Эмэгтэйчүүд яагаад сексээс бүрэн таашаал авдаггүй вэ?

Нуулгүй хэлэхэд эмэгтэйчүүд сексээс хангалттай таашаал авч чаддаггүй. Мэдээж бүх эмэгтэйг үүнд хамаатуулаагүй боловч ихэнх бүсгүйчүүд уг асуудалтай нүүр тулгардаг. Зарим нь үүнээс болж бухимдаж, өөрийгөө буруутгах боловч дур тавьж чадахгүй байгаад нөлөөлж буй учир шалтгаан гэж байдаг байна. Ингээд нийт бүсгүйчүүддээ зориулж сексээс таашаал авч чадахгүй байгаа шалтгаануудыг дор сийрүүлье. 

Эмэгтэйчүүд яагаад сексээс бүрэн таашаал авдаггүй вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Бэлэн биш байдаг

Хэрэв эрэгтэй хүн хэдийн бэлэн болчихсон бол бүсгүйд хүлээх боломж олголгүй шууд л ажлаа эхэлдэг. Харин энэ нь бүсгүйд таашаал өгөх нь бүү хэл төвөгтэй санагдаж хурдан дуусаасай гэх бодлыг төрүүлдэг байна. Мөн сайхан мэдрэмж, таашаал гэхээс илүүтэй өвдөлт мэдрэгддэг бөгөөд сексийн хамгийн чухал зүйл бол хийх хүсэл гэдгийг хосууд хэн хэн нь сайтар ойлгосны үндсэн дээр хоёр биендээ харилцан таашаал өгдөг аж.

Бэлэн биш байдаг

2 Юу хүсч байгаа, юу болохгүй байгаагаа хэлдэггүй

Секс нь хосуудын харилцаанд хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Энэ нь тэдний харилцааг сайжруулж, урт удаан оршин тогтнох гол хүчин зүйл болох төдийгүй салах, хагацах хамгийн том шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй юм. Тиймээс заавал хоорондоо ярилцаж, болохгүй, бүтэхгүй зүйлсээ засч, чөлөөтэй байх ёстой аж. Эс бөгөөс чимээгүй явсаар нэгнээсээ уйдаж, таашаал авч чадахаа болин эцэстээ салалт, араар тавилтаар хосуудын харилцаа өндөрлөдөг байна. 

Юу хүсч байгаа, юу болохгүй байгаагаа хэлдэггүй

3 Таашаал авахгүй байгаадаа санаа зовдог

Бүсгүйчүүд эрчүүдийг бодвол удаж байж дур тавьдаг. Тиймдээ ч эрчүүд хэдийн болчихсон байхад тэд болоогүй л байх тул бүх зүйлс дуусч, бүсгүй таашаал авч чадалгүй хоцордог. Тэд үүнийгээ амрагтаа ч хэлж чадахгүй санаа зовох тул хувь тавилантайгаа эвлэрч, сайхан бүхнийг мэдрэлгүй явах нь бий. Иймд бүсгүй та нээлттэй, илэн далангуй байж хайртдаа энэ тухайгаа хэлж, хэн хэнийгээ хүндэтгэж, таашаал авахыг хүсч байгаагаа илэрхийлээрэй. 

Таашаал авахгүй байгаадаа санаа зовдог

4 Биеэ хангалттай мэддэггүй

Та өөрийнхөө биеийг хангалттай мэддэг байх хэрэгтэй. Хаана тань хүрвэл таатай санагдаж, сэрэл хөдөлдөг болохыг та өөрөө мэддэг байж л сексээс сайхан мэдрэмж авах боломжтой юм. Харин үүнийгээ амрагтаа хэлж, илэн далангүй ярилцахад гэмгүй бөгөөд үзэл бодлоо хуваалцсанаар хосууд аль аль нь гайхалтай таашаал авах үндсийг тавьдаг байна.

Биеэ хангалттай мэддэггүй

5 Хэт их стресстдэг

Хэт их бухимдалтай, ядарсан байгаа тохиолдолд бүсгүй хүн сексээс таашаал авч чаддаггүй. Мөн сэтгэл, санаа зовоосон зүйлс нь сексийг ямар ч амтгүй болгож хувиргах төдийгүй хурдан дуусаасай гэх бодлыг төрүүлдэг гэнэ.

Хэт их стресстдэг

6 Таашаал авахгүй байх нь энгийн үзэгдэл гэж боддог

Эрэгтэй хүмүүс сексээс хангалттай таашаал авч, сайхан мэдрэмжээр дуусгадаг бол ихэнх тохиолдолд бүсгүйчүүд сексээс таашаал авч чаддаггүй. Тэд ч үүнийгээ байх ёсны зүйл гэж ойлгох боловч таниас болон хамтрагчаас тань бүх зүйл хамаардаг гэдгийг ойлгоорой. Хэрэв хосууд хоорондоо илэн далангуй байж, бүх зүйлсээ ярилцах аваас гал халуун шөнийг өнгөрүүлж, хэн хэн нь сэтгэл ханамжтай байх бүрэн боломжтойг ойлгох хэрэгтэй.  

Таашаал авахгүй байх нь энгийн үзэгдэл гэж боддог

7 Ичиж, биеэ барьдаг

Бүсгүйчүүд секс хийж байхдаа ичиж, биеэ барихыг оролддог. Ялангуяа тухайн залуутай анх удаа секс хийж байгаа тохиолдолд биеэ барьж, сайхан мэдрэмж, таашаалаас өөрөө зугтдаг гэж хэлж болно. Үүний оронд та өөрийгөө чөлөөтэй орхиж, бүхнийг бие сэтгэлээрээ мэдрэх хэрэгтэй. Өнөөх залуу юу бодож байгаа бол, би ямар харагдаж байгаа бол, одоо бид ямар харилцаатай гэсэн үг вэ гэхчлэн толгойд эргэлдэх түмэн бодлоос ангижирч, зөвхөн тухайн мөчдөө л бүх анхаарлаа төвлөрүүлээрэй. 

Ичиж, биеэ барьдаг

8 Хамтрагчдаа хайртай биш

Хайртай хүнтэйгээ хийсэн секс хамгийн сайхан гэж ярьдаг. Энэ нь үнэний ортой юм. Хайр сэтгэлээр холбогдсон хосууд секс хийхэд бүх зүйлс дэндүү амттай, дэндүү жаргалтай байдаг бол сэтгэл татагддаггүй, дурлаж, хайрлаагүй эр хүнтэй нэг оронд ороход тухайн бүсгүй таатай мэдрэмж авч чадахгүй нь ойлгомжтой. Ердөө л ядралт, өвдөлт мэдэрч, энэ бүхнээс залхаж эхэлдэг байна.

Хамтрагчдаа хайртай биш

9 Хамтрагч тань хувиа хичээсэн зантай

Эмэгтэй хүн сексээс таашаал авч чадахгүй байх нь эрчүүдээс ч мөн хамаардаг. Эрчүүд зөвхөн өөрийгөө бодож, өөртөө сайхан байлгах гэж хичээх нь тэдний харилцааг баллаж, эмэгтэй хүнийг сэтгэл дундуур үлдээж орхидог байна. Иймд энэ бүхэнд зөвхөн бүсгүйчүүд ч биш эрчүүд ч мөн буруутай болж хувирч байгаа юм. Магадгүй үүнээс болж бүсгүйчүүд өөр эр хүсэмжлэх болж хосууд хоёр тийш болохыг үгүйсгэхгүй. 

Хамтрагч тань хувиа хичээсэн зантай

10 Хангалттай амраагүй

Хэрэв хангалттай сайн амраагүй, ядарсан байгаа нөхцөлд секс хийнэ гэдэг тийм ч гайхалтай санаа биш юм. Учир нь ядарсан нөхцөлд сексийг дур хүсэл бус хүчилж хийх шаардлага гардаг бөгөөд энэ нь өвдөлтийг мэдрүүлж төвөгтэй байдал үүсгэдэг гэнэ. Харин хангалттай амарсан, эрч хүчээр дүүрэн байх үед хайртай хүнтэйгээ халуухан үдшийг өнгөрүүлэх бүрэн дүүрэн боломжтой байдаг. 

Хангалттай амраагүй

11 Таашаал авахыг хүсдэггүй

Сексийн амьдралд идэвхигүй бүсгүйчүүд гэж байдаг. Энэ бүхнийг ердөө л амьдралын хэвшил эсвэл зүгээр л хийх ёстой учраас хийж байдаг утга учиргүй зүйл гэж ойлгодог хүн сексээс таашаал авах нь ховор юм. Иймд та өөрийн үзэл бодлоо өөрчилж, шинэ зүйлсийг туршиж үзсэнээр дур тавилт, сексийн таашаалыг хүртэх боломжтой юм шүү.

Таашаал авахыг хүсдэггүй

12 Жүжиглэдэг

Эр нөхөр, найз залуу, амрагаа таашаал өгч чадаагүйдээ гутарч, сэтгэлээр унахвий гэсэндээ зарим бүсгүйчүүд сайхан байсан мэт жүжиглэдэг билээ. Харин энэ байдал даамжирсаар сүүлдээ үнэхээр секс гэж ямар утга учиртай, юу байдгийг ч мартаж шууд л жүжиглэхээ боддог бөгөөд удаан ингэж явсаар сайхан бүхнийг мэдэрч, хүртэж чадахаа больдог ажээ. 

Жүжиглэдэг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()