Зөв хооллоод байхад яагаад жин хасдаггүй вэ?

Илүүдэл жин биед хичнээн их хор нөлөөтэйг хүн болгон мэднэ. Тиймдээ ч жингээ хасч, тогтмол хэмжээнд нь барихыг эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хичээн, фитнест явж, эрүүл хооллолтын зөвлөгөөг дагадаг болсон билээ. Гэтэл зарим хүмүүс дасгал хөдөлгөөн тогтмол хийж, хоолны дэглэмээ ягштал баримталсан ч хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй. Энэ нь ямар нэг үл мэдэгдэх шалтгаантай юм биш биз? Үүнийг хамтдаа олж мэдэцгээе.

Зөв хооллоод байхад яагаад жин хасдаггүй вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хүнс хэрэглээд байхад жин хасдаггүйн учир кортисол (Cortisol) ялгаруулдаг дааварт байдаг ажээ. Кортисол нь аюул занал мэдэрдэг даавар тул хүний биед чухал нөлөөтэй ч, кортисолын түвшин өндөр байвал Күшиний хам шинж өвчин (Cushing’s syndrome) тусах аюултай юм.

Байнгын дарамттай байснаас болж кортисолын түвшин нэмэгддэг ба энэ ч учраас кортисолыг стрессийн даавар гэж нэрлэдэг. Кортисол ихээр ялгарах үед булчин устгаж, бодисын солилцоо өөрчлөгддөг сөрөг талтай тул хэвлийгээр таргалж эхэлдэг байна.

Кортисолын ялгарал ихэссэн үед:

  • Сэтгэл санаа тогтворгүй болдог. Бухимдаж, уурлаж, хямарна.
  • Байнга сульдаж, ядарна.
  • Толгой өвдөнө.
  • Зүрх дэлсэж, даралт ихсэнэ.
  • Хоолны шингэц муудна. 
  • Давсаг суларч, өтгөн хатаж, эсвэл гүйлгэнэ.
  • Нойргүйднэ.
  • Мартамхай болно.
  • Нүүрэнд шар үс ургаж, үрчлээтнэ.
  • Нүүр хавагнаж, хүзүү, хоолойгоор өөхөлнө.

1 Хэрхэн сэргийлэх вэ?

Идэж болохгүй хүнс:

  • Кафейн, архи, чихрийн агууламж ихтэй хүнс, элсэн чихэртэй, (ялангуяа сахар орлуулагч) хэт их кали агуулсан хүнс

Хэрхэн сэргийлэх вэ?

2 Хэрэглэх хүнс:

  • Хар амар загас, май загас, могой загас зэрэг фосфор агуулсан загаснууд болон протейн ихтэй хүнс.
  • Тахиа, өндөг, гурвалжин будаа, броколи, хулуу, артишок зэрэг ус ихтэй хүнс.
  • Гурвалжин будаа, шар буурцаг, мах, өндөг, сүү зэрэг триптофан ихтэй хүнс болон бусад дайвар бүтээгдэхүүн. 
  • Бүйлс, нандин чавга, сүү, яргай загас, улаан буудайн үр, овъёос зэрэг В витамин ихээр агуулдаг хүнс.
  • Бусад: шош, үр тариа, наранцэцгийн үр.

Хэрэглэх хүнс:

3 Хооллох цаг

Тохирсон хэмжээгээрээ өдөрт 5 удаа хооллосон ч болно. Гол нь  хоосон байж болохгүй.

Хооллох цаг

4 Дасгал хөдөлгөөн

Долоо хоногт 3 удаа хийнэ. Хэтэрхий их хөдөлгөөн хийвэл кортисолын түвшин нэмэгддэг учраас нэг удаа хийхдээ 50 минутаас хэтрүүлээд хэрэггүй. Өдөр болгон бус, заавал 2-3 хоног өнжиж байгаад дасгал хийж байгаарай.

Дасгал хөдөлгөөн

5 Сайн амрах

Өдөрт 8-10 цаг унтаж амрах нь зайлшгүй чухал ба ингэснээр кортисолын түвшин багасч, бие амардаг.

Сайн амрах

6 Тайван байх

Тайвшруулах нөлөөтэй бясалгал, иог зэргийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлээрэй.

Тайван байх

7 Сэргээшнээс татгалзах

Энергийн ундаа, кафейн, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.

Сэргээшнээс татгалзах

8 Стрессийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх

С болон В5 витамин, родиола, фолийн хүчил, А витамин, цайр, хүн орхоодой, чихэр өвс, хром, магни, калци, алтан товч, овъёос зэрэг нь стресс намжаана. 

Стрессийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх

9 Ус уух

Шингэний дутагдалд орж хэрхэвч болохгүй. Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга ус, мөн унтахын өмнө бас нэг аяга ус заншаарай.

Ус уух

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()