Ухаалаг гар утасны бидний мэддэггүй 7 хэрэглээ

2016-12-16, 12:12
268,135

Орчин үеийн гар утаснууд маш олон янзын үйлдэлтэй болсон. Гэхдээ гар утсыг зөвхөн мессеж бичих, утсаар ярих, зураг авах зэрэгт бус өөр олон зүйлд ашиглаж болдог аж. Харин бид танд ухаалаг утсаа хэрхэн бүрэн утгаар нь ашиглаж болох нууцуудыг танилцуулъя. 

Ухаалаг гар утасны бидний мэддэггүй 7 хэрэглээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Гар утсаа чагнах төхөөрөмж болгох

Хэдхэн амархан тохиргоо хийгээд гар утсаа хүүхдийн чагнах хэрэгсэл болгон ашиглаж болно. Та утсаа чагнамаар байгаа газраа үлдээгээд дараа нь өөр газраас утас руугаа залгахад л болох юм. Үүний тулд утсандаа дараах тохиргоог  хийгээрэй.

  1. Утсаа дүүртэл нь цэнэглэнэ
  2. Спикерээ унтраана
  3. Автоматаар хариулах тохиргоог хийнэ
  4. Утасныхаа микрофоныг унтраана
  5. Утасныхаа хонхыг хаана
  6. Чичиргээг нь унтраана

Ингээд л та гар утсаа орхисон газрынхаа дуу чимээг хүссэнээрээ сонсож чадахаар боллоо. 

Гар утсаа чагнах төхөөрөмж болгох

2 Гар утсаа үргэлж цоожтой байлгах

Ухаалаг утас тань алдагдсан бол бүх сим картууд дахин давтагдашгүй 15 оронтой код буюу "IMEI"-тэй байдаг тул гар утасны оператор компани руу залгаад өөрийнхөө дугаарыг ашиглаж байгаа утсыг блок хийж өгөхийг хүсээрэй. Харин та *#06# гэсэн дугаар руу залгаад өөрийн сим картны "IMEI" кодыг мэдэж болдог гэнэ. 

Гар утсаа үргэлж цоожтой байлгах

3 Утсаа микроскоп болгон хувиргах

Дурын лазер чиглүүлэгчийн линзийг аваад утасныхаа камерт тогтоочихвол нүдэнд үзэгдэхгүй жижигхэн зүйлийг томоор харж болдог ажээ. 

Утсаа микроскоп болгон хувиргах

4 Усан доор зураг авах

Бүх утаснууд усны хамгаалалттай байдаггүй. Гэхдээ таны утас усны хамгаалалтгүй байлаа гээд усан дотор зураг авч болохгүй гэсэн үг биш юм. Танд ердөө хүнсний уут хэрэг болох бөгөөд хоёрхон минутын дотор утсаа усны хамгаалалттай болгон хувиргаарай.

Усан доор зураг авах

5 Утсаа царай таньж нээгддэг болгох

Андройд утасны түгжээг тайлах олон арга байдаг. Пин код, нууц үг, "pattern" гэх мэт. Гэхдээ хүмүүсийн ихэвчлэн тоолгүй өнгөрчихдөг нэг арга бол царай таних юм. Энэ нь жирийн нууц үгнээс илүү үр дүнтэй байдаг. Харин тохиргоог хийхийн тулд та ердөө "settings"->"security"->"screen lock"->"face unlock" гээд л болох нь тэр.

Утсаа царай таньж нээгддэг болгох

6 Холограм хийх

Холограм бичлэгээр энхрий бяцхан үрсээ баярлуулах тийм ч хэцүү биш ажээ. Жаахан тэвчээртэй, бяцхан бүтээлч байхад л та 3D холограм гэртээ хийж чаддаг болох юм. 

 

Холограм хийх

7 Утасныхаа цэнэг барих хугацааг нэмэх

Утасны цэнэглэх хэсэг хэрэглээний явцад тоос, шороогоор дүүрдэг билээ. Тэр ч үүднээсээ утас цэнэгээ хурдан алддаг гэнэ. Үүнээс зайлсхийхийн тулд та ердөө утасныхаа цэнэглэгч залгадаг хэсгийг тогтмол цэвэрлэж байхад л хангалттай. Хоосон тариуранд агаар дүүргэж, утасныхаа цэнэглэгч ордог хэсэг рүү тарьж, тоос шороог хялбархан гэгч нь цэвэрлэж болдог байна. 

Утасныхаа цэнэг барих хугацааг нэмэх

797
таалагдаж байна

122
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()