Эм уулгүй толгойн өвчнийг нам дарах аргууд

2016-12-09, 16:59
15,390

Толгойн өвчин хамгийн түгээмэл байдаг билээ. Янз бүрийн шалтгаанаар бүх насны хүмүүсийн толгой өвддөг ба тэсэхийн аргагүй санагдахаас гадна хүндэрч орхихоороо дотор муухайрч, бөөлжис цутгадаг бөгөөд өвдөлтөөсөө болж хүн бодож сэтгэж хүртэл чадахгүй болдог. Ингээд бид танд толгойн өвдөлтийг хялбархан гэгч нь нам дарах аргыг хүргэж байна. 

Эм уулгүй толгойн өвчнийг нам дарах аргууд
Хаах
Сурталчилгаа

1 Ус

Хүний биед шингэн дутагдсанаас болж толгой өвдөх нь тун элбэг тохиолддог.  Иймээс та дутагдсан шингэнээ дараах аргаар хурдан хугацаанд нөхөж болох юм. 

  • Толгой өвдөх янз байдал мэдрэгдэж байвал ус уух хэрэгтэй ба өдрийн турш жижиг жижиг балгаж уугаарай
  • Уснаас гадна спорт ундаа ууж болно. Спорт ундаанд агуулагддаг электролит гэгч бодис нь шингэн дутагдах юм уу, дарамтнаас болж өвдсөн толгойн өвчнийг намдаадаг ажээ.

Харин толгой өвдөж байх үедээ согтууруулах төрлийн ундаа огт хэрэглэж болохгүй. Учир нь согтууруулах ундаа хүний биеийг шингэний дутагдалд оруулдаг юм. 

Ус

2 Хүйтэн жин

Толгой дээрээ хүйтэн жин тавибал судас агшиж, ойр орчмынх нь цусны эргэлт сайжирч, өвдөлт намждаг ажээ. Стрессээс үүдэлтэй толгойн өвчинг дарахад тус арга ихээхэн үр дүнтэй юм.

  • Нимгэн алчууранд мөс ороон толгой дээрээ жин тавина. Ууттай хөлдүү ногоо мөн ижилхэн нөлөө үзүүлдэг боловч мөсөө дангаар нь тавибал арьс гэмтдэгийг санаарай. 
  • Өвчнөө намдтал духан дээрээ юм уу, чамархайн дээрээ хүйтэн алчуур тавьж бас болдог ажээ. 

Хүйтэн жин

3 Халуун жин

Стрессээс үүдэлтэй толгойн өвчинг намдаахын тулд хүзүүн дээрээ халуун жин тавиарай. Халуун жин зангирсан булчингуудыг суллаж, лугшсан өвдөлтийг дардаг аж. 

  • Халуун жингээ хүзүүн дээрээ тавих, эсвэл хүзүү рүүгээ халуун ус гоожуулж болно
  • Арьс түлэхээргүй халуун усанд 10-15 минут хоёр гараа дүрвэл цусны эргэлт сайжирч, өвдөлт намдана
  • Ямар нэг ужиг өвчний улмаас толгой өвдсөн бол унтахынхаа өмнө 10 минут хөлөө халуун усанд дүрээрэй

Халуун жин

4 Нимбэг

Сэтгэл сэргээж, тайвшруулах үйлчилгээтэй учраас нимбэг нь толгойн өвчнийг дарах үр дүнтэй арга болдог ажээ. 

  • Бүлээн усанд нимбэгний шүүс хийж уувал гэдэс дүүрснээс болж өвдсөн толгойн өвдөлтийг дарахад тустай
  • Нимбэгээ нухаж духан дээрээ тавибал өвчин тэр дороо алга болдог ажээ

Нимбэг

5 Алим

Алим болон алимтай цагаан цуу хоёуланг нь толгойн өвдөлт намдаахад хэрэглэдэг. Тэр бүү хэл алимны сайхан үнэр нь өвдөлт дарж орхидог гэнэ.

  • Өглөө сэрэхэд толгой өвддөг бол алиман дээрээ давс түрхэж идээд бүлээн ус уугаарай
  • Халуун усанд 3-4 цайны халбага алимны цагаан цуу хийгээд толгойгоо алчуураар бүтээж 10-15 минут утаж болох юм
  • 1 аяга усанд 2 цайны халбага алимтай цагаан цуу хийгээд өдөрт 2-3 удаа уугаарай. Мөн бага зэрэг зөгийн бал, нимбэгний шүүс нэмж болно. 

Алим

6 Гаа

Гааны тайвшруулах үйлчилгээ толгойн өвдөлт намдаадаг. 

  • Буцалсан усанд 1 цайны халбага хуурай гаа хийгээд 10 минут таглаж тавина. Амт нэмэхийн тулд зөгийн бал хийж болох бөгөөд цайгаа яаралгүй тайвнаар уугаарай
  • Хурдан хугацаанд өвдөлтөөсөө ангижрахыг хүсвэл чамархай, эрүү, хүзүүндээ гаатай тос түрхэж болох юм
  • Гаагаар утвал толгойн өвдөлт төдийгүй дотор муухайрах, огиудас хүрэхийг намддаг ажээ. 

Гаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()