Дэлхийн хамгийн сайхан хөлтэй одууд

Дэлхий даяар нэр алдраа цуурайтуулсан алдартай дуучин, жүжигчин, загвар өмсөгч гээд л сайхан бүсгүйчүүдийг нэрлэж дуусна гэж үгүй. Харин өнөөдөр бид хамгийн халуухан хөлтэй одуудыг онцлохоор шийдлээ. Хүн бүрийн харааг булааж, нүдийг баясгах халуухан хөлтэй оддын тоонд хэн хэн багтсан болохыг хамтдаа мэдэж авцгаая. 

Дэлхийн хамгийн сайхан хөлтэй одууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

15 Селена Гомез (Selena Gomez)

Жилээс жилд өөрийн гоо төрхөөрөө гайхагдах болсон үзэсгэлэнт дуучин бүсгүйг хамгийн халуухан хөлтэй од хэмээн нэрлэсэн байна. Инстаграмд хамгийн их дагагчтай болж, шилдэг уран бүтээл гаргаж, улам бүр халуухан болсоор байгаа түүнийг урт сайхан хөл нь үнэхээр чимж чаддаг билээ. Түүний өмссөн хувцас бүрийг хөл нь чимж, анхаарлын төвд ордог аж. 

Селена Гомез (Selena Gomez)

14 Ферги (Fergie)

"The Black Eyed Peas" хамтлагийн дуучин, хүчирхэг хоолойгоор өөрийн нэрээ дэлхийд тамгаласан бүсгүйг танихгүй хүн гэж үгүй. 2001 оноос "The Black Eyed Peas" хамтлагт нэгдсэн тэрээр 2006 оноос бие даасан уран бүтээл туурвих болж Ферги гэж чухам хэн болохыг дэлхий нийтэд харуулсан юм. Түүний авьяас чадвар хүмүүсийг гайхшруулдаг төдийгүй булчинлаг халуухан хөл ч мөн анхаарлыг нь татдаг билээ. 

Ферги (Fergie)

13 Кайри Андервүүд (Carrie Underwood)

Америкийн шүтээн шоуны 4 дэх улиралд ялалт байгуулж гарч ирсэн үзэсгэлэнт дуучин бүсгүйн хөл нь хүмүүсийн анхаарлыг татаж, харцыг булаасаар ирсэн билээ. Мэдээж алдартай дуучин болоход хамгийн чухал нь гайхалтай хоолой боловч түүний хөл ч мөн тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэхэд буруудахгүй болов уу? 

Кайри Андервүүд (Carrie Underwood)

12 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Бүжигчнээс урлагийн карьераа эхлүүлсэн дэлхийн супер од бүсгүй нь тонтгор өгзөг, халуухан хөл, гайхалтай бүжиглэлтээрээ алдартай юм. Охид бүр түүний уран биеийн хөдөлгөөн, үзэсгэлэнт хөлөнд атаархдаг бол эр хүн бүр түүний хөлөнд хүрч үзэхсэн гэх бяцхан мөрөөдөл тээж явдаг байна. 

Женнифер Лопез (Jennifer Lopez)

11 Анжа Рубик (Anja Rubik)

Гайхалтай загвар өмсөгч бүсгүйгээс өө хайгаад ч олж чадахгүй. Түүний нэрийн хуудас болсон шугам мэт нарийхан үзэсгэлэнтэй хөлийг хараад хараад ханашгүй юм. Тэрээр Польш улсад төрж мэндэлсэн бөгөөд Грек, Канад, Өмнөд Африк зэрэг улсуудад амьдарсаар эцэстээ Парис хотод тогтвор суурьшилтай амьдрах болсон билээ. Олон улсын соёл иргэншлийг үзэж сонирхож, үзэл бодолдоо тууштай эгэл даруу, үзэсгэлэнтэй бүсгүй билээ.              

Анжа Рубик (Anja Rubik)

10 Рианна (Rihanna)

Дэлхий даяар алдар нэрээ цуурайтуулсан авьяаслаг, үзэсгэлэнтэй, халуухан бүсгүй анх продюсер, реппер Жей Зи (Jay Z)-гээр замаа заалгаж, урлагт хөл тавьсан юм. Тэрээр тайзан дээр гарсан цагаасаа эхэлж, хүмүүсийн анхаарлыг татах болж гоё сайхан хөлөөрөө гайхуулж эхэлсэн билээ. Түүний гайхалтай хоолой, царай төрх, бие хаа, уран гоолиг хөл гээд л өөлөх зүйл үгүй юм. 

Рианна (Rihanna)

9 Майли Сайрус (Miley Syrus)

Дисней сувгаас гараагаа эхэлж, өсвөр насны хүүхдүүдийн шүтээн болж, хүчирхэг хоолойгоор гайхуулах болсон Майли өнөөдөр дэлхийн алдартай дуучин болжээ. 2009 онд шилдэг цомгийн борлуулалттай дуучин болж байсан бол 2013 онд оны шилдэг уран бүтээлчээр нэрлэгдэж, урлагийн олз омог ихтэй яваа юм. Түүний гоё сайхан хоолойг магтан сайшаахын зэрэгцээ халуухан урт хөлийг нь дурдалгүй орхиж хэрхэвч болохгүй. 

Майли Сайрус (Miley Syrus)

8 Хлоё Кардашьян (Khloe Kardashian)

2007 оноос гарч эхэлсэн "Keeping Up with the Kardashians" реалити шоуны од Хлоё Кардашьян нь нэг хэсэг илүүдэл жинтэй махлаг бүсгүй байсан ч хөлсөө урсгаж, хичээл зүтгэл гаргасны дараа гоолиг сайхан биетэй болж чадсан юм. Бие нь чангарч, гоолиг болохын хэрээр түүний хөл нь тодрон хүмүүсийн анхаарлыг татах болжээ. Одоогоор Хлоё сагсан бөмбөгчин, Клевланд Кавальерс багийн тамирчин Тристан Томпсон (Tristan Thompson)-той болзож, халуун хайрандаа умбаж, улам бүр дур булаам болсоор байна. 

Хлоё Кардашьян (Khloe Kardashian)

7 Стэйси Киблер (Stacy Keibler)

Жүжигчин, загвар өмсөгч мэргэжилтэй Стэйси нь камерын өмнө хэрхэн үзэсгэлэнтэй харагдахаа тун сайн мэддэг. Түүний биеэ замбараагүй авч яван, муухай төрхтэйгээр авахуулсан зураг гэж тун ховор бөгөөд сайхан хоёр хөлөөрөө гайхуулсан зургууд маш олон байдаг аж. Тэрээр "Dancing with the Stars" шоу нэвтрүүлэгт оролцож байсан төдийгүй тухайн үеэс хөл нь бусдын нүдэнд тусч, гоё сайхан гэгдэх болсон юм. 

Стэйси Киблер (Stacy Keibler)

6 Блэйк Лайвили (Blake Lively)

Эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүн бүрийн таашаалд нийцэж, хайрыг нь булаадаг хүн бол алдарт жүжигчин Блейк Лайвили билээ. Олон гайхалтай уран бүтээлд өөрийн дүрийг мөнхөлж, нэр алдраа түгээсэн түүний гоо үзэсгэлэнг бишрэх хүмүүс цөөнгүй. Харин бүсгүйн авьяас чадвар, царай төрхөөс гадна урт сайхан хөл нь маш алдартай. 

Блэйк Лайвили (Blake Lively)

5 Беойнси (Beyonce)

Попын хатан хаан, энэ цагийн урлагийн салбарын томоохон төлөөлөл болсон Беойнсиг танихгүй хүн гэж манай гараг дээр үгүй. Дэлхийд алдаршиж, хүн бүрийн сонсох дуртай уран бүтээлүүдийг гаргаж, охид бүсгүйчүүдийн дуу хоолой болсон хүчирхэг бүсгүйг гоё сайхан бие нь чимэх төдийгүй түүнийг хамгийн халуухан хөлтэй алдартан хэмээн нэрлэдэг билээ. Таныг ч бас үүнтэй санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Беойнси (Beyonce)

4 Сиара (Ciara)

Дуучин, продюсер, загвар өмсөгч гэх олон тодотголыг зүүдэг нэрт дуучин бүсгүйд дурлахгүй эр, атаархахгүй бүсгүй гэж тун ч цөөн. 2004 оноос бие даасан уран бүтээлүүдээ туурвих болсон түүний гоо үзэсгэлэн олон нийтийн дунд алдаршиж, уран гоолиг хөл нь нэн тэргүүнд яригдах бослон билээ. 

Сиара (Ciara)

3 Тэйлор Свифт (Taylor Swift)

Орчин цагийн хөгжмийн урсгалыг тодорхойлж, нэрийн хуудас нь гэгдэх болсон үзэсгэлэнт дуучин бүсгүй нь өөрийн хэмнэл өнгө аясаар бусдыг тэргүүлж, үзэсгэлэнт төрхөөрөө гайхагдах болсон. Түүний гаргасан дуу болгон нь амжилт дагуулж, хүмүүсийн таашаалд нийцдэг төдийгүй өндөр сайхан бие, урт халуухан хөлийг нь энд дурдалгүй орхиж хэрхэвч болохгүй. Загвар өмсөгчөөс дутахгүй биетэй түүнийг мэргэжлээ буруу сонгосон гэх хүмүүс ч цөөнгүй байдаг байна.

Тэйлор Свифт (Taylor Swift)

2 Кендалл Женнер (Kendall Jenner)

Кардашьяны гэр бүлийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог загвар өмсөгч бүсгүй нь өнөө цагийн хамгийн алдартай охид бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор ордог билээ. Охид залуусын шүтээн болж, од гэгдэн гялалзаж яваа Кендаллийн хөлийг хамгийн сайхан, дур булаам гэхгүй бол алдас болох биз ээ. Тиймдээ ч загварын тайзыг эзэгнэж, алдарт Викториас Секретийн шоунд хоёр жил дарааллан алхсан юм. 

Кендалл Женнер (Kendall Jenner)

1 Кети Перри (Katy Perry)

Сүмийн найрал дуучнаас урлагийн гараагаа эхэлсэн үзэсгэлэнт дуучин бүсгүй хамгийн халуухан хөлтэй одоор шалгарсан байна. Гайхалтай хүчирхэг хоолойноос гадна ганган дэгжин төрх, халуухан байдлаараа гайхагддаг юм. Харин олны анхаарлыг татдаг бас нэгэн зүйл бол яахын аргагүй түүний уран гоолиг хөл ажээ.

Кети Перри (Katy Perry)

78
таалагдаж байна

48
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()