Эмэгтэй хүүхдийг өсгөхдөө анхаарах ёстой 10 зүйл

2016-12-11, 15:31
72,330

Хүүхэд өсгөх амаргүй ажил хэдий ч ээжүүд маань чадах чинээгээрээ сайн ээж байхыг хичээдэг билээ. Гэхдээ эрэгтэй болон эмэгтэй хүүхдийг олон шалтгааны улмаас өөр байдлаар хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг. Харин бид энэ удаад танд охидоо яаж хүчирхэг, ухаалаг эмэгтэй хүн болгон өсгөх аргыг толилуулж байна. 

Эмэгтэй хүүхдийг өсгөхдөө анхаарах ёстой 10 зүйл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Нүүрээ будах

Охид мэдээ оров уу үгүй юу будгаар тоглож эхэлдэг. Тэд одоохондоо хөгжилдөж л байг, цаг нь ирэхээр өөртөө тааруулаад хэрэглэчихдэг болчихно. Гэхдээ үүнд таны туслалцаа багагүй хэрэгтэй юм шүү.

Нүүрээ будах

2 Сарын тэмдгийн тухай ярих

Охинтойгоо сарын тэмдгийн талаар ярих амаргүй, бас эвгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ та үүнд бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүний бие организмын талаар нээлттэй байж, охиндоо гарах өөрчлөлтийг хэлж өгөх нь зүйтэй.

Сарын тэмдгийн тухай ярих

3 Өсч, торних

Хүүхдүүд нүд ирмэхийн зуурт л өсч, том болдог. Харин та тэднийгээ аль болох хүүхэд хэвээр нь байлгаж, гэнэн цайлган насны аз жаргалыг мэдрээсэй гэж хүснэ. Тиймээс л танд охиныхоо нүүрний будаг, хувцас, гар утасны хэрэглээ зэргийг хязгаарлах хэрэг гардаг юм шүү дээ.

Өсч, торних

4 Аавтайгаа харилцах

Охиныхоо аавтайгаа харьцах харилцааг нь дэмжиж байгаарай. Охидод ээж хэрэгтэй ч гэсэн эр хүний хайрыг мэдэрч байх нь чухал юм. Тэгвэл хойшид хөвгүүдийн хуурамч хайрыг ялгадаг болно.

Аавтайгаа харилцах

5 Мөнгө хадгалах

Охиддоо мөнгө хадгалахын ач тусыг эртнээс мэдрүүлээрэй. Тэгж чадвал тэд хэн нэгнээс санхүүгийн хамааралтай болохгүй. 

Мөнгө хадгалах

6 Биеийнхээ талаар ярих

Бие галбирынхаа талаар охидынхоо өмнө болгоомжгүй үг унагаж болохгүй. Охин чинь таниар л бүх эмэгтэй хүнийг төлөөлүүлж хардаг тул өөрийнхөө тухай муугаар ярих хэрэггүй байдаг аж. 

Биеийнхээ талаар ярих

7 Хамгаалж, өөртөө итггэлтэй байхад нь туслах

Эмэгтэй хүн хүчирхэг байх хэрэгтэй. Охин чинь танд бүрэн итгэж болно гэдэгтээ бат итгэлтэй байх ёстой. Гэхдээ танаас тусламж гуйхаасаа өмнө тухайн зүйлээ өөрөө хэд хэдэн удаа оролдож үзсэн байх ёстой юм. 

Хамгаалж, өөртөө итггэлтэй байхад нь туслах

8 Магтах

Хөөрхөн байна гэхээс өөрөөр охиноо магтаж байгаарай. Охин тань гоё сайхан байхаас чухал зүйл байдгийг ойлгож авах нь зүйтэй. 

Магтах

9 Үлгэрлэх

Ээжүүд бол охидынхоо хамгийн том багш. Тэр таныг харж, таниас суралцдаг. Тиймээс та хүчирхэг, шийдэмгий байдаг бол охин тань ч гэсэн тийм л болно. 

Үлгэрлэх

10 Өөрийгөө бүү март

Өөрийн дуртай зүйлээ хийж, хүсэл мөрөөдлөө дагах нь хичнээн чухал болохыг охиндоо ойлгуулахын тулд та ч бас тийм байх хэрэгтэй юм. Та охинтойгоо ажлын төлөвлөгөөгөө хамтдаа хөтөлж, зорилго чухал болохыг ойлгуулаарай. 

Өөрийгөө бүү март

11 Ухаалаг байхыг заах

Энхрий бяцхан охин тань хөвгүүдтэй ухаалаг харьцаж сурах ёстой тул зөн совиндоо итгэх нь хичнээн чухал болохыг сайтар хэлж өгөх нь зүйтэй. 

Ухаалаг байхыг заах

12 Үнэ цэнэтэй байхыг заах

Охиндоо бие цогцос нь үнэ цэнэтэй, хайрлаж, хүндлэх ёстой зүйл гэдгийг нь ойлгуулж өгөөрэй. Охинтойгоо үерхлийн талаар нээлттэй ярилцаж, хүн өөртэй нь яаж харьцаж болох, болохгүйг зааж өгөх хэрэгтэй юм. 

Үнэ цэнэтэй байхыг заах

266
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()