Өвлийн улирал идэхэд тохиромжтой өег хоолнууд

Амттай сайхан хоолонд дургүй хэн байх билээ? Аз жаргалтай гэр бүлийн нууц нь сайхан хоолонд оршдог байж ч мэдэх юм. Өдөр болгон ямар хоол хийхээ мэдэхгүй толгой гашилгаж суудаг хүмүүс интернэт гэгчийн ачаар олон амтат хоолны жор мэддэг болсон ч, та доорхи хоолнуудыг мэдээд авчихсан байхад илүүдэхгүй. Ингээд хүйтний улиралд тохирсон олон төрлийн махтай хоол бэлтгэх аргуудыг та бүхэндээ толилуулъя. 

Өвлийн улирал идэхэд тохиромжтой өег хоолнууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Шош, манжинтай хуурга

Орц:

  • Оливын тос - 2 цайны халбага
  • Гоймон - 450 гр 
  • Сонгино - 1 ширхэг
  • Сармис - 4 хумс
  • Ус - тал аяга
  • Навчит манжин - 6 аяга
  • Бууцай - 1 боодол
  • Улаан лооль - 400 гр
  • Шош - 400 гр
  • Перец - 1/4 цайны халбага
  • Мозарела бяслаг - тал аяга
  • Пармесан бяслаг - 1/4 аяга 

Хийх арга:

  1. Хайруулын тавгандаа 1 халбага оливийн тосоо хийж халаагаад гоймонгоо ойр ойрхон хутгаж 5-7 минут шарна. 
  2. Үлдсэн оливын тос, хэрчсэн сонгиноо хайруулын тавганд хийж дунд зэргийн гал дээр 2 минут шарна. Дараа нь сармис, ус хийгээд сонгиноо зөөлөртөл 4-6 минут байлгаарай. Навчит манжин, бууцайгаа хийгээд 1-2 минут болгосны эцэст дөрвөлжилж хэрчсэн улаан лооль, шошоо хийж перецээр амтлана. Хамгийн сүүлд гоймон болон мозарелла, пармесан бяслагаа хийж бяслаг хайлтал нь буюу 3 минут буцалгаад хоолоо гаргах юм. 

Шош, манжинтай хуурга

2 Гахайн мах, байцаатай шөл

Орц:

  • Оливын тос - 1 цайны халбага
  • Гахайн мах - 400 гр (2 см өргөн хэрчинэ)
  • Давс - 3/4 цайны халбага
  • Сонгино - 1 ширхэг
  • Сармис - 4 хумс
  • Нунтаг улаан чинжүү - 2 цайны халбага  
  • Улаан перец - 1/4 цайны халбага
  • Цагаан дарс - 1 аяга
  • Улаан лооль - 4 ширхэг
  • Байцаа - 8 аяга (цэвэрлэж хэрчсэн)
  • Шош - 400 гр

Хийх арга:

  1. Шарах шүүгээндээ тос хийж халаана. Гахайн махаа давсаар амталж хийгээд борлотол нь 2 минут шараарай. Дараа нь шарагчиндаа шүүсийг нь үлдээн гахайн махаа өөр саванд хийж авах юм. 
  2. Хэрчсэн сонгиноо бор шаргал болтол 2-3 минут хуурах бөгөөд дээр нь сармис, улаан чинжүү, улаан перецээ хийж 30 секунд орчим шарна. Үүний дараа дарс, улаан лоолио хийгээд галаа ихэсгэж буцалгаарай. 
  3. Хоолоо буцалмагц байцаагаа хийгээд зөөлөртөл нь 4 минут байлгана. Дээрээс нь шош, гахайн махаа хийгээд, амт ортол нь 2 минут орчим халаагаад идэх боломжтой. 

Гахайн мах, байцаатай шөл

3 Амтат тахиа

Орц:

  • Ясгүй тахианы цээж - 4 ширхэг 
  • Улаан перец - 1/4 аяга
  • Давс - 1/4 халбага
  • Бяслаг - 1/3 аяга
  • Талхны үйрмэг - 1/4 аяга
  • Яншуй - 1 халбага
  • Оливын тос - 4 халбага
  • Хэрчсэн гахайн мах - 1 халбага

Хийх арга:

  1. Шарах шүүгээгээ 400 хэм хүртэл халаана.
  2. Тахиагаа перец, 1/4 халбага давсаар амтлана. Аяганд бяслагаа хийж орхих бөгөөд өөр аяганд 1/4 халбага перецээ талх, яншуй, оливийн тостой хийж хутгана. 
  3. Үлдсэн 2 цайны халбага тосоо шарах шүүгээнд хийн халааж, тахиагаа тус бүр нь 2 минут орчим 2 талаар нь шарна. Дээр нь бяслаг, гахайн махаа хийгээд сүүлд нь талхны үйрмэгээ нэмнэ.
  4. 165 хэмд 5-7 минутын турш тахиагаа бүрэн болтол шарна.

Амтат тахиа

4 Жууцайтай хясаа

Орц:

  • Жууцай
  • Оливийн тос - 3 халбага
  • Гурил - 2 халбага
  • Нунтаг улаан чинжүү - 1 халбага
  • Нухсан сармис - 1 халбага
  • Итали амтлагч - 1 халбага
  • Нимбэгний шүүс - тал халбага
  • Перец - тал халбага
  • Цэвэрлэсэн хясаа - 450 гр

Хийх арга:

  1. Шарах шүүгээгээ 425 хэмд халаана
  2. Жууцайгаа хэрчиж аяганд хийгээд 2 цайны халбага оливын тосоо хийнэ. Гурил, улаан чинжүү, тал халбага сармисны нунтаг, 1/4 цайны халбага давсаа хийж хутгаад шарах шүүгээнд жигд тараан 10-12 минут шарна.
  3. Үлдсэн тал аяга сармисны нунтаг, 1/4 цайны халбага давс, итали амтлагч, нимбэгийн шүүсээ жижиг аяганд хийж холиод хясаагаа амтлана. Харин 1 халбага оливын тосоо дунд зэргийн халаасан шарах шүүгээнд хийж хясаагаа 2-3 минут шараарай . 

Жууцайтай хясаа

5 Цангисын шүүстэй цацагт хяруулын мах

Орц:

  • Цацагт хяруулын мах - 450 гр
  • Давс - 3/4 халбага 
  • Перец - 1/4 халбага 
  • Оливын тос - 4 халбага 
  • Мангир - 4 халбага 
  • Яншуй - 2 халбага 
  • Тахианы шөл - 3/4 аяга 
  • Цангисны шүүс - 3/4 аяга 
  • Хатаасан цангис - 1/4 аяга
  • Бор элсэн чихэр - 2 халбага
  • Цагаан цуу - 1 халбага 

Хийх арга:

  1. Шарах шүүгээгээ 450 хэмд халаана. 
  2. Цацагт  хяруулын махаа 1/4 халбага давс, перецээр амтална. 2 халбага оливын тосоо дунд зэргийн хэмд халаагаад цацагт хяруулын махаа хийж, 5 минут шарна. Дараа нь шарах шүүгээгээ 165 хэм болгоод махаа ахин 15-25 минут шарна. 
  3. Үлдсэн 2 халбага тосоо хайруулын тавганд халаагаад мангираа борлотол нь 3 минут шарах бөгөөд дээрээс нь яншуйгаа хийж 10 секунд болсны дараа нь тахианы шөлөө хийгээд 1 минут жигнэнэ. Хатаасан цангисаа нэмж хийгээд 6-7 минут болгосны эцэст бор элсэн чихэр, цагаан цуу, давсаа хийгээд 1 минут орчим таглаатай байлгана. 
  4. Цацагт хяруулаа том тавганд гаргаж 5 минут хөргөөд соустайгаа хольж иднэ. 

Цангисын шүүстэй цацагт хяруулын мах

6 Морокко стейк

Орц:

  • Амтат чинжүү - 1 ширхэг
  • Гоньд - 1 халбага
  • Үсүү - 1 халбага 
  • Давс - 3/4 халбага
  • Шанцай - 3/4 халбага
  • Перец - тал халбага
  • Нимбэг - 1 ширхэг
  • Оливын тос - 3 халбага
  • Хатаасан талх - 2/3 аяга 
  • Үхрийн мах - 450 гр үхрийн мах
  • Чидун жимс

Хийх арга:

  1. Урьдчилаад шарх шүүгээгээ халаагаарай.
  2. Чинжүүгээ зөөлөртөл нь 10-15 минут шараад гаргаж, хэрчинэ.
  3. Гоньд, үсүү, давс, перц, шанцайгаа хольж, тал аяга нимбэгний шүүс, 1 аяга ус хийнэ. Жижиг хайруулын тавганд тус хольцоо хийгээд халуун ногоонуудаа нэмж, 1 халбага оливын тосоо хийж буцалгана. 
  4. Үлдсэн 1 халбага тосоо халааж, үхрийн махаа хоёр талаар нь шарна. Тал бүрээр нь 2-3 минут шараад гаргаж, 5 минут амраасныхаа дараа зуурмагаа түрхэж идээрэй. 

Морокко стейк

7 Жүржтэй сам хорхой

Орц:

  • Сесамэ - 3 халбага 
  • Өндөгний цагаан - 2 ширхэг 
  • Эрдэнэ шиш - 1/4 аяга 
  • Давс - 1/4 халбага 
  • Перец - 1/4 халбага
  • Сам хорхой - 450 гр
  • Оливын тос - 2 халбага
  • Жүржийн шүүс - 3/4 аяга 
  • Хуурай дарс - 1/4 аяга 
  • Сой соус - 2 халбага 
  • Элсэн чихэр - 2 халбага 
  • Жижиг хэрчсэн ногоон сонгино - 1 ширхэг

Хийх арга:

  1. Сесамэ, өндөгний цагаан, эрдэнэ шиш, давс перецээ холино. Дээрээс нь сам хорхойгоо хийнэ.
  2. 1 халбага тосоо халааж, сам хорхойгоо хийгээд 1-2 минут шараад авч, таваглана.
  3. Хайруулын тавгандаа жүржийн шүүс, хуурай дарс, сой соус, элсэн чихрээ хийж өтгөртөл нь буцалгана. Дээрээс нь сам хорхойгоо хийж хутгаад бэлэн болно. 

Жүржтэй сам хорхой

8 Тахианы мах, бууцайтай шөл

Орц:

  • Лууван - 1 ширхэг
  • Ясгүй тахианы цээж мах - 1 ширхэг
  • Сармис - 1 хумс
  • Тахианы шөл - 5 аяга
  • Хуурай майоран - тал аяга 
  • Бууцай - 150 гр 
  • Шош - 420 гр
  • Пармесан бяслаг - 1/4 аяга
  • Базилийн навч - 1/3 аяга 
  • Перец
  • Талх

Хийх арга:

  1. Хайруулын тавганд 2 халбага тос хийж халаагаад лууван, тахианы махаа хийж 3-4 минут шарна. Дараа нь галаа нэмж, тахианы шөл, майоран хийгээд ахин 5 минут буцалгана.
  2. Тахиагаа гаргаж бууцай, шошоо хайруулын тавгандаа хийгээд амт ортол нь 5 минут зөөлөн буцалгаж авна.
  3. Үлдсэн 1 халбага тос, бяслаг, базилийн навчаа хольж, жаахан ус хийж буцалгана.
  4. Тахианы махаа хэрчиж, шөлөндөө хийгээд перецээр амтлаарай. 

Тахианы мах, бууцайтай шөл

9 Халуун ногоотой үхрийн мах

Орц:

  • Үхрийн мах- 420 гр
  • Оливын тос - тал халбага
  • Хэрчсэн сонгино - 3 ширхэг
  • Хэрчсэн ногоон чинжүү - 1 ширхэг
  • Хэрчсэн улаан чинжүү - 1 ширхэг
  • Сармис - 6 хумс
  • Гоньд - 2 халбага
  • Чили - 2 халбага 
  • Халуун нунтаг чинжүү - 1 халбага
  • Хатаасан орегано - 2 халбага
  • Шар айраг -350 гр
  • Хатаасан улаан лооль - 450 гр 
  • Салатны навч - 2 ширхэг
  • Шош - 550 гр
  • Килантро - 1/4 аяга 
  • Нимбэгний шүүс - 2 халбага

Хийх арга: 

  1. Үхрийн махаа давс, перецээр амталж, тал халбага тос хийж халаасан шарах шүүгээнд хийж 2-5 минут шарна.
  2. Үлдсэн тос, сонгино, чинжүүгээ 10-20 минут шараад сармис чили, чинжүү, орегано, гоньдоо хийж сайхан үнэр гартал нь 2 минут шарж аваарай.
  3. Дээрээс нь шар айргаа хийж 3 минут буцалгаад улаан лоольнуудаа хийж, үхрийн мах салатны навчаа нэмж махаа зөөлөртөл нь 2 цаг буцалгана. 
  4. Шошоо хийж, соус нь өтгөртөл 30-45 минут буцалгаад салатны навчаа түүж авна. Дээрээс нь лимоны шүүс килантрогоо хийж давс перцээ амтлана. 

Халуун ногоотой үхрийн мах

10 Шош, навчит манжинтай хуурга

Орц: 

  • Хулууны нухаш - 2 ширхэг
  • Оливын тос - 3 халбага
  • Давс - тал аяга
  • Нунтаг халуун чинжүү - тал халбага
  • Хэрчсэн сонгино - тал аяга
  • Сармис - 2 хумс
  • Ус - 2 халбага
  • Улаан лоолийн соус - 1 халбага
  • Хэрчсэн навчит манжин - 8 аяга
  • Шош - 420 гр 
  • Хэрчсэн чидун жимс - 1/4 аяга 
  • Хатаасан талх - 1/3 аяга
  • Пармесан бяслаг - 1/3 аяга 

Хийх арга:

  1. Нухашиндаа 1 халбага тос, 1/4 халбага давс, перецээ хольж аяганд хийгээд уутаар боож, богино долгионы зууханд 12 минут халаана. 
  2. Хайруулын тавганд 1 халбага тос, сонгино хийж 2-3 минут шарна. Дараа нь сармисаа хийж 1 минут шарна. Ус, улаан лоолийн соус, үлдсэн 1/4 халбага давс, перецээ хийж таглаад 3-5 минут зөөлөртөл нь байлгана. Дээрээс нь шош, чидун жимсээ хийгээд дахин 1-2 минут хүлээгэрэй.
  3. Шарах шүүгээний тавиурыг бага зэрэг халаана.
  4. Талх, бяслаг, тосоо аяганд холиод хулуундаа түрхээд шарах шүүгээнд хийгээд 1-2 минут шарна. 

Шош, навчит манжинтай хуурга

12
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()