Хамгийн утгагүй шалтгаанаар шүүхэд гомдол гаргаж байсан хүмүүс

Шүүх, цагдаа гэдэг үг хүн бүрт шударга ёс, тэгш эрх гэсэнтэй адил сонсогддог. Хааяадаа аюултай ч юм шиг санагдаж болно. Гэтэл дэлхий дээрх 7 тэрбум гаруй хүмүүсийн үзэл бодол, эрх, үүргийн ойлголт харилцан адилгүй байдгийн улмаас заримдаа шүүх танхим инээдмийн жүжгийн тайз болон хувирдаг аж. Хүн бүр биш ч гэлээ, нэлээд олон хүн хүний санаанд оромгүй шалтгаанаар шүүхэд зарга мэдүүлдэг бөгөөд тэдгээрээс хамгийн утгагүй гэсэн 10 заргыг та бүхэндээ толилуулж байна. Зөв үү, буруу юу гэдгийг та ч бас шүүгээд үзээрэй.

Хамгийн утгагүй шалтгаанаар шүүхэд гомдол гаргаж байсан хүмүүс

10 Буруутан

2014 онд Кэти Кэти Келли (Cathie Kelly) гэгч 59 настай эмэгтэй ажлынхаа гадаа явж байтал нэг шувуу дээрээс нь баачихжээ. Уурссан эмэгтэй компанийхаа захирлыг шүүхэд өгч, 7000 евро нэхэмжилж байжээ. Түүний шүүхэд гомдол гаргах болсон шалтгаан нь компанийн эргэн тойрон дахь газрын аюулгүй байдлыг хангаагүйгээр барахгүй сэтгэл санааны хохиролд оруулсантай холбоотой гэнэ.

Буруутан

9 Худалч

Нью-Иорк хотын оршин суугч Лиф Нелсон (Leif Nelson) "Foster" нэртэй шар айрганд тун дуртай бөгөөд хайрцган дээр нь Австралийн газрын зураг болон имжний зураг байдгаас гадаадын бүтээгдэхүүн гэж боддог байжээ. Гэтэл нэг өдөр тэрбээр дуртай шар айраг нь Техаст хийгдсэн болохыг мэдмэгцээ галзууртлаа уурлаж, бараагаа худал сурталчилсан хэмээн шар айрагны компанийг шүүхэд өгсөн байна. Нэлээд их дуулиан шуугиан үүсгэж, тус зургийг шар айрагнаас арилгуулсныхаа дараа 37 настай Лиф тус шар айрганд дуртай хэвээр, уусаар байгаагаа мэдэгджээ. 

Худалч

8 Харьцуулалт

Нью-Иоркийн нэгэн зар сурталчилгааны компанийн ажилтан Лора Зив (Laura Ziv) гэгч 45 настай эмэгтэй даргаасаа 3,9 сая евро нэхэмжилжээ. Учир нь компанийн ажил хэргийн үдэшлэгийн үеэр дарга нь түүнийг Сюзан Бойлтой (Susan Boyle) зүйрлэснээс болсон байна. Сюзан Бойл нь 2009 оны "Britain’s Got Talent" нэвтрүүлгийн оролцогч бөгөөд хэвлэл мэдээллийнхэн түүнийг хөгшин, тарган, царай муутай гэж гоочилдог байсан юм. 

Харьцуулалт

7 Жимс ба цагдаа

Шотландын Трэйси Ормсби (Tracey Ormsby) гэгч 37 настай цагдаа эмэгтэй 2001 оны эсэргүүцлийн жагсаалын үеэр хан боргоцойнд оногдсоныхоо төлөө 1,5 сая евро нэхэмжлэн шүүхэд ханджээ. Тэрбээр хөнгөн хэмжээний гэмтэл авсны улмаас ажлаасаа гарахаас аргагүй болсон гэж мэдүүлээд зогсохгүй 3 жилийн турш тус ослоос болж сэтгэлийн хүнд дарамтанд явсан гэж зүтгэсэн байна. Үнэн хэрэгтээ тэрбээр дэлхийг тойрон аялаж явсан боловч Трэйси уйгагүй зангийнхаа ачаар 3000 евро салгаж чадсан гэнэ шүү. 

Жимс ба цагдаа

6 Машин уу, мөнгө үү?

2001 он Английн иргэн Кэйти МакГован (Cathy McGowan) орон нутгийн радиогоос зарласан тэмцээнд түрүүлж машин хожжээ. Гэвч үнэн хэрэгтээ машин биш 10 см хэмжээтэй машины хөдөлгүүрийн жижиг загвар хожсоноо мэдээд тэрбээр жинхэнэ машины үнэ буюу 8000 евро нэхэмжлэн шүүхэджээ. Хамгийн азтай нь шүүхийн зүгээс радиог нэхэмжилсэн мөнгийг нь төл гэсэн шийд гаргасан байна. 

Машин уу, мөнгө үү?

5 Нас бол ухааны илэрхийлэл биш

Ролф Эден (Rolf Eden) насны ялгаанаас болж шүүхэд ханджээ. Тус хэрэг 2007 онд болсон ба Германы тайчих клубын эзэн 77 настай Ролф 19 настай Катарина Вайсыг (Katharina Weiss) хоргоосон боловч цаадах нь нэг оронд орохоос татгалзсаны улмаас шүүхэд хандсан байна. Ролф бараг 3000 эмэгтэйтэй холбоотой байсан гэж хэлсэн ба эл явдалд тун их цочирдсон бөгөөд "Хэн ч надад үгүй гэж хэлж байгаагүй" хэмээсэн аж. 

Нас бол ухааны илэрхийлэл биш

4 Гэр бүлийн асуудал

Брэнда Мэйсон (Brenda Mason) гэгч 31 настай эмэгтэй нөхөртэйгээ 7 хоногт нэг удаа загас наадуулна гэсний төлөө нөхөр Дэйвид (David) нь түүнийг шүүхэд өгч орхижээ. Брэнда ердөө л гурав дахь удаагаа жирэмслэхийг хүсээгүй боловч шүүхийн шийдвэр нөхрийнх нь талд гарсан гэнэ. 

Гэр бүлийн асуудал

3 Ялалтын үнэр

2009 онд философийн ангийн оюутан Тэнис Тэнбрук (Teunis Tenbrook) Голландын их сургуулиас "шивэртэй" гэсэн шалтгааны улмаас хөөгдсөнийхөө дараа шүүхэд ханджээ. Сургуулийн ажилтнууд түүний үнэрийг үнэхээр тэсэхийн аргагүй, ажиллах боломж ер өгдөггүй байсан гэж мэдүүлсэн ч шүүгч тэднийг хамраа чимхэж яв гэсэн шийдвэр гаргажээ. 

Ялалтын үнэр

2 Мөнгө чухал биш

Нью-Иорк хотын иргэн 62 настай Антон Пурисима (Anton Purisima) нохойд хазуулсныхаа төлөө дэлхий дээрх бараг бүх мөнгийг нэхэмжлэн хотыг шүүхэд татсан байна. Өөрөөр хэлбэл 2000000000000000000000000000000000000 ам доллар гэсэн үг. Автобусан дотор нохойд хазуулснаасаа болж тэрбээр дунд хуруугаа гэмтээсэн ба өөрийнх нь зовлонг мөнгөөр хэмжиж болохгүй гэж хэлсний зэрэгцээ нэхэмжилсэн мөнгөн дүн өөрт нь бага хэмжээний нэмэр болж болох юм гэж үзсэн гэнэ. 

Мөнгө чухал биш

1 Заргач

Жонатан Ли Ричес (Jonathan Lee Riches) гэгч Америк эр 4000 шахам удаа бусадтай шүүхээр заргалдаж байжээ. Тэрбээр Адольф Гитлер (Adolf Hitler), Эйфелийн цамхаг, Дэлхий ван гариг, Жорж Буш (George Bush), Бритни Спийрс (Britney Spears) нарыг шүүхэд дуудаж байсан бөгөөд 2009 онд Гиннесийн ном түүнийг хамгийн заргач эрээр шалгаруулсан юм. Үүнийг мэдээд Жонатан Гиннесийн номыг ч бас шүүхэд өгч орхижээ. Харин 2010 онд Кентуки мужийн прокурорын газар түүнийг шүүх ажиллагааг үнэгүйдүүлж байна гэсэн шалтгаанаар шүүхэд өгсөн байна. 

Заргач

59
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()