Хятадуудын бүтээсэн дэлхийг цочроох 15 зэвсэг

Өмнөд хөрш маань өдөр ирэх бүр бүхий л салбарт хүчирхэгжиж байгаа нь нууц биш. Харин та бидний бэлтгэсэн энэхүү мэдээг уншаад БНХАУ цэрэг зэвсгийн хүчээ улам сайжруулахыг хичээж байгааг бэлхнээ ойлгох биз ээ. Гэхдээ Хятад улс чухам юуны төлөө ингэтэл хичээж, дайнд бэлдэж байгаа аятай шургуу зүтгэж байгааг мэдэх хүн үгүй. Тийм учраас л дэлхий дахин Хятадаас эмээн, алхам бүрийг нь ажиглан суудаг байж магадгүй юм. Ингээд бид та бүхэндээ БНХАУ-ын дэлхий дахиныг сүр хүчээрээ сөгдүүлээд байгаа 15 зэвсгийг танилцуулъя. 

Хятадуудын бүтээсэн дэлхийг цочроох 15 зэвсэг
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

15 "DF-ZF" дуунаас хурдан тээвэрлэгч

"DF-ZF" дуунаас хурдан тээвэрлэгч 6400-11200 км/цагийн хурдтай бөгөөд энэ нь дуунаас 5 дахин хурдан гэсэн үг юм. Нийт 7 удаагийн туршилтын нислэг хийснээс бүгд амжилттай болсон бөгөөд АНУ-ын хийж буй тээвэрлэгчээс арай хурд багатай боловч гүйцэтгэх үүрэг нь хамаагүй илүү гэдэг нь ойлгомжтой байгаа аж.

"DF-ZF" дуунаас хурдан тээвэрлэгч

14 Биологийн дайн

Хятад улсыг хэзээ нэгэн цагт биологийн дайн хийж магадгүй гэж олон хүмүүс эмээдэг байна. Урд хөрш маань "Биологийн хорт зэвсгийг хориглох тухай конвенци"-д нэгдсэн боловч тус улсыг Иран руу биологийн зэвсэг зөөж байгаа гэсэн хардлага байдаг гэнэ. Учир нь Хятадын гурван үйлдвэр Иран улсыг биологийн хорт зэвсгийн түүхий эдээр хангасан хэмээн буруутгагдаж байсан удаатай юм. Олон улсын нүдэнд Хятад биологийн дайныг эсэргүүцдэг мэтээр харагддаг ч, "Химийн зэвсгийг хориглох байгууллага"-ын хараан дор байдаг бөгөөд тус байгууллагад хэдэн зуун удаа шалгагдаж байжээ. 

Биологийн дайн

13 Дунд оврын пуужин харвагч

"DF-26" нэртэй хөлөг онгоц эсэргүүцэгч пуужин харвагчийг Хятадууд бүтээсэн бөгөөд "Бээжингийн явдаг алуурчин" гэсэн хочтой болоод байгаа гэнэ. Тус пуужин харвагч нь далай тэнгис болон хуурай газар хоёулан руу нь дундаас хол зайнд буюу 4000 хүртэл км-т галлах чадвартай аж. "DF-26" зэвсгийг Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд томоохон заналхийлэл болох вий гэж олон хүн санаа зовниж буй юм. 

Дунд оврын пуужин харвагч

12 Далайн тэсрэх бөмбөг

Иран улс хэдэн мянга, Хойд Солонгос 50000, ОХУ 250000 тооны тэнгисийн тэсрэх бөмбөгтэй. Харин БНХАУ-д 100000, АНУ-д ердөө 13 байдаг гэнэ. Гэхдээ тэнгисийн бөмбөгтэй байна гэдэг нэг хэрэг, харин хадгалж байгаа газраасаа зөөвөрлөн, далайд авчраад цэнэглэж байрлуулна гэдэг огт өөр асуудал юм. Хятад улс тэсрэх бөмбөгнүүдээ тэнгист байрлуулахыг үнэхээр хүсэх юм бол үй түмээрээ байдаг нутгийнхаа загасчдаас тусламж хүсэхээс аргагүй. Гэхдээ хиймэл дагуулууд ямар нэг сэжигтэй үйлдлийг тэр дор нь илрүүлэхээс гадна, загасчид бүгдээрээ нууцыг хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй. Хүнд мэдэгдэлгүйгээр хийе гэвэл агаараас унагаж болох хэдий ч, энэ үйл явц дэндүү өндөр өртөгтэй, бас бараг л боломжгүйн дээр бүр ч олон хүний хараанд өртөнө гэсэн үг юм. 

Далайн тэсрэх бөмбөг

11 "Xian Y-20" агаарын ачаа зөөгч

"Xian Y-20" бол Хятадын цэргийн нисэх хүчний тээвэрлэгч бөгөөд албан ёсны код нэр нь Кумпэн. Кумпэн гэдэг нь хэдэн мянган км хол зам туулах чадвартай эртний Хятадын домогт шувуу юм. Мөн Хятадууд "Antonov An-225 Mriya"-тай ижил оврын агаарын тээвэрлэгч бүтээхээр төлөвлөж байгаагаа Бээжингийн өдөр тутмын хэвлэлээр зарлаж байсан билээ. 200 тоннын даац бүхий "Xian Y-20" агаарын ачаа зөөгч нь замын туршид нэг ч газардалгүйгээр Европ болон Азийн хаа ч хүрэх хүчин чадалтайн зэрэгцээ АНУ, Хойд Африк, Автралийн зарим нэг газар ч хүрэх боломжтой ба анх 2013 оны 1-р сард агаарт хөөрч байжээ. Хятадууд мөн дэлхийн хамгийн том иргэний тээврийн нисэх онгоц болох 600 тоннын даацтай "Airbus A380"-тай адил хүчин чадалтай онгоц хийхээр төлөвлөж байгаа гэнэ. 

"Xian Y-20" агаарын ачаа зөөгч

10 "Shenyang J-15" нисдэг аварга загас

"Shenyang J-15" нисдэг аварга загасыг ОХУ-ын "Su-33 Flanker"-аас санаа авч бүтээсэн бөгөөд тус бүтээл нь Хятад улс дэлхий дахинд эдийн засаг болон цэргийн хүчээрээ танигдахын тулд юу ч хийхээс буцахгүйн нотолгоо болсон юм. Уг онгоцоос болж ОХУ, БНХАУ-ын хооронд маргаан үүссэн ба ОХУ манай бүтээлийг хулгайлсан гэж үзсэн ч, хоёр улс зөвшилцөлд хүрч чаджээ. Учир нь аварга загасыг "Su-33 Flanker" онгоцоос санаа авч хийсэн нь үнэн боловч өөр маягийн хөдөлгүүр, зэвсэг, радартайгаас гадна илүү хурдан, хол зам туулах чадвартай ажээ. 

"Shenyang J-15" нисдэг аварга загас

9 "AG600" усан замын нисэх онгоц

Хятад улс дэлхийн  хамгийн том усан замын нисэх онгоцыг эзэмшдэг ажээ. Дэлхийн II дайны үед ийм онгоцуудыг онгоц нь сүйрсэн нисгэгч нарыг аврах болон анхны тусламж үзүүлэхэд ашигладаг байсан аж. Усан замын нисэх онгоц гэдэг нь усанд газардах чадвартай хол замын нисэх онгоцыг хэлдэг бөгөөд дайны үед тун их хэрэг болох эд юм. "AG600" нь овор хэмжээгээрээ "Boeing 737"-той адил бөгөөд 50 хүн тээвэрлэх боломжтойгоос гадна 5000 км-ийн зам туулж, агаарт 12 цагийн турш байх хүчин чадалтай гэнэ шүү. 

"AG600" усан замын нисэх онгоц

8 "CV-17" онгоц тээвэрлэгч

Хятадын хамгийн анхны онгоц тээвэрлэгч болох "CV-17" нь хиймэл дагуулын авсан зургаар бол дуусах дөхөөд байгаа ч 2020 онд бүрэн дуусна гэсэн таамаглал дор байгаа юм. Тус тээвэрлэгчийн онгоц хөөрөх шугам бэлэн болсон ч, харвагч төхөөрөмж нь хийгдээгүй байгаа бөгөөд ойролцоогоор 48 нисэх онгоц, хэдэн арван нисдэг тэрэг ачих хүчин чадалтай ба 60000-70000 тонн усны шахуургатай гэнэ. 

"CV-17" онгоц тээвэрлэгч

7 Холын замын бөмбөгдөгч онгоц

"H-6K" хол замын бөмбөгдөгч онгоцыг нь дэлхий дахин хэдийн мэддэг болсон ч, туулах чадварыг нь улам уртасгасан шинэ загварын онгоц бүтээхээр Хятадууд ажиллаж байгаа аж. Тус онгоцыг "H-6K"-ийн сайжруулсан загвар юм уу, эсвэл цоо шинэ загвар алин болохыг хэн ч мэдэхгүй байгаа бөгөөд нэрийг нь ч хараахан дуулаагүй тул одоохондоо "Хятадын В-52" гэсэн хоч өгөөд байгаа гэнэ. АНУ, ОХУ хоёроос гадна зөвхөн БНХАУ л холын замын бөмбөгдөгчтэй ба хятадууд нэг л өдөр АНУ хүртэл хол нисч чадах бөмбөгдөгч зохион бүтээнэ гээд төсөөлөөд үз дээ? 

Холын замын бөмбөгдөгч онгоц

6 Цөмийн пуужин харвагч шумбагч онгоц

Хятадын ардын чөлөөлөх арми нь цөмийн зэвсгийн дайралт хийх 5 шумбагч онгоцны флот, цөмийн пуужин харвагч 4 шумбагч онгоцны флот, 50 гаруй дизель цахилгаан хөдөлгүүртэй довтлогч шумбагч онгоцтой бөгөөд дэлхийн хамгийн том шумбагч онгоцны цэргийн хүчин юм. Хятадын тэнгисийн цэргийн флот хичнээн онгоцтой нь тодорхойгүй бөгөөд цөмийн зэвсгийн шумбагч онгоцныхоо талаар тэд чандлан нууцалдаг тул энэ жил хамгийн сүүлийн үеийн загварын шумбагч онгоцыг нь хараад дэлхий нийт тун их цочирдсон билээ. "0938 Shang" нэртэй тус цөмийн зэвсгийн довтлогч шумбагч онгоц нь дуу чимээгүй, хурдтайн зэрэгцээ Хятаддаа хамгийн анхны босоо чиглэлд пуужин  харвагч болжээ. 

Цөмийн пуужин харвагч шумбагч онгоц

5 "Type 052D Luyang III" пуужин сөнөөгч

Тус зэвсэг нь Хятадын ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн флотод харъяалагддаг бөгөөд Хятадын хоёр өөр усан онгоцны үйлдвэрт хэдэн жилийн өмнө хийгджээ. Нийт 13 ширхэг "052D Luyang III" пуужин сөнөөгч хийснээс арван нэгийг нь тэнгисийн цэргийн флот ашиглаж байгаа бөгөөд дөрөв нь өмнөд далайн флотод Өмнөд Хятадын Тэнгист, бас дөрөв нь хойд далайн флотод хойд Хятадыг харгалзаж байгаагаас гадна үлдсэн гурван сөнөөгч нь Тайваний ойролцоо байгаа аж. Харин нөгөө хоёр нь өмнөд хятадын тэнгис болон зүүн хятадын тэнгисийн флотод очихоор хийгдэж байгаа гэнэ. 

"Type 052D Luyang III" пуужин сөнөөгч

4 "DN-3" хиймэл дагуул сөнөөгч пуужин

Хятадад сансрын хиймэл дагуулыг устгах чадалтай сөнөөгч байдаг бөгөөд шинэ загварын "Dong Neng-3" нэртэй хиймэл дагуул сөнөөгчөө туршиж үзэхээр бэлдэж байгааг Пентагон мэдээллэжээ. Тэд "DN-3"-ын нислэгийн замыг чөлөөтэй байлгахын тулд агаарын зарим нэг замаа хаасан бөгөөд Өвөр Монголын Жюкуан мужаас туршилтын буудлага хийх болов уу хэмээн таамаглаж байгаа гэнэ. Тус туршилтыг 12-р сарын 7-8-ны хооронд хийнэ гэж бодоцгоож байсан ч, дахин ямар ч мэдээ сонсогдоогүй тул юу ч мэдэхгүй байгаагаасаа болоод дэлхий дахин нууцхан айдаст автаад байгаа юм. 

"DN-3" хиймэл дагуул сөнөөгч пуужин

3 Цахим дайн

Хятадад сүлжээний дайралт хийх болон хамгаалах цэргийн тусгай хүчин, сүлжээний дайны үйл ажиллагааг явуулах мэргэшсэн иргэний багийнхан, сүлжээний дайны үйл ажиллагааг эрчимжүүлэх хөндлөнгийн нэгжүүд гэсэн цахим дайны гурван салаа байгааг саяхан тодорхойлжээ. Хакердаж, тагнуулдах нь шинэ зүйл биш боловч тус салбар хөгжсөөр байгаад ямар түвшинд хүрч, юу хийж чадах бол гэдэг нь бас л бодууштай юм. 

Цахим дайн

2 Цөмийн зэвсэг

Хятад хэд хэдэн цөмийн зэвсэгтэйгээр зогсохгүй химийн болон биологийн дайралт хийх чадамжтайг хүн бүр мэддэг. Тэд анх 1955 онд цөмийн зэвсгийн хөтөлбөр эхлүүлсэн бөгөөд 1965 онд хийсэн цөмийн туршилт нь амжилттай болсон юм. Хятадууд цөмийн зэвсэгтэй холбоотой бүх мэдээллээ чандлан нууцалдаг нь ойлгомжтой боловч 2015 оны байдлаар 260 орчим пуужингийн толгойтой болох нь тодорхой болжээ. БНХАУ хэдийгээр төвийг сахих бодлоготой, цөмийн зэвсэггүй орнуудын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн уриатай боловч цэрэг зэвсгийн хүчээ зогсолтгүй нэмсээр байгаа нь өөрийн эрхгүй айдас, түгшүүр төрүүлж байгаа юм. 

Цөмийн зэвсэг

1 Боловсрол болон хүн ам

Боловсрол бол БНХАУ-ын хамгийн нууц бөгөөд хамгийн шилдэг зэвсэг юм. Тэрбум гаруй хүн төрсөн цагаасаа эхлэн удирдагчийнхаа үндсэрхэг үзлээр тархиа угаалгасан гээд бодоод үз дээ? Дээрээс нь Хятад эр хүн бүр 18 нас хүрмэгцээ цэргийн алба хаах ёстой байдаг. Тэр олон хүмүүс бүгд үндсэрхэг үзэлтэй байна гэдэг эдийн засаг, техник технологи, цэргийн хамгийн хүчтэй зэвсэг болно гэсэн үг юм. Үүнийг тооцохгүйгээр зөвхөн хүн амын тоог авч үзэхэд л Энэтхэгээс бусад улсыг хол давах билээ. 

Боловсрол болон хүн ам

41
таалагдаж байна

134
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()