Зөгийн бал, шанцай хэрэглэснээр бидний биед гардаг гайхалтай өөрчлөлтүүд

Зөгийн бал болон шанцайг дорнын анагаах ухаанд маш ихээр хэрэглэдэг билээ. Зөгийн бал хугацаа дуусна гэж байдаггүй бол шанцай нь мянган жилийн өмнө хаадуудын хэрэглээ байсан юм. Харин өнөө цагт тус хоёр бүтээгдэхүүнийг хүн бүхэн хэрэглэж болохуйц болсон тул та дараах байдлаар ашиглаад үзээрэй. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Зөгийн бал, шанцай хэрэглэснээр бидний биед гардаг гайхалтай өөрчлөлтүүд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөгшрөлтийг удаашруулна

Хоол хүнсэнд агуулагддаг исэлдүүлэгч бодисууд хүний биеийн эд эсүүдийг исэлдүүлж, хөгшрөлт явагддаг билээ. Харин зөгийн бал, шанцайнд агуулагддаг үл исэлдүүлэгч бодисууд тэдгээр исэлдүүлэгч бодисуудыг устгаж, ингэснээр хөгшрөлт удааширдаг аж. 

Зөгийн бал: Фенол-карбоны хүчил, энзим, органик хүчил болон бүхий л хүчирхэг үл исэлдүүлэгч агуулдаг. Зөгийн бал бараан өнгөтэй байх тусмаа дээрх бодисууд их хэмжээгээр агуулагддаг байна. 

Шанцай: Поли фенол-карбоны хүчил, 26 төрлийн халуун ногоо, үл исэлдүүлэгч бүхий эмчилгээний ургамлаар тун баялаг ажээ.

Хөгшрөлтийг удаашруулна

2 Зүрхний үйл ажиллагаа сайжруулна

Дэлхий дахинд өргөн тархсан бүхий л төрлийн зүрх судасны өвчнүүдэд зөгийн бал, шанцайд агуулагддаг бодисууд тустай байдаг гэнэ.

Зөгийн бал: Зүрхний цусан хангамжийг сайжруулж, артерийн судсыг тэлж өгдгөөр зогсохгүй зүрхний шигдээс тусахад нөлөөлдөг цусны бүлэгнэлийг зогсоодог байна. 

Шанцай: Хүний биед муу нөлөөтэй холестролыг багасгаж, биед сайн нөлөө үзүүлдэг холестролын түвшинг ихэсгэдэг. 

Шилтэй зөгийн баланд хэдэн цайны халбага шанцай хийгээд сайтар хольж, өглөөний цайн дээрээ хэрэглэж заншаарай. 

Зүрхний үйл ажиллагаа сайжруулна

3 Нянгийн нөлөөг устгана

Зөгийн бал, шанцай хоёул нянгийн эсрэг үйлчилгээтэй тул зөвхөн ханиад хүрэхдээ бус бөөр, давсагны халдварын үед хэрэглэж болох гэнэ шүү. 

Зөгийн бал: Зөгийн балыг эрт үеэс шархыг халдваргүйжүүлэхэд ашигласаар ирсэн билээ. Учир нь зөгийн бал нь энзим, глюкозын оксидант зэрэг нян устгагч бодисуудыг өөртөө агуулдаг аж.

Шанцай: Нян болон үрэсвлийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна мөөгөнцрийг устгадаг. Шанцайнд алдегид гэгч бодис агуулагддаг тул сайхан үнэртэй, ашиг тустай байдаг ажээ. 

Нянгийн нөлөөг устгана

4 Жин хасна

Зөгийн бал, шанцай нь тураах үйлчилгээтэй бүтээгдэхүүн биш хэдий ч, жин  хасахад тун их нэмэр болдог.

Зөгийн бал: Элсэн чихрийн оронд хэрэглэж болно. Хоолны дэглэм барьж байхдаа зөгийн бал хэрэглэвэл калори шатаадаг. Сахар орлуулагч нь цусны даралт ихэсгэж, цусан дахь сахарын хэмжээг огцом бууруулж орхидог аж. Ингэснээр хүн сэтгэл санааны хувьд тогтворгүй болж, инсулин ихээр ялгардаг байна. Харин зөгийн бал нь судсанд аажмаар шингэж, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг ажээ. 

Шанцай: Цусан дахь сахарын хэмжээг бууруулж, инсулин хүлээн авах чанарыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг. Цусны эргэлт хурдассанаар глюкозыг өөх тос бус энерги болгон хувиргадаг. 

Нэг аяга усанд 1 цайны халбага зөгийн бал, тал цайны халбага шанцай хийж 30 минут байлгаад өглөөний цайнаас 30 минутын өмнө, эсвэл орондоо орохоосоо өмнө ууж хэвшээрэй. 

Жин хасна

5 Цусан дахь сахарын хэмжээг бууруулна

Сахарын түвшин өндөр байснаар олон янзын өвчний эх үүсвэр болдог. 

Зөгийн бал: Зөгийн балны 17% нь ус, үлдсэн нь фруктоз, глюкоз байдаг. Эдгээр бодис нь биед шингэж, сахарын хэмжээ ихсэхээс сэргийлдэг тул хүн чихрийн шижин тусдаггүй байна.

Шанцай: Эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлж, чихрийн шижингээс сэргийлнэ. Мөн хоолны сайхан орц болдог билээ. 

Зөгийн бал худалдан авахдаа орц, найрлагыг нь сайтар шалгах хэрэгтэй юм. Зарим зөгийн баланд сахар, гурил, цардуул зэрэг орсон байдагг тул болж өгвөл боловсруулаагүй зөгийн бал хэрэглэж байвал сайн. Хоёроос доош насны хүүхдэд зөгийн бал ботулизм үүсгэх аюултай тул хэрэглэж болохгүйг анхаараарай. 

Шанцайны хувьд нунтаг шанцайны ашиг шим нь арай бага тул аль болох хэрэглэхгүй байсан нь дээр ажээ.

Цусан дахь сахарын хэмжээг бууруулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()