Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс

Амьдрал хайр, халамж, хүн хүнээ гэх сэтгэл дээр тогтдог гэдэг билээ. Бие биедээ тусламжийн гараа сунгаж, хэрэгтэй үед нь харамгүй сэтгэлээр туслах шиг сайхан зүйл гэж үгүй юм. Иймд өнөөдөр та бүхэндээ ер бусын сайхан сэтгэл гаргаж, ядарч зовж яваа нэгэндээ тусласан нинжин сэтгэлт хүмүүсийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Мэдээж сайхан сэтгэлтэй хүмүүс дэлхий дээр маш олон боловч бид тэдгээрээс түүвэрлэн авч хамгийн сэтгэл хөдөлгөм явдлуудыг хүргэж байна. 

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хаягдсан муурнуудыг авч тэжээсэн залуу

Амьтан ч бас бидэнтэй адил амьсгалж, өлсөж, зовж зүдэрч явдаг. Харин үүнийг сайн ойлгодог Алаа Жалил (Alaa Jaleel) гэх залуугийн амьдралын хамгийн гол утга учир бол орон гэргүй гудамжны амьтдыг хайрлаж хамгаалах юм. Тэрээр дайны эх нутаг болсон Сири улсын Алеппо хотод оршин суудаг бөгөөд тэнд эзэнгүй болж хаягдсан муурнуудыг цуглуулж, тэжээдэг аж. Энэ нь амь насаа хутганы ирэн дээр аваачиж байгаагаас өөрцгүй төдийгүй түүний гэр бүлийнхэн хүртэл хотоос дайжиж өөр газар суурьших болсон ч залуу хайртай амьтдаа хаяж чадалгүй ганцаар үлджээ. Өдгөө тэрээр 100 гаруй муурнууд тэжээдэг байна. 

Хаягдсан муурнуудыг авч тэжээсэн залуу

2 Бяцхан хөвгүүдэд урам зориг хайрласан багш

Раймонд Нельсон (Raymond Nelson) бол Өмнөд Каролина мужын дунд сургуулийн багш юм. Тэрээр сургуульдаа "Gentleman’s Club" гэх бүлэг байгуулж, тэндээ хагас өнчин, бүтэн өнчин хөвгүүдийг хамруулж, ирээдүйг нь гэрэлтэй байлгах үүднээс сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулдаг аж. Долоо хоног бүр тэрээр хөвгүүдэд амьдралд хэрэг болох зүйлс зааж, зөв хүн болгож хүмүүжүүлэхийг зорьдог бөгөөд түүний ачаар хүүхдүүд ч соёлтой боловсон, ухаалаг болж төлөвшжээ. Раймонд Нельсон хэлэхдээ "Эцэг эхийн анхаарал халамж дутуу хүүхдүүд буруу зүйлсд уруу татагдаж, ирээдүйгээ баллах магадлал өндөр. Эцэг эхгүй, хагас өнчин хүүхдүүдэд анхаарал халамж тавих хүн гэж бараг байдаггүй тул би тэднийг зөв хүн болгож хүмүүжүүлэхийг хүссэн юм" хэмээжээ. Түүний энэхүү үйлдэл хүн бүрт гайхалтай мэдрэмж хайрлаж, нулимсыг нь дуслуулсан байдаг. 

Бяцхан хөвгүүдэд урам зориг хайрласан багш

3 Гэмтсэн өрсөлдөгчдөө тусалж буй тамирчин

Спорт гэдэг бол хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг билээ. Хэдийгээр ялалтын төлөө өрсөлдөж нэг нь баярын нулимстай, нөгөөх нь гомдлын нулимстай хоцрох боловч нэгнээ хүндлэх сэтгэл нь хэзээ ч өөрчлөгддөггүй юм. Олимпын наадмын үеэр эмэгтэйчүүдийн 5,000 метрийн уралдаан оролцсон Шинэ Зеланд улсын тамирчин Никки Хамблин ( Nikki Hamblin), Америкийн Абби Де Агостино (Abbey D’Agostino) гэх тамирчин унаж хөлөө бэртээхэд нь уралдаанаа зогсоон түүн дээр очиж тусласан байна. Энэ нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж Олимпийн наадмын гол утга учир энэ дээ хэмээж байв. Тиймдээ ч тэд Олимпын наадмын хамгийн сайхан сэтгэлтэй тамирчдаар нэрлэгдсэн юм. 

Гэмтсэн өрсөлдөгчдөө тусалж буй тамирчин

4 Дани бүсгүй 2 настай Нигери хүүг өргөж авсан

Африкт амьдарч сайн дурын ажил хийдэг Дани бүсгүй Аня Ринггрeн Ловен (Anja Ringgren Loven) гудамжаар явж байгаад өлсөж үхэхийн ирмэг дээр очсон бяцхан хүүг олж харжээ. Хүүгийн аав ээж нь нас барсан бөгөөд тэдний үхэлд, хөлд ороод удаагүй бяцхан хүүг буруутган “шулам” хэмээн ад үзэж, асрамжийн байгууллагууд ч нүүрээ буруулсан байна. Харин өлсөж цангаж, өвдсөн хүүг  Аня  өргөж авч, Хөүп буюу итгэл гэх нэр хайрласан аж. Он цаг урсан өнгөрөхийн хэрээр Хөүп хүү өсч томрон, танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна. Гайхалтай сайхан сэтгэлт бүсгүйн ачаар амь аврагдаж, бусад хүүхдийн адил аз жаргалтай амьдарч байгаа Хөпийн түүхийн илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй. 

Дани бүсгүй 2 настай Нигери хүүг өргөж авсан

5 Хамгийн гайхалтай төрсөн өдөр

Ичимхий даруу Хайли Соренсон (Hallee Sorenson) гэх охин 18 насны төрсөн өдрийн баяртаа ангийн найзуудаа урьсан боловч хэн ч ирээгүй аж. Мэдээж энэ нь охинд маш хүндээр тусч, өөрийгөө хэнд хэрэггүй, хог шаар гэж ойлгох болсон байна. Энэ бүхнийг хараад зүгээр суухыг хүсээгүй Хайлигийн үеэл цахим ертөнцөөр түүний зургийг тарааж, болсон үйл явдлыг тайлбарлан охинд төрсөн өдрийн мэндчилгээ, сэтгэл тайтгаруулах үгсийн хамт илгээхийг хүссэн байна. Харин дараа өдөр нь итгэмээргүй зүйл болж 10,000 гаруй ил захидал охины нэр дээр хүрч ирсэн аж. 

Хамгийн гайхалтай төрсөн өдөр

6 Осолд орсон хүүгийн ангийн нөхөд

Скот Данн (Scott Dunn) гэх хүү машины осолд орж, ухаангүй хэд хоносон байна. Харин түүнийг сэрэхэд амьдралынх нь хамгийн чухал мөчүүдийн нэг болох төгсөлтийн баяр нь болоод өнгөрчихсөн байсан төдийгүй хүү маш их бухимдаж, болж өнгөрсөн бүхэнд харамсаж байсан аж. Гэвч удалгүй түүний ээж баярт мэдээ өвөртөлсөөр хүү дээрээ ирсэн бөгөөд түүнийг эмчилгээгээ дуусгамагц ангийн найзууд нь ахин нэг удаа төгсөлтийн баяраа тэмдэглэхийг санал болгосон байна. Хүү нүдэндээ нулимстай тэдний саналыг хүлээн авч, төгсөлтийн баяртаа оролцсон юм. 

Осолд орсон хүүгийн ангийн нөхөд

7 Орон гэргүй эр

Воралоп (Woralop) гэх 44 настай Тайланд эр 580 доллар, карт, үнэмлэх зэрэгтэй түрүүвчийг гудамжнаас олжээ. Тэрээр орон гэргүй ядуу нэгэн байсан боловч олсон түрүүвчээ цагдаагийн газар аваачиж өгөхөөр шийдсэн юм. Харин тус түрүүвчний эзэн нь үйлдвэрийн дарга байсан бөгөөд үнэнч шударга зан гаргасан эрд талархаж, түүнийг ажилд авахаар болсон байна. Хэрэв залуу түрүүвчийг авч үлдсэн бол 500 доллартай болох байсан бол эзнийг нь олж өгснөөр сар бүр 320 долларын цалинтай ажил, тухтай унтах газартай болсон билээ. 

Орон гэргүй эр

8 Загасчин эр живж байсан хандгайг аварсан

Иван Драчев гэх залуу загасчилж яваад мөс цөмрөн орсон хандгайг олж харжээ. Залуу юу ч бодолгүй хандгайнд туслахаар шийдэж хамаг хүчээрээ түүнийг татаж, арайхийн гаргаж чадсан байна. Мэдээж өвлийн хүйтэнд мөсөн дундаас том биетэй амьтанг татаж гаргана гэдэг хэцүү байсан ч Иван чадсан юм. 

Загасчин эр живж байсан хандгайг аварсан

9 Гайхалтай хөршүүд

Багш мэргэжилтэй боловч тэтгэвэртээ гарч, ганцаараа амьдрах болсон сайхан сэтгэлтэй Анн Глансей (Anne Glancey) нь хөршүүдтэйгээ элэгсэг дотно харилцаатай нэгэн аж. Тэрээр хуучирч муудсан байшинд амьдардаг бөгөөд байшингаа засахыг хүсэх боловч хөрөнгө мөнгөний дутагдлаас болж чадалгүй явсаар иржээ. Харин түүний гайхалтай сайхан сэтгэлт хөршүүд нь багш эмэгтэйн байшинг засч, шинэхэн мэт болгож хувиргасан байна. Анн тэдний сайхан сэтгэл, тусч чанарт хэрхэн талархахаа мэдэхгүй нулимс дуслуулан зогссон гэдэг. 

Гайхалтай хөршүүд

10 Боксын дэлхийн аварга орон гэргүй хүмүүст тусалсан

Боксын дэлхийн аварга Мэнни Пакьяо (Manny Pacquiao)  нь ядуу зүдүү амьдралыг туулсан ч бууж өгөлгүй зүтгэсээр дэлхий нийтэд алдаршиж чадсан юм. Дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүдийн нэг тэрээр анхны ялалтаа байгуулж, дэлхийн аварга болсны дараа өөрийн төрсөн хот болох Филлипин улсын Танго хотын ядуу гэр бүлүүдэд орон гэр бэлэглэж байжээ. Харин өнөөдөр тэрээр хэдийн 1,000 гаруй өрхөд тухлаг байшин, орон сууц бэлэглэчихээд байгаа юм. Мэнни Пакьяо хөлс хүчээ урсгаж олсон мөнгөө зүгээр нэг үрээд дуусгахын оронд өөртэй нь адил ядуу амьдрал туулж ядарч яваа хүмүүст тусласан гайхалтай нэгэн билээ. Дэлхий нийтээр түүний энэхүү сайхан сэтгэл, өрөвч тусч байдал нь алдаршиж, хүн бүрийн хүндлэлийг хүлээдэг юм. 

Боксын дэлхийн аварга орон гэргүй хүмүүст тусалсан

11 Амьтдыг галаас аварсан эрийн гайхалтай түүх

Канад улсад оршин суудаг нэгэн эр гал гарсан газраас амьтдыг аварч, тэднийг аюулгүй газар аваачихаар онгоцонд суусан байна. Харин агаарын тээвэр нь амьтдыг суулгахдаа хатуу дүрэм баримталдаг бөгөөд маш олон бичиг баримт шаарддаг билээ. Гэвч тус байгууллага нь галаас аврагдсан амьтдад онцгой эрх олгож тэднийг ямар нэгэн бичиг баримтгүйгээр зорчих эрхийг эзэнд нь олгосон байна. 

Амьтдыг галаас аварсан эрийн гайхалтай түүх

12 Эзнийгээ 6 сар хүлээсэн нохой

Германы онгоцны үйлчлэгч Оливиа Сиеверс (Olivia Sievers) үргэлж Аргентиний Буэнос айрес хот руу нислэг хийдэг аж. Харин түүнийг зочид буудлаасаа гарч ирэхэд нэг нохой үүдэнд зогсож байсан төдийгүй түүнийг дагах болжээ. Бүсгүйг ирэх бүрт нохой хүлээгээд зогсож байдаг байсан төдийгүй энэ байдал бүхэл бүтэн 6 сар үргэлжилсэн байна. Тэд сайн найзууд болж хамтдаа гадуур салхилдаг боловч бүсгүй удахгүй буцаад л гэр рүүгээ явдаг тул нохой гансран хоцордог байв. Оливиа үргэлж түүнийг орхиж явж байгаадаа сэтгэл нь өвддөг байсан тул Герман дахь гэртээ аваачихаар шийдэж, хамтдаа аз жаргалтай амьдрах болжээ. 

Эзнийгээ 6 сар хүлээсэн нохой

Гэтэл манайхан ямар вэ?

297
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()