Гэрийн нөхцөлд гоолиг бэлхүүстэй болох 5 дасгал

Эмэгтэй хүн бүр гоолиг сайхан биетэй болж, гудамжаар бардам алхахыг хүсдэг нь нууц биш юм. Харин өөрийн хүссэн бие галбирыг олж авна гэдэг тухайн хүнээс багагүй зориг тэвчээр, хүч хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг байна. Харин өнөөдөр бид та бүхэндээ бэлхүүс нарийсгах хамгийн үр дүнтэй, шилдэг дасгалуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Гэрийн нөхцөлд гоолиг бэлхүүстэй болох 5 дасгал
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлөө эргүүлэх дасгал

  • Дээш харж хэвтэнэ.
  • Хоёр хөлөө нийлүүлэн дээш өргөж, нуруугаа газраас хөндийрүүлнэ. Тус байрлалаа 10 секунд хадгалаад буулгаарай.
  • Дараа нь хөлөө өргөж зүүн тал руугаа эргүүлж, буулгаад баруун тал руугаа эргүүлнэ. 
  • Энэхүү дасгалыг хийхдээ гэдэсний булчингаа мэдэрч, аажуухан хийгээрэй.
  • 10 удаагийн давтамжтайгаар 3 удаа хийнэ.

Хөлөө эргүүлэх дасгал

2 Сунгалтын дасгал

  • Нуруугаа цэх болгож, хөлөө жийж сууна.
  • Дараа нь гараа дэлгэж, тэнийлгээрэй.
  • Биеээ эргүүлж, баруун гараараа зүүн хөлийн үзүүртээ хүрэхийг хичээгээрэй.
  • Мөн адил зүүн гараараа баруун хөлийн үзүүрт хүрэх гэж хичээх хэрэгтэй.
  • Хоёр талдаа тус бүр 30 удаа уг дасгалыг хийнэ.

Сунгалтын дасгал

3 Цээжээ эргүүлэх

  • Нуруугаа 45 градусын өнцөг үүсгэж, хөлөө нугалж сууна.
  • Гараа эгц урагш сунгаж, гантил бариарай.
  • Дараа нь хоёр тал руугаа цээжээрээ эргэж, дасгалаа хийнэ.
  • Хоёр талдаа тус бүр 30 удаа хийхэд хангалттай. 

Цээжээ эргүүлэх

4 Биеэ өргөх

  • Хөлөө бага зэрэг нугалж, зурагт үзүүлсний дагуу суугаарай.
  • Гуяны булчингаа чангалж, газар тулсан гарандаа даралт өгч, биеэ өргөнө.
  • Тус байрлалаа 10 секунд хадгалаад буцаад хэвийн байрлалд шилжинэ.
  • Энэхүү дасгалыг 15 удаа хийх ёстой болохыг анхаараарай.

Биеэ өргөх

5 Агаар дээр сэлэх

  • Гэдсээ газарт нааж, доош харж хэвтэнэ.
  • Хөл болон гараа эгц шулуун тэнийлгэж, дээш доош сөөлжлүүлэн өргөнө.
  • Үүнийг 20 тоогоор 5 удаа хийнэ. 
  • Хамгийн гол нь биеийнхээ бүх хэсгийг мэдэрч, хэвлийд ачаалал ирж байгаа эсэхийг анзаараарай. 

Агаар дээр сэлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()