Дэлхийн улс орнууд шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

Хүн бүрийн хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр болох өдөр ойртсоор байна. Харин бид та бүхэндээ баярын уур амьсгалж оруулахын зэрэгцээ мэдлэгт тань хөрөнгө оруулахаар дэлхийн улс орнууд шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг болохыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхъё. 

Дэлхийн улс орнууд шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Бразил улс

Бразилчуудын тухайд шинэ жилийн баяр том байр суурийг эзэлдэг бөгөөд хүмүүсийн хамгийн дуртай баяруудын нэг ажээ. Гэвч он солигдох мөчид тус газарт зуны ид халуун үргэлжилж байх тул шинэ жилийн уур амьсгалыг төдийлэн мэдэрч чадаггүй юм. Копакабанагийн эрэг дээр 2 сая орчим хүмүүс цугларч  амьд хөгжмийн аянд хөгжилдөж, салют буудаж, галын наадмыг үзэж сонирхож баяраа өнгөрүүлдэг аж. Харин тэдний баярын ширээнд гахайн мах, цацагт хяруул, салат, жимс, дарс тэргүүтэй хоол хүнс залагдана. Үүнээс гадна тус улсад нэгэн үе дэлхийн хамгийн өндөр буюу 76 м гацуур модыг засч шуугиан тарьж байсан удаатай билээ. 

Бразил улс

2 Канад улс

Тус улсад ард иргэд нь гэр бүл, найз нөхөддөө ил захидал илгээж талархсан сэтгэлээ илэрхийлдэг аж. Хотын гудамж талбайг бүхэлд нь гэрлэн чимэглэлээр гоёж, гэр байшингаа өнгөлөг, үзэмжтэй болгож, баярын уур амьсгалыг улс даяараа оруулдаг аж. Мэдээж хүн бүр хоорондоо бэлэг солилцох бөгөөд баяр тэмдэглэх ёс, уламжлал нь Америк, Европын улс орнуудтай тун ч төстэй юм. Ширээ дүүрэн хоол амттан тавьж голд нь баярын бялуу, оргилуун дарс байрлуулах төдийгүй гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэдэг. Хүүхэд бүр өвлийн өвгөнд итгэж, тэднээс ирэх бэлгээ хүлээн догдлон суух аж. Тэдний тухайд шинэ жил, зул сарын баяр бол юутай ч зүйрлэшгүй хамгийн том баярт тооцогддог юм. 

Канад улс

3 Хятад улс

Хятадад шинэ жилийн баярыг төдийлэн сүр дуулиантай хүлээж авдаггүй юм. Тус баярыг хүмүүс даруухан тэмдэглэх бөгөөд баярын өдөр гудамжинд болох олныг хамарсан хөгжилтэй зүйлс, парад зэргийг үзэж, гэртээ хариад ширээ засч хооллож өнгөрүүлнэ. Харин тэдний хувьд шинэ жилийн баяраас илүүтэй хаврын баярыг чухалчилж үздэг юм. Энэ нь Хятадуудын шинэ жил гэсэн үг бөгөөд хамгийн том баяр нь юм. 

Хятад улс

4 Франц улс

Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэнд анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг. Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж, тойрон бүжиглэдэг бөгөөд өнгө өнгөөр чимэглэсэн хотын гудамж, талбай нь баярын уур амьсгал төрүүлж, хөөрөн баясах сэдлийг үүсгэдэг аж. 

Франц улс

5 Япон улс

Шинэ жилийн баяр Японд нэлээд сүүлд нэвтэрчээ. Тэд шинэ жилийг аз жаргал түгээх баяр гэж үздэг бөгөөд хосууд өдрийг хамтдаа өнгөрүүлж, бэлэг солилцдог романтик өдөр юм. Харин гэр бүлүүдийн хувьд халуун ам бүлээрээ цуглаж, хоол идэж, залбирч, шинэ жилийн ил захидал солилцоно. Шинэ жилийн баярыг 5 өдрийн турш буюу 12-р сарын 31-ээс 1-р сарын 4 хүртэл тэмдэглэдэг. Хүмүүс ихэвчлэн шарсан тахиа иддэг ба гацуур, цэцэг болон Санта Клаусын дүрсээр чимэглэсэн бялуугаар хүүхдүүдээ баярлуулдаг ажээ.

Япон улс

6 Вьетнам

Хо Ши Мин хотын иргэд хотын төвдөө цугладаг бөгөөд тус хэсэг рүү машин нэвтрүүлдэггүй, хүмүүс өргөн дэлгэр баяраа тэмдэглэдэг байна. Шинэ жилийн баярын чимэглэлийг үзэж сонирхон, зургаа даруулж, шөнийн турш кафе, ресторанууд нь нээлттэй байдаг. Зарим айлууд гудамжандаа баяраа тэмдэглэж, бэлэг солилцдог ба харин ил захидал барагтаа бол өгдөггүй юм.

Вьетнам

7 Венесуэл улс

Венесуэлийн шинэ жилийн баярыг Латин Америкийн хамгийн өнгөлөг баяр гэж тооцож болно. Тэд үндэсний хөгжмөө баяр хөөр дүүрэн тоглоно. Куатро буюу 4 чавхдаст гитар, тамбора, фүро зэрэг Венесуэл бөмбөр, караска гэгч саваагаар дуугаргадаг хөгжим зонхилох бөгөөд дуучдыг нь гайтэро гэдэг. Венесуэлд гацуур мод ховор учир айл бүр сүлд мод чимдэггүй. Шинэ жилийн зоог нь халлакас буюу үхрийн мах, гахайн мах, тахианы мах, чидун жимс зэргийг хольж навчинд ороон иддэг хоол байдаг. Шинэ жилээрээ бүгд шинэ хувцас өмсөхийг эрмэлздэг аж. Мөн шар өнгөтэй хувцас өмсвөл ирэх жилдээ аз хийморьтой байна гэж бэлгэшээдэг байна.

Венесуэл улс

8 Өмнөд Солонгос улс

Солонгосчууд гудамж талбайгаа тэр чигт нь , алдарт Хан мөрнийхээ гүүрийг хүртэл гэрлээр чимдэг. Зарим айлууд гэртээ сүлд мод засдаг бөгөөд бүгд хоорондоо бэлэг солилцоно. Жирийн бэлэг өгөх нь илүү түгээмэл байдаг ч, мөнгө бэлэглэх нь бас өргөн дэлгэрсэн ажээ. Санта Клаус улаан эсвэл цэнхэр хувцас өмсдөг бөгөөд шинэ жилийн хамгийн түгээмэл зоог нь бялуу байдаг ажээ. Мөн баярын өдрүүдийг тохиолдуулан болох дэлгүүрүүдийн хямдралыг мартаж хэрхэвч болохгүй. 

Өмнөд Солонгос улс

9 Энэтхэг улс

Шинэ жилээр Энэтхэгчүүд гэр бүлээрээ гадуур алхаж, бэлэг солилцдог. Хамгийн гол чимэг нь цэцэг, лаа байдаг гэнэ. Гацуурын оронд гадил, манго жимсний модыг хүссэн бүхнээрээ чимэглэж, гэрийнхээ гадаа дэнлүү асаадаг аж. Айлын эзэгтэй нэр янз бүрийн амттан хийж, найз нөхөд, хөршүүдээ дайлдаг бөгөөд шарсан цацагт хяруул, тахианы махыг амтархан зооглодог вм. 

Энэтхэг улс

10 Монгол улс

Монгол улсын тухайд шинэ жилийн баяр нь хамгийн томоохон баяруудын тоонд ордог юм. Айл бүр гэртээ гацуур модоо засч, баярын өдөр тун ч завгүй өнгөрнө. Ширээ дүүрэн хоол салат бэлтгэж, баярын бялуу, оргилуун дарсаа ч мөн эвийг нь олж тавих аж. Хүмүүс ихэнхидээ гэртээ баярын нэвтрүүлэг үзэж, эсвэл төв талбай дээр цуглаж баярын тоглолт, сальют буудахыг харж зогсдог юм. Он солигдох торгон агшинд айл бүр амтат бялуугаа задалж, оргилуун дарсаа буудуулах бөгөөд ерөнхийлөгчийн үгийг чих тавин сонсдог уламжлалтай билээ. 

Монгол улс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()