдлөх хөрөнгөө түрээслэх

Хэрвээ танд ямар нэгэн ашигладаггүй ч юм уу, эсвэл төдийлөн хэрэг болоод байдаггүй үл хөдлөх хөрөнгө байдаг бол түүнийгээ хэрэг болох нэгэнд нь боломжийн үнээр түрээслээд сар бүр тодорхой хэмжээний мөнгө халааслаад сууж байх шиг амар хялбар мөнгөтэй болох арга өөр хаана байх билээ. 

Үл хөдлөх хөрөнгөө түрээслэх

6 Бүтээлчээр сэтгэх

Хэрвээ танд бүтээлч сэтгэлгээ, ур ухаан, авъяас чадвар, хичээл зүтгэл байгаа бол яг одоо камераа аваад гэрээсээ гарч, ямар нэгэн гайхалтай бичлэг хийхийг танд зөвлөе. Нэвтрүүлэг ч юм уу, эсвэл хөгжөөнт шоу ч юм уу, төрөл бүрийн зүйлс санаачилж, түүнийгээ дүрсжүүлэн бичлэг хийгээд "Youtube" болон бусад сошиал сувгуудаар цацаж болно шүү дээ. Хамгийн гол нь таны хийсэн бичлэг бусдад таалагдаж, сонирхлыг нь татахуйц байх хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Бүтээлчээр сэтгэх

7 Өөртөө итгэлтэй байх

Мөнгө олно гэдэг санаснаар болох амар зүйл биш гэдэгтэй маргах хүн төдийлөн гарахгүй болов уу. Хэдий тийм ч гэлээ, мөнгөтэй болж чадна гэсэн итгэлтэй байж гэмээн урдах ажлаа чанартай сайн хийж, илүү бүтээлчээр сэтгэж, санхүүгийн асуудлаа зохицуулах арга ухаанд суралцах боломжтой гэдгийг ойлгох нь чухал юм. 

Өөртөө итгэлтэй байх

8 Хуримтлал үүсгэх

Мөнгө олдвол тодорхой хувийг нь цаг ямагт хадгалж, хуримтлал үүсгэж бай. Энэ нь хожим хойно ямар нэгэн байдлаар санхүүгийн асуудалд орох болон мөнгө хэрэгтэй болох үед бусдыг царайчилж явахгүй байх үндэс болж өгдөг байна. Тэгээд ч хадгаламжиндаа мөнгөтэй хүн цуглуулж, хураасан мөнгөө дахин үржүүлэх тал дээр анхаарсан ч болно шүү дээ.

Хуримтлал үүсгэх

9 Ном бичих

Хэрвээ танд бичих, зохиох авъяас байдаг бол яагаад хүн бүрийн унших дуртай адал явдалтай зохиол бичиж болохгүй гэж? Тэрийг чинь магадгүй хэн нэгэн алдартан нь олж хараад кино болгох ч юм билүү? Бүтэхгүй санаа байна гэж та хэлж болох юм. Гэвч алдартай зохиолчид бүгд л энэ замаар алдар нэрэнд хүрч, хэтэвчээ түнтийлгээд авцгаасан гэдгийг бүү мартаарай.

Ном бичих

10 Хялбар аргаар мөнгө олно гэсэн бодлоо хаяж үз!

Банк дээрэмдэх, хулгай хийх, их хэмжээний мөнгө олох гэх зэрэг бүтэхгүй бодлуудаа эртхэн хаяхыг танд санал болгож байна. Учир нь эдгээр бодлууд хэзээ ч биелэхгүй. Биеллээ гэж бодоход ямар ч эерэг үр дүн авчрахгүй. Харин ингэж хий дэмий зүйл бодож суухынхаа оронд одооноос өндөр цалинтай ажилд орох, эсвэл тушаал дэвших үүднээс хөдөлмөрлө!

Хялбар аргаар мөнгө олно гэсэн бодлоо хаяж үз!

146
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()