“National Geographic”-ийн 2016 оны шилдэг гэрэл зургууд

Үндэсний газар зүйн агентлаг болох "National Geographic"-ийн “Traveler” сэтгүүлээс дэлхийн өнцөг булан бүрт байгаа гэрэл зурагчдын дунд зохион байгуулдаг уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдийн дээжээс та бүхэндээ хүргэж байна. 

“National Geographic”-ийн 2016 оны шилдэг гэрэл зургууд
ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1

Ургаж буй нар уулын оройг гэрэлтүүлж, үзэсгэлэн төгс харагдах аж. 

2

Хойд Солонгос улсын Пхеньян хотод байрлах Японы эсрэг хувьсгалт тэмцлийн хөшөө болон талбайг 2 эр цэвэрлэж байна. Энэ нь тэдний хувьд ямар нэр төрийн хэрэг болохыг уг зургаас харж болно. 

3

Ираны цэргүүд дасгал сургуулилтаа хийж байна. Тэдний урсгаж байгаа хөлс бүхэн нь улс, эх орныхоо амар амгалан, тайван байдлын төлөө учир цэрэг эрс ядрахыг умартана.

4

Үзэсгэлэнтэй атлаа сүр хүчийг үзүүлэх хүрхрээг зүсэн дүүлэх бүргэд шувуу дэндүү гайхалтай үзэглэдэнэ. 

5

Өнгө өнгийн хүжийг багцалж, өдөржин завгүй өнжих Вьетнам бүсгүй. 

6

Ширүүн урсгалтай голд адал явдлыг эрэлхийлэн завиар сэлүүрдэх залуус болон байгалийн гайхалтай үзэмж хоорондоо төгс хоршино.

7

Зах нь үл харагдах хөлгүй, гүн цэнхэр далайд үсрэн шумбах залуугийн гайхалтай агшин нүд баясгана. 

8

Ойд гарсан галыг унтрааж байгаа гал сөнөөгчдийг далайн эрэг дээр амарч байсан бүсгүй гайхан ажиглана. 

9

Хятадын Макао дахь шахуу баригдсан орон сууцнуудын зургийг доороос авахад сонирхол татам дүр зураг үүсэх аж. 

10

Перу улсын "Manú" хүрээлэнгийн "Yomybato" голын усанд орж буй бяцхан охины толгой дээр мармосет сармагчин суусан харагдана. 

11

Бахам арлын гүн хөх далайд шумбагч аварга загастай тааралдсан торгон агшин. 

12

Жимс авахын тулд 30 метр өндөр модны орой руу авирч байгаа Орангутан сармагчин. 

13

Норвегийн судалгааны багийнхан мөсөн голыг зүсэн, шөнийг гэрэлтүүлэн явна. 

14

Тэнгэрийн аянга газарт буужээ, "Platt" гол, Небраска муж, АНУ.

15

Хятадын "Wolong"-ийн тусгай хамгаалттай газар нутагт амьдардаг Еэ Еэ гэх 16 настай, аварга том биетэй панда баавгай. 

16

Усан доор бүсгүй хүний гоо үзэсгэлэн улам бүр гялалзах аж.

17

Куб улсын эрэг орчимд сүрэглэн сэлэх загаснууд хараа булаана. 

18

Халуун нарнаас зугтаж сүүдэр бараадах яст мэлхийнүүд. 

19

Энэтхэг улсын Сандарбанс нутагт иргэдийн харааг шалгаж байна.  

20

Бяцхан панголин эхийнхээ нуруунд наалдаж, эрхэлнэ. Флорида муж, АНУ.

21

Зурагчин энэхүү гайхалтай үзэмжит зургийг дарах гэж 26 цагийн турш нийтдээ 1,036 кадр авчээ. 

22

"Athena Pronaia " сүм, Грек улс. 

23

Далайн түрлэгийг хүлээж буй махчин загаснууд, "Aldabra" нуур, Сейшелийн Арлууд.

24

Ээж хүү баавгайнууд зам дээр түгжрэл үүсгэжээ. Аляск муж, АНУ. 

25

"Yellowstone" хүрээлэнд хавар цаг айлчлан ирж, халуун уур савсах болж, хараа булаам өнгөлөг төрхийг цогцлоосон аж. 

105
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()