Та бидний гаргадаг 9 алдаа

Бид шүдээ угааж өглөөг эхлүүлээд өдрийн турш хэвшсэн үйлдлээ хийсээр орой унтдаг. Гэвч өдөр болгон хийдэг жижиг сажиг үйлдлээ байнга хийдгээсээ болоод зөв буруу эсэхийг нь тунгааж бодохоо ч больсон юм биш биз? Магадгүй ялихгүй зүйл шиг санагдаж болох ч, буруу зуршил өдөр болгон давтагдсаар байвал бидний биед ноцтой хор нөлөө учруулж мэдэх юм. Тиймээс бид та бүхэндээ хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл 9 алдааг толилуулж байна. 

Та бидний гаргадаг 9 алдаа

1 Усанд орохдоо хэтэрхий их савандах

Өдөр хоног өнгөрч, нас нэмэх бүрт хүний арьс бага багаар хуурайшиж байдаг бөгөөд бидний байнга хэрэглэдэг саван хатуу химийн найрлагатай учраас хүний биед сөргөөр нөлөөлдөг ажээ. Тиймээс аль болох бага хэмжээний саван хэрэглэж байвал арьсанд тустай байдаг гэнэ. Заавал биедээ саван түрхэх бус савантай усаар биеэ зайлах нь хүний биеийг хангалттай цэвэрхэн болгож чаддаг юм байна. 

Усанд орохдоо хэтэрхий их савандах

2 Бүтээмжит цагаа тодорхойлох

Хүн болгонд хамгийн бүтээлч цаг үе гэж байдаг. Тус цагуудаар анхаарлаа төвлөрүүлэх хамгийн хялбар байдгаас гадна бүтээмж дээшилж, сайн үр дүнд хүрдэг ажээ. Харин асуудал гэвэл хүмүүс өөрсдийн бүтээмжит цагаа тодорхойлох гэж оролддогүй, бас энэ давуу талаа ашиглаж мэддэггүйд байгаа юм. Хэрэв та 11-13 цагийн хооронд хамгийн сайн ажилладаг бол 12 цагт үдийн цайны завсарлага авах хэрэггүй. Амрах цагаа ажлын бүтээмждээ садаа болохгүйгээр төлөвлөх нь зүйтэй юм. 

Бүтээмжит цагаа тодорхойлох

3 Даргатайгаа чаатлах

Хувь, хувьсгалын ажлаа ялгаж, зааглах нь тун чухал. Ажлын элдэв бэрхшээл болон ажил, мэргэжлийн харилцаагаа хэзээ ч чатаар ярьж болохгүй гэж сэтгэлзүйчид зөвлөдөг аж. Учир нь чаат зөвхөн хувийн хэрэгцээнийх байдаг гэнэ. 

Даргатайгаа чаатлах

4 Гоймонд тос хийх

Тостой гоймонд соус наалдаж, шингэхээ больдог ажээ. Тиймээс чанаж байгаа гоймонгийнхоо усыг тохируулах нь зүйтэй бөгөөд тос нэмж болдоггүй гэнэ шүү, эзэгтэй нар аа. 

Гоймонд тос хийх

5 Цаасаар гараа арчих

Зөвхөн ариун цэврийн өрөөнд л гэхэд бид хэдэн сая кг хэмжээний цаасаар гараа арчдаг ажээ. Харин цаасыг модоор хийдэг болохыг та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тиймээс байгаль, дэлхийгээ хайрлаж байгаагийн илэрхийлэл болгож та гараа сайтар сэгсэрч байгаад арчвал цаасанд хамаагүй хэмнэлттэй болох юм.

Цаасаар гараа арчих

6 Цээжээрээ амьсгалах

Цээжээрээ бус өрцөөрөө амьсгалбал мэдрэлийн тогтолцоонд тустайгаас гадна цусны даралт буурч, элдэв хурц үрэвсэл, өвдөлт намдаж, стрессээс ангид байж чаддаг гэнэ. Тэр ч байтугай зөв амьсгалж сурснаар сэтгэл хөдлөлөө ч хянах боломжтой болдог байна. 

Цээжээрээ амьсгалах

7 Шүдээ угаах

Шүдээ хөндлөн байдлаар угааж, бас зориулалтын утсаар сайтар цэвэрлэдэггүй нь бидний хамгийн түгээмэл гаргадаг алдаа юм. Мөн заавал 2-3 минут шүдээ угаах ёстой байдаг бөгөөд босоо чиглэлтэйгээр угааж байвал амны хөндийн эрүүл мэндэд хамгийн тустай байдаг ажээ. 

Шүдээ угаах

8 Биеэ халаах

Хэтэрхий их дасгал болон бие халаалт хийхгүй байх нь хоёулаа эрүүл мэндэд муу нөлөөтэй байдаг. Та бэртэж гэмтмээргүй байгаа бол хамгийн түрүүнд хөнгөн бие халаалтаар эхэлж, зугуухнаар дасгалаа хүндрүүлж хийх нь зүйтэй юм. 

Биеэ халаах

9 Чипсээ нээлттэй орхих

Зарим хүмүүс чипсээ задалчихаад асгарахгүй байх гэж найдан хумиад орхичихдог. Гэхдээ чипсний хог цэвэрлэхэд амаргүй байдгийг хүн бүр мэдэх биз ээ. Тиймээс та гар доорх материалаа ашиглан чипсний уутны амыг найдвартай боогоод хэвшчихвэл хожим танд төвөг болохгүй аж. 

Чипсээ нээлттэй орхих

37
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()