Амь нас эрсдэлд орсон үед бидний хийдэг буруу зүйлс

Амьдрал гэдэг адал явдлаар дүүрэн байдаг билээ. Заримдаа хаанаас ч юм бүү мэд, бидний урьд өмнө таамаглаж, төсөөлж байгаагүй гэнэтийн зүйлс амьдралд тохиолддог нь нууц биш юм. Гэвч тэр бүрт хүмүүс мэдлэг, мэдээлэл хомс байдгаас болоод буруу шийдвэр гаргаж, нөхцөл байдлыг улам дордуулах нь бий. Тэгвэл амь нас эрсдэлд орох дараах тохиолдлуудад хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? Мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, мэдлэгийн цар хүрээгээ тэлцгээе.

Амь нас эрсдэлд орсон үед бидний хийдэг буруу зүйлс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Могойд хазуулсан үед

Могойн хор маш хурдан тархдаг тул хазуулсан газрыг сорлоо гээд нэмэр болох нь юу л бол. Тэгээд ч сорж байгаа хүний амаар дамжин хор тархах аюултай. Тиймээс хамгийн найдвартай арга бол хазуулсан хүний биеэр хорыг аль болох хурдан гүйлгэхгүйн тулд тайван байлгаж, шингэн зүйл их уулгаж, түргэн гэгч нь эмнэлэгт аваачих хэрэгтэй юм. 

Могойд хазуулсан үед

2 Ойд төөрвөл

Та ойд төөрвөл хамгийн түрүүнд хоол хүнсээ залгуулах ёстой гэж сонссон байж мэдэх юм. Гэхдээ эрүүл чийрэг хүн хоолгүйгээр 6 долоо хоног амьдрах чадвартай байдаг. Тиймээс нэн тэргүүнд цэвэр ус олж, байгалийн үзэгдлээс хамгаалах оромж олох шаардлагатай ажээ. 

Ойд төөрвөл

3 Орогнох газар хэрхэн барих вэ?

Орогнох газраа барихын тулд эхлээд цаг агаараа сайтар судлах хэрэгтэй юм. Мэдээж салхи, бороо, хурц нарнаас хамгаалдаг байх хэрэгтэй ч, доороосоо жин цохиж мэдэх тул газарт бас юм дэвсэх хэрэгтэй гэнэ. 

Орогнох газар хэрхэн барих вэ?

4 Цөлд яаж ус олох вэ?

Ууж болдог ус агуулдаг ганц л төрлийн кактус байдаг. Гэхдээ ихэнх кактуснууд  хортой. Кактусны шингэнг сорсноор хүний дотор муухайрч, зогсолтгүй бөөлжихөөс аргагүй болдог тул бүр ч их цангана гэсэн үг.

Цөлд яаж ус олох вэ?

5 Хортой, хоргүй ургамлыг ялгах

Үнэнийг хэлэхэд хүнийг үхлийн аюулд хүргэх хортой зарим жимс, мөөгнүүд амьтдад ямар ч хор учруулдаггүй. Тиймээс хортой хоргүйг нь ялгах ганц арга бол сайтар ажиглах ажээ.

Хортой, хоргүй ургамлыг ялгах

6 Модны хөвдөөр зүгээ баримжаалах:

Байгаль, цаг уураасаа хамаараад модны хөвд хаа ч хамаагүй ургадаг тул дээрхи худал ярианд итгээд бүр ч их замаасаа хазайж орхиузай. 

Модны хөвдөөр зүгээ баримжаалах:

7 Баавгай дайрвал

Баавгайнууд хүн рүү дайрдаггүй. Идэх талаар ч боддоггүй. Тиймээс та болгоомжтойгоор ухран холдох хэрэгтэй. Холхон байвал баавгай таныг газар нутагт нь халдан орж ирлээ гэж үзэхгүй учраас танд аюул учрахгүй юм. 

Баавгай дайрвал

8 Биеийн дулаан алдах үед

Эд эсийг нь гэмтээх аюултай тул хөлдөж, илчээ алдсан хэсгийг үрж хэрхэвч болохгүй. Бас халуун ус, халуун галд ойртуулж болохгүй. Ингэснээр өвчтөн цочролд ордог аж. Харин оронд нь та биеийг нь бүхэлд нь дулаацуулахыг хичээх хэрэгтэй ба хөнжил нөмөргөж, суганд нь бүлээн жин тавьж болох юм. 

Биеийн дулаан алдах үед

9 Аварга загасны дайралт

Аварга загасны дайрвал хоншоор луу нь дэлсэх хэрэгтэй гэж та хаа нэгтээгээс дуулсан байж магадгүй. Гэхдээ энэ үнэн байсан ч, усан дотор ингэж чадах хүн ховор шүү дээ. Тиймээс хамгийн найдвартай арга бол өмнөө ямар нэг хатуу зүйл барьж, бамбай болгох хэрэгтэй юм. Жишээ нь шумбах баг, сэлүүр гэх мэт. Харин гар хоосон бол аварга загасыг хөөн явуулахын тулд нүд рүү нь хатгах юм уу, эрүүг нь маажих хэрэгтэй ажээ. 

Аварга загасны дайралт

134
таалагдаж байна

67
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()