Та суудлаа зөв тохируулж суудаг уу?

2016-12-17, 10:51
15,239

“Надад  ингэж суухад эвтэйхэн байдаг” гэх тайлбараар жолооч нар өөрийгөө өмөөрөх буруу юм. Жолоочийн аюулгүй байдлыг хангах үүднээс л зөв суухыг зөвлөдөг. Харин чухам хэрхэн зөв суух талаар Вадим Крючков доорх зөвлөгөөг хүргэж байна.

Та суудлаа зөв тохируулж суудаг уу?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Аваар осол айсуй эгзэгтэй мөчид жолооч зөнгөөрөө хамгаалах үйлдэл хийхийг оролддог. Ялангуяа цохилт ирэхийн өмнөх агшинд хохирол бага амсах үүднээс өөрийн эрхгүй жолооны хүрдээ тас атган, байдаг чадлаараа хөлөө шал эсвэл дөрөө рүү жийдэг. Энэ үед жолоочийн өвдөг, тохой хэсгүүд шулуун байвал багахан хэмжээний цохилтоос ч бэртэл гэмтэл авах эрсдэл бий. Өвдөг, тохой ялимгүй нугларсан байвал цохилтын хүч бага ирнэ гэсэн үг. Энэ дүгнэлтээс үндэслэн гар, хөлөө тэнэгэр явуулахгүйн тулд суудлаа зөв тохируулах ёстой гэсэн эхний дүрмийг мэдэж авцгаалаа.

Хоёрдугаар дүрэм: жолооны удирдлагын төхөөрөмжүүд хэзээ ч тулах хэрэгсэл болох ёсгүй. Энгийнээр хэлбэл, тэдгээр нь автомашин жолоодоход туслах үүрэгтэй болохоос бус барьж, зуурах хэрэгсэл огт биш гэдгийг сайн санах хэрэгтэй. Жолооч зөв сууж байгаа эсэхээ шалгах энгийн арга бий.  Жолооны ард суугаад гараа хүрдэн дээр тавилгүй, хөлөө шалан дээрээс өргө. Ингэхэд бие тань урагш, хойш найгахгүй байвал зөв сууж байна гэсэн үг. Харин найгаж байвал суудлаа тохируул. Заримдаа түшлэгийн налууг үл ялиг өөрчлөхөд хангалттай байдаг.

Аюулгүй байдал талаасаа яг ингэж суух нь зөв юм. Хол замд ядрахгүй, нуруу чилэхгүй бөгөөд илүү эвтэйхэн байдаг гэдэгт итгээрэй.

1 Ингэж суух буруу

175 см-ийн өндөртэй жолооч хүрд болон дөрөөнөөс хэт хол суужээ. Суудлыг хойш нь хэт налуулснаас болж бие нь суудал руу шигдэн, хөл хэсгээрээ бараг шулуун, харин гар нь жолооны хүрдийг барих бус бүр зуурсан байдалтай харагдана.

Ингэж суух буруу

2 Түшлэгээ зөв тохируулцгаая

Эхлээд хөлөө тэнийлгээд шал болон дөрөө рүү сайн жийгээд өг. Ингэхэд нуруу суудлын түшлэгийн дагуу дээш гулсах эсвэл гулсахаар байвал түшлэгээ эгц босоо маягтай буюу 90 хэмд ойрхон тохируулах хэрэгтэй гэсэн үг.

Түшлэгээ зөв тохируулцгаая

3 Одоо суудлаа зөв тохируулцгаая

Баруун хөлөө тоормос дээр, зүүн хөлөө авцуулах холбооны дөрөөн дээр тултал жийгээд өг (автомат бол зүүн хөлөөрөө хөл амраах талбай руу сайн жийж өг). Ингэсэн даруйдаа суудлаа урагшлуулна. Өвдөг яг ийм нугаларч байх ёстой.

Ингээд суудлаа зөв тохируулсан эсэхээ шалгацгаая. Жолооны хүрд, хөл хоёрын завсраар алганы өндөртэй зай гарах ёстой. Түүнчлэн гараа сунгахад бугуй жолооны хүрдний оройд хүрч чадаж байх ёстой.

Одоо суудлаа зөв тохируулцгаая

Эх сурвалж: www.cardoctor.mn

24
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()