Шинэ жилээр дотны хүмүүстээ өгч болох өвөрмөц бэлэгнүүд

Шинэ жил болох цаг мөч ойртсоор баярын уур амьсгал хэдийн оржээ. Хүн бүр гэр бүлийнхэн, найз нөхөд, амраг хайртдаа ямар бэлэг өгөх вэ? гэж толгойгоо гашиглаж суугаа болов уу? Харин бид ойр дотны хүмүүстэй өгч болох хамгийн онцгой, тохиромжтой бэлэгнүүдийг танилцуулъя. 

Шинэ жилээр дотны хүмүүстээ өгч болох өвөрмөц бэлэгнүүд

1 Арьсан түрийвч

Эрчүүдийн нэр хүндийн баталгаа болдог арьсан түрийвчийг амраг хайрт, анд нөхөртөө авч өгөхийг зөвлөе. Энэ нь хамгийн тансаг атлаа чамин бэлэг байх нь гарцаагүй. 

Арьсан түрийвч

2 "Bluetooth"-тэй чихэвч

Техник технологийн эрин зуунд амьдарч байгаа учраас шинэлэг хэрэгсэл төхөөрөмж сонгож бэлэглэх нь тохиромтжой юм. 

"Bluetooth"-тэй чихэвч

3 Ном

Адал явдалт, уран зохиолын ном нь шинэ жилийн бэлэгний хамгийн эхний сонголтуудад багтдаг билээ. 

Ном

4 Цаг

Эр хүнийг гоёмсог цаг чимж, зэрэг зиндааг нь тодорхойлж өгдөг. Иймд та найздаа, нөхөртөө эсвэл аавдаа ямар бэлэг авахаа мэдэхгүй байгаа бол өвөрмөц, дэгжин цагнаас сонирхоод үзээрэй. 

Цаг

5 Дэмждэг багийн өмсгөл

Хүмүүс эрэгтэй хүнд ямар бэлэг сонгохоо төдийлэн сайн мэдэггүй. Харин тэдний дэмждэг багийн өмсгөлийг авч өгөх нь ямар гайхалтай бэлэг болох талаар та бодож үзсэн үү? 

Дэмждэг багийн өмсгөл

6 Виски

Баярын ширээг чимэглэх чамин вискиг эрчүүдэд бэлэглэхэд тун ч тохиромжтой. 

Виски

7 Дрон

Сүүлийн үед залуусын дунд эрэлттэй байгаа Дроныг эрчүүдэд авч өгөх нь гайхалтай гэнэтийн бэлэг болох нь гарцаагүй. 

Дрон

8 Фитнесийн цүнх

Залуус бүгд л фитнес заалыг зорьж, биеэ хөгжүүлэх болсон тул тэдэнд юу юунаас илүүтэй бэлтгэлийн хувцсаа хийх цүнх хэрэг болно. Харин үүнийг нь та шинэ жилийн бэлэг болгож өгөөрэй. 

Фитнесийн цүнх

9 Таблет

Та нөхөртөө, найз залуудаа, аавдаа таблет бэлэглэх тухай бодоод үзээрэй. Энэ нь тэднийг хичнээн аз жаргалтай болгож, баярлуулахыг төсөөлөх аргагүй юм. 

Таблет

10 Ноосон цамц

Хахир хүйтэн өвлийг мартуулж, халуун дулаанаар төөнөх биед тухтай, зөөлөн материалтай ноосон, ноолууран цамцнаас сонголтоо хийж бэлэглээрэй. 

Ноосон цамц

11 Пицца шарагч

Амтат пиццанд дургүй хүн гэж үгүй. Харин үүнийг амар хялбараар хийх боломжтой болгосон пицца шарагчийг эрэгтэй хүнд бэлэглэхэд нэн тохиромжтой юм. 

Пицца шарагч

12 Үзэг

Ажил хэрэгч залуусын үзэг нь тэдний хэр хэмжээ, үнэ цэнийг мэдрүүлэх гол хүчин зүйл болдог билээ. Иймд та ч бас тэдэнд гоёмсог үзэг бэлэглэж болно. 

Үзэг

13 Дотуур хувцас

Харин эмэгтэй хүний тухайд хамгийн тохиромжтой бэлэг бол тансаг гоёмсог, зөөлөн торон дотуур хувцас байдаг юм. 

Дотуур хувцас

14 Нүүр будгийн багц

Гоё сайхан бүсгүйчүүдийг гоо сайхны хэрэгсэл, будаггүйгээр төсөөлөх аргагүй. Эмэгтэй хүн бүр нүүр будгийн багцтай болохыг мөрөөддөг тул тэдний хүслийг биелүүлж, гоо сайхны бүтээгдэхүүн сонгоорой. 

Нүүр будгийн багц

15 Гоёмсог даашинз

Шинэ жилийн үдэш өмсөх шинэхэн дэгжин, хараа булаам даашинзыг бэлэг болгож авсан эмэгтэй хүн баярлахгүй гээд яах билээ. Уяхан зөөлөн сэтгэлтэй тэд шууд л баярын нулимс унагаж, ямар их талархаж байгаагаа илэрхийлэх нь лавтай. 

Гоёмсог даашинз

16 Биеийн үнэртэн

Биеэсээ анхилам сайхан үнэр ханхлуулах дургүй эмэгтэй гэж үгүй. Та зөвхөн биеийн үнэртэн гэлтгүй бие угаагч цогц бүтээгдэхүүнийг сонгож бэлэглээрэй. 

Биеийн үнэртэн

17 Шал цэвэрлэгч

Эмэгтэй хүн бүр гэрийн ажил хийдэг боловч заримдаа залхаж, ядрах тохиолдол гарна шүү дээ. Харин энэхүү шал цэвэрлэгч нь тэдний дотны туслагч болох тул шинэ жилийн хамгийн гайхалтай бэлэг байх юм. 

Шал цэвэрлэгч

18 Гоёл чимэглэл

Өөрсдөө эрдэнийн чулуу шиг болоод ч тэрүү бүсгүйчүүд гоёл чимэглэлд дуртай байдаг. Энэ нь шинэ жилийн хамгийн сайхан бэлэг байж болох төдийгүй олон төрлийн сонголт байдаг тул сайтар бодож тунгаахыг зөвлөе. 

Гоёл чимэглэл

19 Өвлийн малгай, ороолт

Хүйтэн өвлийг дулаан ороолт малгайгүйгээр хэрхэн давах билээ дээ. Өмсөх төдийд л халуу төөнүүлж, дулаахан энерги бэлэглэх ороолт малгай нь шинэ жилийн хамгийн сайхан бэлэг болдог юм. 

Өвлийн малгай, ороолт

20 Цэцэг

Зөвхөн зуны улиралд өнгө ялдам цэцэгсийг бэлэглэнэ гэдэг утгагүй хэрэг. Бүсгүй хүнд өгөхөд хэзээд хамгийн тансаг бэлэг байсаар ирсэн гоёмсог цэцгийн баглааг шинэ жилийн бэлгээр сонгож ч болно. 

Цэцэг

21 Цүнх

Бүсгүй хүнийг цүнхгүйгээр төсөөлөх аргагүй байдаг. Харин тэдний эрхэм анд болсон цүнх нь өнгө хэмжээ, хэлбэр гээд өөр хоорондоо маш их ялгаатай. Иймд та тэдэнд байдаггүй өөр загварын чамин цүнх авч бэлэглээрэй. 

Цүнх

22 Шоколадны цуглуулга

Хэрвээ таны бэлэг авч өгөх гэж байгаа бүсгүй амттанд дуртай бол яагаад шоколадны цуглуулга сонгож болохгүй гэж. Энэ нь өнгө үзэмж, амт чанар сайтай байх төдийгүй хамгийн гол нь тухайн хүний дуртай зүйлийг өгч байгаа нь гайхалтай юм. 

Шоколадны цуглуулга

23 Гайхалтай оройн зоог

Заавал гарт баригдах зүйлийг бэлэг хэмээн нэрлэнэ гэдэг утгагүй хэрэг. Харин та эхнэр, найз бүсгүй, ээждээ ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байгаа бол гайхалтай оройн зоог хамт идээрэй. Хэзээ ч мартагдахгүй, хамгийн гайхалтай бэлэг байх нь гарцаагүй. 

Гайхалтай оройн зоог

24 Үстэй шаахай

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байгаа үстэй шаахайг нь бэлэг болгон сонгох боломжтой. Өнгө үзэмж сайтай энэхүү бэлэг түүний сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Үстэй шаахай

25 Үнэртэй ус

Бүсгүйчүүдийн гоо сайхан байдлыг улам бүр тодотгох үнэртэнг шинэ жилийн бэлгээрэй сонгоорой. Гэвч та үнэртэн сонгохдоо сайтар судлах хэрэгтэй юм. 

Үнэртэй ус

138
таалагдаж байна

44
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()