Өвөл идэхэд тохиромжтой шөлтэй хоолнууд

Бид таньд аз жаргал баяр хөөр бэлэглэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр амт чанар, илчлэг тэжээл сайтай шөлнүүдийн жорыг хүргэхээр бэлтгэлээ. Хүйтэн өдөр гэр бүлийнхэнтэйгээ халуун хоол идэх шиг жаргал гэж хаана байх билээ. Гэрийн эзэгтэй нар маань эдгээр хоол хийх аргыг сурч аваад амттай сайхан хоол бэлтгээрэй. 

Өвөл идэхэд тохиромжтой шөлтэй хоолнууд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Үхрийн махтай шөл

Орц:

  • Оливын тос - 2 халбага
  • Үхрийн мах - 600 гр
  • Сонгино - 1 ширхэг
  • Лууван - 4 ширхэг
  • Төмс - 4 ширхэг
  • Давс, перец
  • Хатаасан яншуй - 1-2 халбага
  • Лаазалсан мөөг - 1/2 лааз 
  • Ус - 3 аяга
  • Амтлаг мөөгний шөл - 1 аяга
  • Үхрийн шөл амтлагч (бульон)

Хийх арга:

Эхлээд мах, төмс, лууван зэргээ шоо дөрвөлжин хэлбэртэй болоод томхон хэрчиж бэлтгэнэ. Харин сонгиноо жижиглэн хэрчиж цааш тавиарай. Битүү чанагчиндаа тосоо хийж сайтар халаагаад махаа хуурах аж. Ойролцоогоор 2-3 минут хуурсны дараа сонгино, лууван, мөөг, төмс, давс, перец, яншуй, мөөгний шөл, ус, үхрийн шөл амтлагч зэргээ хийн хутгаад таглах юм. Та 15 минут битүү чанагчиндаа хоолоо байлгасны эцэст гаргах байна шүү.

Үхрийн махтай шөл

2 Тахианы мах, будаатай шөл

Орц:

  • Тахианы цээж мах - 400 гр
  • Хэрчсэн броккли - 4 аяга
  • Будаа - 1 аяга
  • Сонгино - 1 ширхэг
  • Сармис - 4 хумс
  • Нунтаг улаан чинжүү - 1/4 халбага
  • Сүү - 350 гр
  • Тахианы тунгалаг шөл - 4 аяга
  • Тахианы мах амтлагч - 1 халбага
  • Хатаасан яншуй - 1 халбага
  • Давс, перец, хатаасан орегано - тус бүр 1/2 халбага
  • Эрдэнэшишийн цардуул - 3 аяга
  • Крем (Prego Homestyle Alfredo) - 1 бүтэн 
  • Үрсэн чеддар бяслаг - 2 аяга

Хийх арга:

Тахианы махаа хэрчиж, броккли, будаа, хэрчсэн сонгино, сармис, улаан чинжүү, сүү, шөл, амтлагч, яншуй, давс, перец зэргийг хамт хийгээд хийж чанана. Зөөлөн гал дээр 1 цаг орчим буцалгаарай. Дараа нь шөлөндөө кремээ хийж, үрсэн бяслагаа цацаад ахин 20-25 минут байлгаад гаргаж болно. 

Тахианы мах, будаатай шөл

3 Кимчитэй, үхрийн махтай шөл

Орц:

  • Кимчи - 4 аяга
  • Үхрийн мах - 1 кг
  • Ус - 2 аяга
  • Хэрчсэн сармис - 1 халбага
  • Хар перец - 1/4 халбага
  • Будааны дарс - 2 халбага
  • Гүнжидийн тос - 2 халбага
  • Соё соус - 1 халбага
  • Гочугару - 1 халбага
  • Гочужан - 1 халбага

Хийх арга:

Үхрийн махаа жигд дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлтгээрэй. Дараа нь орцнуудаа бүгдийг нь битүү чанагч эсвэл тогоонд хийж таглана. Зөөлөн гал дээр чанах бөгөөд 1 цаг орчим болсны дараа хоолоо гаргаж идээрэй. Та тус хоолыг агшаасан будаатай хольж идвэл илүү тохиромжтой юм. 

Кимчитэй, үхрийн махтай шөл

4 Тахианы мах, ногоотой шөл

Орц:

  • Тахианы цээж мах - 450 гр
  • Эрдэнэшиш - 1 лааз
  • Нарийн хэрчсэн лууван - 1/2 аяга
  • Хэрчсэн сонгино - 1/3 аяга
  • Цоохор майлз - 1/2 аяга
  • Лаазалсан улаан лооль
  • Тахианы тунгалаг шөл - 5 аяга
  • Улаан лоолийн соус - 1 лааз
  • Сармис - 2 хумс
  • Давс, перец
  • Лаврын навч - 2 ширхэг
  • Орегано - 1 халбага
  • Тахианы мах амтлагч - 1 халбага

Хийх арга:

Тахианы махаа жижиглэж хэрчинэ. Үүнийгээ эрдэнэшиш, лууван, сонгино, цоохор майлз, улаан лооль, тунгалаг шөл, соус, сармисны хамт тогоонд хийж чанана. Ойролцоогоор 40-50 минут зөөлөн гал дээр буцалгаж, өтгөрөхийг нь хүлээгээрэй. Дараа нь амтлагчуудаа хийх бөгөөд ахин 10-20 минут гал дээр байлгасны дараа гаргана. 

Тахианы мах, ногоотой шөл

21
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()