Та үүнийг мэдэх үү?

Бидний урьд өмнө нь таамаглаж байгаагүй, итгэхийн аргагүй хачин жигтэй зүйлс бие организмд болж байдаг гэдгийг та мэдэх үү? Хүмүүс өөрсдийн биеийг гаднаас нь ажиглаж, хүрч мэдрэх боловч нарийн зүйлсийг төдийлэн сайн мэддэггүй билээ. Иймд нийт уншигчиддаа зориулан хүний бие организмд болж байдаг хачирхалтай зүйлс болон таны мэдэхгүй баримтуудыг танилцуулъя. 

Та үүнийг мэдэх үү?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Хэл

Хүн бүрийн хэл өөр хоорондоо адилгүй байдаг. Хэлэнд тусгай хээ гэж байдаг бөгөөд таны хэлэн дээрх хээ цор ганц бөгөөд дахин давтагдашгүй юм. 

Хэл

2 Үс

Таны ганц ширхэг үс алим өргөх хүчтэй, тэсвэртэй гэдгийг мэдэх үү? Та яг одоо нэг ширхэг үс тасалж, үүнээсээ алим унжуулаад үзээрэй. Үр дүн нь алмайруулах болно. 

Үс

3 Ам

Хүн бүрийн аманд дэлхий дээр оршин байгаа хүмүүстэй тэнцэхүйц тооны бактери агуулагдаж байдаг. Магадгүй түүнээс их байхыг үгүйсгэхгүй аж.

Ам

4 Хумс

Хумс тань хэт зөөлөн, мөн хагас сар хэлбэртэй цагаан дүрс тань байхгүй бол бамбай булчирхай асуудалтай байгааг илэрхийлдэг. 

Хумс

5 Тархи

Эргэн тойронд болж байгаа зүйлсд бид яагаад ийм хурдан хариу үйлдэл үзүүлдэг юм бол гэж та гайхдаг уу? Гараа дөнгөж цохих төдийд өвдөлт мэдрэгдэх нь мэдрэлийн судаснууд тархинд маш хурдтай мэдээлэл дамжуулдагтай холбоотой юм. Мэдрэлийн судаснууд 400 км цагийн хурдтайгаар тархи руу урсдаг аж. Үүнээс гадна нэг секундэд гэхэд л бидний тархинд 100,000 химийн урвал болж байдаг байна.

Тархи

6 Цусны бүлэг

Бид бүгд 4 өөр цусны бүлэг байдаг гэж итгэдэг боловч үнэн хэрэгтээ нийт 29 цусны бүлэг байдаг. 

Цусны бүлэг

7 Цусны урсгал

Хүний бие дэх цус нэг өдөрт ойролцоогоор 19,312 км замыг туулж, урсдаг байна. 

Цусны урсгал

8 Судас

Бие дэх судсыг тэнийлгэж, урт болгоод хэмжиж үзэх юм бол 75 км болох ажээ.

Судас

9 Амьсгалах

Хүн бүр өдөрт ойролцоогоор 20,000 удаа амьсгалдаг байна. 

Амьсгалах

10 Нүд

Бидний нүд 10 сая гаруй өнгийг ялгаж чадах боловч тархи энэ бүхнийг тогтоож чадахгүй тул олон өнгөөр хардаггүй юмсанж.

Нүд

11 Чих

Хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг болох чих үргэлж өсч томорч байдгийг та мэдэх үү? Чих нь жилд хагас мм-ээр томорч байдаг ажээ. 

Чих

12 Зүрх

Амьдрал бэлэглэгч, алтнаас үнэтэй зүрх жилд 35 сая удаа цохилдог. 

Зүрх

13 Арьс

Хүний хамгийн том эрхтэн бол арьс юм. Түүний эсүүд зогсолтгүй шинэчлэгдэж байдаг бөгөөд жилд гэхэд 2 кг арьс гуужиж, шинэ арьс төлждөг гэнэ. 

Арьс

14 Араг яс

Насанд хүрсэн хүн, бага насны хүүхдээс цөөхөн ястай байдаг. Хүн төрөхдөө 300 орчим ястай төрдөг бол нас барахдаа 206 ястай болдог аж.

Араг яс

15 Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа

Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс амт мэдрэх, ялгах чадвараараа бага зэрэг дутмаг байдаг гэнэ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа

16 Хоол хүнс

Хүн амьдралынхаа турш ойролцоогоор 35 тн хоол хүнс иддэг аж. 

Хоол хүнс

17 Нүд анивчих

Бид амьдралынхаа 5 жилийг зөвхөн нүдээ анивчихад зарцуулдаг гээд боддоо? Үнэхээр гайхалтай байгаа биз? 

Нүд анивчих

18 Найтаах

Хүний найтаах хурд 160 км цаг байдаг аж. 

Найтаах

19 Инээх

Инээхэд нүүрний 17 булчин ажилллаж байдаг төдийгүй таныг улам бүр эрүүлжүүлж байдаг юм. Тиймээс өдөр бүрийг инээмсэглэлээр угтаж байгаарай. 

Инээх

87
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()