Нурууны бөгтрөө хэрхэн засах вэ?

2016-12-06, 17:11
21,759

Бөгтөр байхыг хүсдэг хүн гэж үгүй биз ээ. Эгц, цэх шулуун биетэй хүн нүд булаагаад зогсохгүй нурууных нь байрлал зөв тул цусны эргэлт сайжран, эрүүл саруул аж төрдөг аж. Таны бие өвчин зовлонгүй байсан ч, удаан суусны дараа нуруу нугасаа сунгаж, тэнийлгэх зайлшгүй шаардлагатай байдаг тул бид та бүхэндээ эрүүл мэндэд тустай төдийгүй, гоо сайхан харагдуулах 4 хялбар дасгалыг толилуулж байна. 

Нурууны бөгтрөө хэрхэн засах вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Амьсгалах

1. Цээжээрээ амьсгалах

Дэвсгэр дэвсэж байгаад завилж сууна. Арай хөнгөвчлөхийн тулд завилж суугаад хана налж болох юм. Нуруугаа сайтар цэхлээд гэдсээ татаж, цээжин дээрээ анхаарлаа төвлөрүүлээд амьсгална. Таныг амьсгалах үед цээж түхэлзэхээс бус хэвлий тань хөдлөх ёсгүйг анхаараарай. 

2. Иогийн дасгалаар амьсгалах

Завилж сууж байгаад биеэ хэвлий, хавирга, эгэм гэсэн 3 үед хувааж, мэдрээрэй. Амьсгаа авахдаа хэвлий, хавирга, эгэм хэсгээ доороос нь дээш томсгоно. Амьсгаа гаргахдаа ч мөн доороос нь дээш чиглүүлэн гаргаарай. 

Амьсгалах

2 Мөрний дасгал

  1. Завилж, эсвэл сандал дээр сууж байхдаа хоёр мөрөө урагш чиглэлтэй тойрог хэлбэрээр хөдөлгөнө. 
  2. Гараа том дэлгэж, мөрөө буулгаад амьсгаа гаргахдаа гараа урагш сунгана. Энэ дасгалыг яаралгүй хийгээрэй. Хуруугаа тэнийлгэж, сунгахаа мартав аа. 
  3. Зурагт үзүүлсэн шиг байрлал авна. Гэхдээ гол нь гараа шалан дээр тулсан чигтээ мөрөө хөдөлгөх хэрэгтэй. 
  4. Дээрхи байралаасаа шилжин, планк дасгалын байрлалд ороорой. Цээж болон ташаагаа газарт хүргэлгүй, гэдсээ татах ба бие тань шугам шиг шулуун байх хэрэгтэй юм.

Мөрний дасгал

3 Нуруугаа бэхжүүлэх

1. Тадасана

Жингээ тэнцүү хуваарилан хоёр хөл дээрээ зогсоно. Гуяа чангалж, өгзөг болон гэдсээ татаж байгаад мөрөө хойш нь чангаагаарай. Энэ байрлалтайгаа цээжээрээ амьсгалах хэрэгтэй. Гэхдээ энэ дасгалыг хийх явцдаа та бүсэлхийгээрээ ялимгүй бөхийж мэдэх тул үүнээс сэргийлэхийн тулд гэдсээ сайтар чангалаарай. 

 

Нуруугаа бэхжүүлэх

2. Дандасана

Хөлөө сунган шалан дээр сууна. Хөл ба цээж тань 90 хэмийн налуу үүсгэх хэрэгтэй ба гараараа шалан дээр дараарай. Энэ дасгал нуруу тэгшилж, цээж онгойлгодог ажээ. 

4 Зөв суух

Сандал дээр сууж байгаа хүний өвдөг шагайтайгаа нэг шугаманд байх хэрэгтэй. Мөн нуруугаа цэхэлж, гэдсээ татаж, цээжээ тэнэгэр байлгаж, мөрөө чөлөөтэй байлгах нь зүйтэй. Бүсэлхийгээрээ бөхийж болохгүй. Энэ маягаар удаан суух тун амаргүй боловч та өдөр бүр жаахан жаахнаар ингэж сууж эхэлбэл удахгүй ердийн нэг зуршил болж хувирдаг ажээ. 

Зөв суух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()