Хуучин тавилгаа хэрхэн цоо шинэ болгох вэ?

Эдийн засгийн хямрал хаа саагүй нүүрлэж хүн бүр л өнөөдөр хэрхэн мөнгөө хэмнэх вэ? гэж бодох болсон билээ. Харин та бүхэндээ хуучин зүйлсээ хаялгүйгээр шинэхэн мэт болгон янзалж, мөнгөө хэмнэх гайхалтай аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Эдгээр нь гэрт тань өнгө үзэмж нэмэхээс гадна бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аж. Ингээд хамтдаа хуучин тавилгыг шинэ мэт болгож хувиргах аргуудтай танилцъя. 

Хуучин тавилгаа хэрхэн цоо шинэ болгох вэ?
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шүүгээгээ чимэглэх

Хуучирч муудаж өнгө зүсээ алдсан жижиг шүүгээгээ шинээр солих гэж бүү яараарай. Үүний оронд өнгөлөг хуулга, будаг авчраад өөрийн гараар засварлаад үзэх хэрэгтэй юм. 

Шүүгээгээ чимэглэх

2 Сандалаа будаж, засварлах

Элэгдэж муудсан түшлэгтэй сандлыг тод өнгөөр будаж, эрвээхий, цэцгээр чимэглэхэд л хаях гэж байсан сандал тань шинэхэн мэт харагдах болно. 

Сандалаа будаж, засварлах

3 Хуучин ширээг загварлаг болгох

Бид орчин үеийн техник технологийг даган хувьсаж хуучин эд хогшилоо гаргаж хаяхыг эрмэлзэх болсон. Харин яагаад хуучин ширээгээ өнгөөр будаж засварлаад хичээллэж, суралцаж болохгүй гэж? 

Хуучин ширээг загварлаг болгох

4 Буйданг шинэчлэх

Өнгөө алдсан буйданг гэгээлэг өнгөөр будаж, дээд талын матрассыг шинэчлэхэд хангалттай. 

Буйданг шинэчлэх

5 Тавиурыг гоёх

Та ямар ч зүйл байлаа гэсэн тод гэгээлэг өнгөөр дахин сэргээн будаж, багахан чимэглэл хийхэд л цоо шинэ тавилга авснаас өөрцгүй болох юм. 

Тавиурыг гоёх

6 Загвар муутай шүүгээг янзлах

Олон жилийн турш таны хэрэглээг хангаж, гэрийг тань чимэглэж байсан хуучин шүүгээг яагаад шинэчилж, загварлаг болгож болохгүй гэж? Жишээлбэл та үүнийг охидын өрөөнд тавих гэж байгаа бол цагаан өнгөөр будаж, өнгө өнгийн цэцэг нааж болно. Харин хөвгүүдийн өрөөнд тавих гэж байгаа бол гүн цэнхэр өнгөөр будаж, сар од зэргийг дүрслэх боломжтой билээ. 

Загвар муутай шүүгээг янзлах

7 Шүүгээг чимэглэх

Хэрэглэхээ больсон шүүгээг тод өнгөөр будаж, хаалганд нь эрээн хуулга нааж болох аж. Ингээд л та мөнгө үрэлгүйгээр шинэхэн орны хажууд тавьдаг шүүгээтэй болчихож байгаа юм. 

Шүүгээг чимэглэх

8 Тольтой ширээг шинэчлэх

Эртнээс залгамжилж ирсэн тольтой ширээг орчин үеийн загварт тохируулан өөрчлөх боложтой. Халтартаж муудсан толийг нь салгаж аваад өнгийг нь гэгээлэг болгож өөрчлөх ёстой төдийгүй хаалга тус бүрт нь цэцэг навтай хуулга нааж өгнө. 

Тольтой ширээг шинэчлэх

9 Эвдэрсэн орны толгойг ашиглах

Та эвдэрсэн орныхоо толгойг бүү хаяаарай. Үүний оронд толгойг өнгөөр будаж янзлаад буйдангынхаа ард тулгуур болгож тавьж болох юм. 

Эвдэрсэн орны толгойг ашиглах

10 Явган ширээг засварлах

Хуучирч өнгө алдсан явган ширээний гадна өнгийг өөрчилж, байнга хэрэглэдэг эд зүйлийнхээ тавиур болгон ашиглаж болох юм. Энэ таныг шинэ ширээ худалдаж авах асуудлаас салгаж, гэрийг тань гэрэлтүүлнэ. 

Явган ширээг засварлах

11 Сандал өнгө оруулах

Айл болгонд эмээ өвөөгийнх нь эдэлж байсан хуучны загвартай сандал байдаг. Ийм дурсамж агуулсан эдийг хаяхад хайран шүү дээ. Тиймээс түшлэг болон зөөлөвчийг нь өөрийн гараар өөрчлөөд үргэлжлүүлэн хэрэглэж болох ажээ.

Сандал өнгө оруулах

12 Номын тавиураа засах

Хэрэггүй болсон номын тавиураа гоёмсог өнгөөр будаад, хаалга хийгээд л гэрт тань өнгө нэмэх тавилга, шүүгээ болгож өөрчлөх болможтой. 

Номын тавиураа засах

13 Жижиг ширээг засварлаж ухаалгаар ашиглах

Жижиг ширээнийхээ өнгийг гэгээлэг болгон хувиргаж, хэрэглэх зориулалтыг нь өөрчлөөд хүүхдийнхээ өрөөнд тавиарай. Энэ нь бяцхан үрсийн биеийн хэмжээнд тохирсон тавилга болно.

Жижиг ширээг засварлаж ухаалгаар ашиглах

14 Хуучин ширээг шинэ мэт болгох

Эртний хэв загварын хуучин ширээгээ зүлгүүрдээд дахин будаж хэрэглэж болох нь ээ. Эсвэл хүүхдийнхээ зурсан зургаар чимэглэж ч болох юм.

Хуучин ширээг шинэ мэт болгох

15 Ханын шүүгээг янзлах

Ямар ч хуучин шүүгээг шинэ юм шиг болгохын тулд бяцхан өөрчлөлтүүд хийхэд л хангалттай. Бариулыг нь сольж, гадна талд нь гэрийнхээ бусад тавилгатай зохицох хуулга нааж, шилийг нь солиод тавьчихад л огт өөр шинэхэн юм шиг харагдана.

Ханын шүүгээг янзлах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()