Сарын тэмдэг ирсэн үед хэзээ ч хийж болохгүй 10 зүйл

Үнэнийг хэлэхэд сарын тэмдэг бол шүдний өвчин л гэсэн үг. Ядарч, гутарч, өвдөж, толгой эргэж, галзуурчихмаар санагддаг. Цахим ертөнцөөр хэсч, сарын тэмдгийн өвдөлт, сэтгэл санаагаа дээрдүүлчихмээр зүйл хайдаг ч, тийм зүйл байхгүй нь харамсалтай. Гэхдээ ядаж доорхи зарчмуудыг баримталж чадвал эдгээр өдрүүд тань арай хөнгөрдөг болохыг мэдээд авахад илүүдэхгүй юм.

Сарын тэмдэг ирсэн үед хэзээ ч хийж болохгүй 10 зүйл
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоол хийх

Сарын тэмдгийн үеэр өлсөж үхэх шахдаг. Гэхдээ өөрийгөө зовоож хүнд хоол хийх гэсний хэрэггүй. Сарын найзаа ирэхээс өмнө урьдчилан дэлгүүр ороод хүнснийхээ материалыг авчих хэрэгтэй. Тэгээд 10 минутад бэлэн болох амар хялбар хоол түргэхэн шиг хийж идээд буцаад хөнжилдөө шургасан нь танд амар.

Хоол хийх

2 Дасгал хөдөлгөөн

Бие махбодь идэвхитэй байснаар сарын тэмдгийн өвдөлт багасдаг боловч хэтрүүлж орхивол усан хулгана болтлоо хөлөрч, сунаж унатлаа ядрахаас өөр үр дүн гарахгүй. Хэт их хөдөлснөөр сарын тэмдгийн хэмжээ ихэсдэг тул танд бүр ч тавгүй санагдах вий.

Дасгал хөдөлгөөн

3 Их идэх

Их идэх буруу. Гэхдээ сарын тэмдгийн үеэр хэтрүүлж идэж бүр хэрхэвч болохгүй. Энэ үеэрээ хэмжээнээсээ илүү идвэл бүр их таргалдаг. Сарын тэмдэг хэд хоноод яваад өгөх ч, хэтрүүлж орхисон калори, таргалалт мөд арилахгүйг санаж яваарай.

Их идэх

4 Болзоонд явах

Болзоонд явахдаа бүсгүйчүүд сайхан харагдахгүй бол болохгүй. Гэхдээ бариу жинс өмсөөд болзоо дуустал биеэ барьж сууна гэдэг амаргүй ажил. Болзоот хархүү чинь хичнээн сайхан залуу байх нь хамаагүй, дахиад хэд хоног хүлээлгэсэн нь дээр. 

Болзоонд явах

5 Романтик кино үзэх

Охид бүсгүйчүүд маань энэ онцгой өдрүүдээрээ маш эмзэг мэдрэмтгий сэтгэл хөдлөл ихтэй болчихдог. Тиймээс энэ үеэрээ уянгын халилтай кино үзээд хэрэггүй л болов уу. Киноны сэтгэл хөдөлгөсөн мөчийг хараад та тэсэлгүй нулимс унагаж, толгойгоо өвтгөж орхивол байдал улам л дордоно шүү дээ. 

Романтик кино үзэх

6 Шүршүүр

Сарын тэмдэг ирснийгээ далимдуулж та өөрөө өөртөө цаг гаргаарай. Дуртай уух юмаа шимээд, хөгжим сонсон, шүршүүрт ороорой.

Шүршүүр

7 Түргэн хоол идэх

Шөнийн 2 цагт хачиртай талх идмээр санагдана. Гэхдээ биеэ сайтар тордох хэрэгтэй. Жирийн үед хийхээргүй байсан зүйлээ эдгээр өдрүүдэд ч хийх хэрэггүй. Бүтэн сарынхаа хөдөлмөрийг ганцхан өдрийн дотор үрэн таран хийж яах вэ дээ. 

Түргэн хоол идэх

8 Зугаалах

Гэрээс гарах гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Таны бие тааруу байгаа шүү дээ. Бусад хүмүүс "сүртэй юм, ердөө л сарын тэмдэг шүү дээ" гэж хэлж магадгүй ч, та л өөрөө өөртөө санаа тавих хэрэгтэй юм. Тиймээс төлөвлөгөөнүүдээ санаа зоволгүй цуцалж орхиод гэртээ үлдээрэй. 

Зугаалах

9 Ажил

Бүсгүйчүүд маань нүд гялбам, хэн нэгнээс хараат бус амьдрахын тулд ажил хийх хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ эдгээр хүнд өдрүүдийнхээ нэгэнд чөлөө авлаа гээд дэлхий сөнөчихгүйг битгий мартаарай. 

Ажил

10 Шөнөжин сэрүүн байх

Эрт босвол таны сэтгэл санаа өөдрөг байх учраас ядаж сарын тэмдгийнхээ үеэр эрт орондоо орж, сайтар амарч байх хэрэгтэй юм.

Шөнөжин сэрүүн байх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()