Ким Кардашьяны зурган дээр халуухан гардаг нууц

Реалити шоуны од, үзэсгэлэн төгөлдөр халуухан Ким Кардашьян (Kim Kardashian) нь өөрийн өвөрмөц, гоолиг биеэрээ гайхагдаж, олон эрсийн харцыг унагаж явдаг билээ. Харин өнөөдөр та бүхэндээ түүний хамгийн шилдэг гэсэн зураг авалтуудыг танилцуулж, нүдийг тань хужирлахаар шийдлээ. Ингээд хамтдаа түүний үзэсгэлэн гоо төрхөө гайхуулсан дур булаам зургуудтай танилцъя.  

Ким Кардашьяны зурган дээр халуухан гардаг нууц
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 "Factice" сэтгүүлийн зураг авалт

2012 онд Ким "Factice" сэтгүүлд зориулан энэхүү уран зураг гэлтэй гайхалтай зургаа авахуулсан байдаг. Тус зургийг Вижат Мохиндра (Vijat Mohindra) гэх гэрэл зурагчин авсан бөгөөд эмэгтэй хүний чамин тансаг, эрхэмсэг байдлыг илүүтэй гаргаж өгөхийг зорьсон байна. Зөөлөн ягаан өнгийн дотуур хувцсаар гоёж, үслэг эдлэл нөмрүүлж, сувдан зүүлтээр чимэглэж өгсөн зэрэг нь тус зургийг төгс болгосон бөгөөд энэ бүхэн Кимээс өөр хүнд ингэтлээ сайхан зохицохгүй байсан биз хэмээн ярилцах хүмүүс олон. 

"Factice" сэтгүүлийн зураг авалт

2 "Allure" сэтгүүлийн зураг авалт

Илүү дутуу зүйлгүй энгийн цагаан хөхний даруулга зүүсэн зураг юунаас болж ингэтлээ хараа булааж, сэтгэл догдлом харагдаж байгаа юм бол? Энэ бүхэн нь ердөө л түүний халуухан царай төрх, гарын байрлал зэргээс хамаарч байгаа аж. Гэрэл зурагчин Майкл Томпсон (Michael Thompson) түүний зураг авалтыг хариуцаж ажиллан тус гайхалтай зургийг авч чадсан байна. Мөн Кимийн унаган төрх, өвөрмөц нүүрний бүтэц зэрэг нь зургийг улам бүр төгс болгожээ. 

"Allure" сэтгүүлийн зураг авалт

3 Хар цагаан гоо үзэсгэлэн

Хүмүүс Кимийг том хөх, тонтгор өгзөггүйгээр төсөөлөх аргагүй гэж үздэг билээ. Харин та түүний зөвхөн царай нь орсон тус зургаас гоо үзэсгэлэн, халуухан төрхийг олж харж чадсан гэдэгт итгэлдэй байна. Энэ нь магадгүй түүнийг өөр нэгэн өнцгөөс харах боломжыг хүмүүст олгож, зөөлөн даруу төрхийг гаргасан аж. Энгийн нэг хар цагаан зургаар үзэсгэлэн гоог илтгэж харуулна гэдэг зурагчин болон моделиос багагүй хөдөлмөр шаардах нь гарцаагүй юм. 

Хар цагаан гоо үзэсгэлэн

4 Хөгжилтэй, халуухан

Хэзээд өөртөө 100 хувь итгэлтэй байдаг Ким Кардашьяны дулаахан инээмсэглэсэн зураг ховор. Харин түүний тус зурагтай адил хагас нүцгэн атлаа царайндаа аз жаргал тодруулсан зургийг хайж олно гэдэг хэцүү. Ямар ч гоёл чимэглэлгүй энгийн зургийг аварч гарсан зүйл бол яахын аргагүй түүний гоо үзэсгэлэн аж. 

Хөгжилтэй, халуухан

5 Халуухан төрх

Магадгүй түүний хамгийн халуухан гарсан зураг энэ байж мэднэ. Хагас аниатай нүд, ил гарсан хөх, дутуу хаагдсан ам, гарын байрлал, үс засалт, нүүр будалт гээд л тус зурганд өөлөх зүйл ганц ч үгүй гэдэгтэй маргах хүн ховор бизээ. 

Халуухан төрх

6 Гэгээнтэн болон нүгэлтэн

Реппер Регги Буш (Reggie Bush), Ким нар нь хэсэг болзож, хамтдаа багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ. Харин тэд гал халуун дурлалд шатаж явах үедээ буюу 2009 онд энэхүү зургийг авахуулан сэтгүүлийн нүүрийг чимж, хэсэгтээ л шуугиан тарьж байв. Зарим хүмүүс Регги Бушыг "дэндүү азтай юм, ийм халуухан бүсгүйг өөрийн болгодог" гэхчлэн цагаахан атаархаж байсныг нуух юун. 

Гэгээнтэн болон нүгэлтэн

7 Халуухан хүүхэлдэй

Зочид буудлын өрөөнд авахуулсан тус зурганд амьд барби мэт үзэсгэлэнтэй Ким ардаасаа зургаа авахуулж, гоо үзэсгэлэнгээ ахин гайхуулсан юм. Энэхүү төгс гэж хэлж болохуйц бүтээлийг үзсэн хүн бүхэн л Кимийг реалити шоуны од биш загвар өмсөгч байх ёстой байжээ хэмээн ам уралдан магтаж байв. Мэдээж гоё сайхан зураг авахуулахад ганц модель сайн байгаад зогсохгүй гэрэл зурагчины чадвар давхар харагдаж байдаг. 

Халуухан хүүхэлдэй

8 "GQ" сэтгүүлийн зураг авалт

2016 оны эхэн үед буюу хоёр дахь хүүхдээ гаргаад удаагүй байсан нялх биетэй Ким халуухан, төгс хэвээр харагдаж байсан нь гайхалтай. Эмэгтэй хүнийг услах тусам ургадаг гэдэг шиг хоёр хүүхдийн ээж хэдий ч өмнөх төрхөө алдалгүй, гоолиг сайхан биетэй, гоё сайхан хэвээр байсан билээ. Энэхүү зураг нь олон бүсгүйд урам хайрлаж, "Хүүхэд төрүүлээд гоё сайхан байдлаа алддаг гэх бодлыг нь үргээж, хүн өөртөө итгэлтэй байвал ямар ч байж болно. Чи л өөрийгөө хэн байхыг шийднэ гэх " мессэжийг хүргэсэн юм. 

"GQ" сэтгүүлийн зураг авалт

9 Түргэн хоол

Хоол идэж байгаа, тэр тусмаа түргэн хоол идэж байгаа хүн халуухан харагдана гэдэг сонин. Орондоо хэвтэж, шарсан тахиа, салаттай идэх реалити шоуны од бүсгүй дэндүү сэтгэл татам, дур булаам харагдах юм. Тэрээр 2009 онд тус зургийг авахуулсан бөгөөд түргэн хоол иддэг гэх санааг давхар агуулсан нь охид бүсгүйчүүдийн сэтгэлийг амрааж, урам өгч нэг ёсондоо гоолиг сайхан биетэй Ким ч мөн зарим тохиолдолд түргэн хоол иддэг гэх утгыг илтгэсэн аж. 

Түргэн хоол

10 Гоо үзэсгэлэн

Түүний авахуулж байсан хамгийн гайхалтай зурагнуудын нэг бол яахын аргагүй тус хагас хэвтээ байрлалтай, халуухан зураг юм. Цагаан өнгийн торгон корсетоор биеэ гоёж, урт сайхан хөлөө эвтэйхэн байрлуулж, үсээрээ оролдох бүсгүй хамгаас халуухан харагдах нь гарцаагүй. Эмэгтэй хүний уран биеийн гайхамшиг, үзэсгэлэн гоог нэгтгэсэн зураг нь Кимийн авахуулж байсан зурагнуудын топ 10-т зүй ёсоор багтдаг билээ. 

Гоо үзэсгэлэн

11 Эгч дүүс

Кардашьяны алдарт эгч дүүс гоё сайхан биеэрээ үргэлж гайхагдсаар ирсэн. Харин тэдний залуу халуун насандаа авахуулсан зураг нь хамгийн гайхалтайд тооцогддог аж. Өв тэгш бие хаатай, царай зүс сайтай бүсгүйчүүд өдгөө бүгд өөр өөрсдийн бизнесээ эхлүүлж, алдар нэрд гарч, аз жаргалтай амьдарч яваа юм. 

Эгч дүүс

12 Австралийн "Vogue" сэтгүүлийн зураг авалт

Ким Кардашьян энэ жилийн 6-р сард тус зургаараа Австралийн алдарт "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимсэн аж. Тэрээр энэхүү зурган дээр бас нэгэн өөр Кимийг хүмүүст харуулж, өөрийгөө өөр өнцгөөс таних боломжыг олгосон юм. Энэхүү зургийг авахуулахад реалити шоуны од бүсгүйн хүү 7 сартай байсан төдийгүй Ким хүүгээ авчирч, зураг авалтын дундуур хооллож, асарч байсан гэдэг. 

Австралийн "Vogue" сэтгүүлийн зураг авалт

13 Испаний "Vogue" сэтгүүлийн зураг авалт

2015 оны 8-р сард Ким Испаний "Vogue" сэтгүүлд зориулан зургаа авахуулж байжээ. Энэхүү зураг нь маш алдартай бөгөөд түүний будаггүй төрхийг хүмүүст ил болгож, будаг л Кимийг амилуулдаг гэх үгийг няцаасан билээ. Ямар нэгэн будаггүй, эффект хэрэглээгүй тус зураг нь түүнийг хэн болох, ямар гоо үзэсгэлэнтэй болохыг илтгэсэн аж. 

Испаний "Vogue" сэтгүүлийн зураг авалт

14 Бразилийн "Vogue" сэтгүүлийн зураг авалт

Тэрээр дэлхийн өнцөг булан бүр дэх "Vogue" сэтгүүлийн салбаруудад зургаа авахуулж, нэр алдраа түгээж яваа билээ. Харин Кимийн авахуулж байсан зураг дундаас Бразилийн "Vogue" сэтгүүлд авахуулсан тус зургийг шилдэг гэж нэрийддэг юм. Түүнийг өнөө цагийн халуухан бүсгүйчүүдийн төлөөлөл гэхэд буруудахгүй болов уу? 

Бразилийн "Vogue" сэтгүүлийн зураг авалт

15 Төгс төгөлдөр

Энэ зургийг хараад "хөөх" гэж уулга алдахаас өөр аргагүй. Царай төрх, биеийн байдал, хувцас, үс засалт гээд тус зурагт өөлөх зүйл ховор. Кимийн тухайд заавал алдарт өгзөгөө гаргалгүйгээр халуухан харагдаж болдог гэдгийг олон олон зургаараа илтгэж байсан бөгөөд тэр дундаас цагаан өнгөнд ууссан энэ зураг нь хамгийн алдартай, төдийгүй хүмүүсийн таашаалд нийцдэг юм. 

Төгс төгөлдөр

61
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()