Сансар огторгуйгаас олдсон хачирхалтай зүйлс

Шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтний сониуч зан нэмэгдэж, юм болгоныг мэдэхийг хүсдэг болсон билээ. Тийм ч учраас дэлхийн томоохон сансар судлалын хүрээлэн болох "NASA" 1950 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2016 онд тус байгууллагад 19,4 тэрбум ам доллар төсөвлөгджээ. Тэгвэл энэ их мөнгийг чухам юунд зарцуулсан юм бол? Хүн төрөлхтний биелэшгүй мөрөөдөл мэт санагдах цаг хугацаагаар хэрхэн аялахыг нээж чадсан болов уу? Ингээд хамтдаа олж мэдэцгээе. 

Сансар огторгуйгаас олдсон хачирхалтай зүйлс
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

15 Сансрын ганц эвэрт

Сансарт орших "Trifid Nebula" хэмээх их хэмжээний хий ганц эвэрт шиг харагддаг ажээ. Ганц эвэрт гэгч домгийн амьтныг ихэвчлэн нэг урт эвэртэй морьтой төстэй амьтан гэж дүрсэлдэг ба өгөөмөр нинжин сэтгэл, цэвэр ариун байдлыг бэлгэддэг билээ. 

Сансрын ганц эвэрт

14 Үр суулгагч харваж буй од

Харваж буй од бол яг үнэндээ од биш солир гэдгийг хүн бүр мэднэ. Жинхэнэ од хэтэрхий нүсэр хэмжээтэй байдаг тул байрнаасаа хөдөлдөггүй юм. Гэхдээ Мира гэгч улаан од сүйрэлдээ ойртон ирсний улмаас 450000 км/цагийн хурдтайгаар огторгуйд харваж, 13 гэрлийн жилийн урттай зам татуулан яваа аж. Нэмж хэлэхэд тус од маань сансарт нисэх хугацаандаа холцрон хууларч, олон мянган од, гаригс шинээр бий болгох үр цацан, огторгуйд буян үйлдэж яваа гэнэ шүү. 

Үр суулгагч харваж буй од

13 Сансрын архи

"Sagittarius B2" гэгч агуу том үүл сансарт байдаг гэнэ. Тус үүл нарнаас хэдэн сая дахин том бөгөөд хамгийн сонирхолтой нь хэдэн тэрбум литр согтууруулах ундаа агуулдаг аж. Энэ онцгой найрлагаасаа болоод үүл ром дарс шиг үнэртдэг ба этилийн спирт, винил, метилийн спирт ч мөн өөртөө агуулсан байдаг гэнэ. Үүл цельсийн 27 хэмээс -233,3 хэм байдаг бөгөөд ердийн үүлнээс 20-40 дахин илүү нягтралтай юм. Ийм найрлагатай коктейлийг бөөрөлзгөнө жимстэй хольж уумаар санагдаж байгаа биз? 

Сансрын архи

12 Огторгуйн очир эрдэнэ

2010 онд сансар судлаачид маш хүйтэн хэмтэйгээсээ болоод атом нь талстжин, гадаргуу нь очир эрдэнийг санагдуулам болж хувирсан од олж нээсэн ба тус од нь одоогийн байдлаар мэдэгдээд буй хамгийн хүйтэн од ажээ. Энэхүү одыг "Cancri 55" гэж нэрлэдэг бөгөөд очир эрдэнийн гадаргуутай боловч тун бүдэг гэрэлтдэг тул олж харахад амаргүй. Тэр дэлхийтэй адил хэмжээтэй хэрнээ бүхэл бүтэн 11 тэрбум жилийн настай гэнэ. 

Огторгуйн очир эрдэнэ

11 Сүүлт од

Одон орончид бүрэн томрохоороо сүүлт од болж хувирах гаригийг олж нээжээ. Сүүлт од гялалзсан урт сүүлтэй байдаг бөгөөд харин гариг нь чулуу мэт хүнд эдээс бүтдэг юм. Харин энэхүү гариг нь 6 сүүлтэй болохыг хараад одон орончид гайхан биширсэн аж. Р/2013 нэртэй уг гариг маш хурдацтайгаар өөрийгөө устгаж байгаа тул татах хүч нь тогтворжиж амжихгүй байгаа ба бяцхан гаригийн сүүлнүүд ямар ч мөс агуулаагүй гэж судлаачид үзэж байгаа ажээ. 

Сүүлт од

10 Өндөр сансрын нисгэгчид

Сансарт аяласнаар хүний биед гайхалтай өөрчлөлтүүд гардаг аж. Хүний бие организм татах хүчгүй орчинд дасан зохицох үйл явцыг одон орон судлаачид гайхан судалж байгаа бөгөөд татах хүч үгүй болсноор хүнийг доош дарах зүйлгүй болох тул нурууны яс сунаж, эгцэрч байгаа гэнэ. Тиймээс сансрын нисгэгчид огторгуйд дэлхий дээр байснаасаа 4-5 см хүртэл өндөр болдог ажээ. Мөн сансрын нисгэгчид татах хүчгүй орчинд хөл дээрээ явдаггүй тул хөлийнх нь арьс зөөлөрч, сулбайж байгаа гэнэ. 

Өндөр сансрын нисгэгчид

9 Нүд гялбам хурц од

Кастор бол зурхайн оддын дунд байрладаг нүд гялбам хурц од юм. Нэг од юм шиг харагддаг хэрнээ Кастор А, Кастор В, Кастор С гэсэн оддыг тойрч эргэдэг хэд хэдэн одноос бүтдэг бөгөөд нарнаас 54 дахин хурц гэрэлтэй ажээ. 

Нүд гялбам хурц од

8 Сансрын Дисней

Тус зургийг 2012.06.03-нд "NASA" авсан ба мөн оныхоо 6-р сарын 15-нд олны хүртээл болгон харуулжээ. Энэ бол Буд гаригийн гадаргуу дээрх 100 км өргөнтэй аварга том Микки Маус бөгөөд Буд гаригийн урт удаан геологийн өөрчлөлтийн дүнд энэ дүрс үүссэн гэж одон орончид үзэж байгаа гэнэ. 

Сансрын Дисней

7 Нойтон сансар

2030 он гэхэд дэлхийн хүн амын хагас нь усны дутагдалд орно гэсэн судалгаа байдаг тул судлаачид усны эх үүсвэр олохоор ихэд чармайн ажиллаж байгаа юм. Үүнийхээ дүнд огторгуйд нарнаас 100000 дахин том уснаас бүтсэн мөс хөвж явааг олж илрүүлсэн ба энэ нь дэлхийн бүх далайн уснаас 140000 дахин их гэсэн үг юм. 

Нойтон сансар

6 "The Hunger Games" кинон дээр гардаг шиг гариг

'Gliese 581" нэртэй гариг тус кинонд гардаг зохиомол ертөнцтэй тус төстэй гэнэ. Энэ гариг нарны эрчим хүчийг дэлхийгээс илүү хүлээн авдаг бөгөөд дэлхий сар хоёр шиг хөдөлгөөнд оршдог байна. Энэ нь уг гаригийн зөвхөн нэг тал нь нар руу харж, нөгөө  тал нь мөнхийн од гариг руу харж байна гэсэн үг юм. Буруу газар гишгэж наранд хэтэрхий ойртвол тэр дороо хайлах ба харин нарнаас хэт холдчихвол хөлдөж үхэх аюултай гэнэ. 

"The Hunger Games" кинон дээр гардаг шиг гариг

5 "Voyager 1 болон 2"

Хүмүүс сансарт аялах болсноос хойш огторгуйд багагүй зүйл үлдээсэн билээ. "Voyager 1" болон "Voyager 2" хөлгүүд Бархасбадь болон Санчир гаригууд руу 1977 онд хөөрсөн бөгөөд "Voyager 2" Тэнгэрийн ван, Далайн ван гаригуудад айлчилж яваа бол "Voyager 1" нь дэлхийгээс асар хол байгаа аж. Хоёр хөлөгт харь гаригийхантай таарвал сонирхуулах үүднээс амьтдын дуу чимээ болон хөгжим, хүний яриа, олон тооны зураг зэрэг хадгалагддаг гэнэ шүү. 

"Voyager 1 болон 2"

4 Хар нүх

Хар нүх бол дийлдэшгүй татах хүчээрээ бүхнийг сорогч аймшиг юм. Хар нүхийг оршин байгаа гэж эртнээс таамагладаг байсан ба 1990 онд хар нүх оршин байдаг нотолгоо болгож зураг авахуулахаар телескоп сансарт хөөргөсөн юм. Харин азаар тус телескоп хар нүхийг эргэн тойрныхоо эд юмсыг сорж байгааг олж харснаар хар нүхийг эргэлт буцалтгүй нотолж чадсан билээ. 

Хар нүх

3 Цагаан нүх

Цагаан нүхийг одоогоор байдаг гэж нотолж чадаагүй, ердөө онол төдий зүйл байгаа юм. Цагаан нүхийг мөнхийн хар нүх гэж тодорхойлсон бөгөөд хар нүхтэй адил эргэн тойрныхоо эд юмсыг сордог боловч сайн мэдээ нь гэвэл цагаан нүхээр дамжин цаг хугацааны аялал хийж магадгүй гэж судлаачид үздэг ажээ. 

Цагаан нүх

2 Мянга мянган гариг ертөнц

Нарны аймагт 8 гариг байдаг. Харин эднээс ондоо хүн төрөлхтний олж нээгээгүй мянга мянган гариг бий гэдгийг бид киноноос хангалттай хардаг билээ. Одоохондоо нээгдсэн гаригууд хорт хийгээр дүүрэн байгаа ч судлаачид амьд биет амьдрах боломжтой гаригийг цөхрөлтгүй эрсээр байгаа юм. Жишээ нь гэхэд л "Gliese 436 b" гэгч гариг цельсийн 439 хэмд оршдог бөгөөд усан гадаргуутай болохыг олж илрүүлсэн байна. Гэхдээ ус нь ууршиж алга болдоггүй, харин "халуун мөс" болж хувирдаг ажээ. 

Мянга мянган гариг ертөнц

1 Саран дээрх хог

Хүн төрөлхтөн 20 тонн орчим эд зүйл сарны гадаргуу дээр орхисон гэнэ. 60 орчим сансрын тээвэрлэгч саран дээр байдаг бөгөөд сансрын нисгэгчид гольфийн бөмбөг, хөшөө, гэр бүлийн зургаа дурсгал болгон сар луу илгээж орхидог аж. Тэр ч байтугай 96 ширхэг ууттай хүний ялгадас байгаа гэнэ шүү. 

Саран дээрх хог

93
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()