Жолооч нарын үнэн гэж боддог худал зүйлс

2016-12-20, 13:30
24,438

Хүн бүр амьдрах хугацаандаа олон зүйлийг сурч, мэдэж авдаг билээ. Гэвч зарим зүйлийн талаар бүрэн гүйцэт мэдээгүйгээс болж, буруу ташаа ойлголттой явах нь бий. Тэгвэл бид жолооч нарын сайн мэддэг гэж боддог хэдий ч, бодит байдал дээр буруу болох нь батлагдсан зүйлсийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Жолооч нарын үнэн гэж боддог худал зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Төөрөгдөл 1: Өвлийн цагт "ABS" жолоодлогод муугаар нөлөөлдөг

Гулгаатай замд "ABS" тоормосны систем зогсолтын зайг бага зэрэг ихэсгэдэг нь үнэн. Гэхдээ энэхүү систем нь гулгаатай үед автомашиныг жолоодлого алдахаас сэргийлдэг бөгөөд  машин гулгаж байх үед жолооч машиныг аюулгүй залах боломжоор хангаж өгдөг. Ингэснээр жолоодлогогүй чигээрээ гулгах биш аливаа саад бэрхшээлийг тойрч гарах боломжийг олгодог.

Орчин цагийн бүхий л тээврийн хэрэгсэл "ABS" системтэй бөгөөд салгаж болдоггүй хийцтэй байдаг. Иймд жолооч нар уг системийг хэрхэн үр ашигтай ашиглах талаар сурах нь зөв алхам юм. Энэхүү баталгаажсан аюулгүй жолоодлогын системийн дутагдалтай талыг нь ойлгож, үр ашигтай байдлыг нь ашиглаж сурахыг жолооч нартаа зөвлөж байна.

Төөрөгдөл 1: Өвлийн цагт "ABS" жолоодлогод муугаар нөлөөлдөг

2 Төөрөгдөл 2: "TRC-ийг өвөл салгаж явах ёстой

"ETC", "DSC", "ESP" зэрэг ихэнх "Traction control system"-үүд нь хөдөлгүүрийн хүчийг бууруулах эсвэл дугуйн эргэлтээс хамаарч тоормосыг харилцан адилгүй барих үйлчилгээтэй байдаг. Өвлийн цагт автомашин барьж байхад "TRC" систем нь автомашиныг ямар ч хүнээс илүү сайн жолоодлогоо хадгалахад нь тусалдаг учраас системийг идэвхтэй горимд ашиглах хэрэгтэй.

Гэхдээ зарим үед, жишээлбэл гүнзгий цасанд машин суух зэрэг тохиолдолд "TRC"-ийг түр салгах нь зүйн хэрэг юм.

Төөрөгдөл 2: "TRC-ийг өвөл салгаж явах ёстой

3 Төөрөгдөл 3: Ямар ч гулгаатай нөхцөлд хүнд араатай явах нь зөв

Халтираа гулгаатай үед машин хөдлөхөд хамгийн хүнд арааг сонгох нь тийм ч зөв сонголт биш. Хүнд араа нь дугуйнд их хүч өгснөөр хий эргүүлчихдэг. Харин хамгийн боломжит хөнгөн араан дээр байснаар эргүүлэх хүчийг багасгаж, хий эргэхгүйгээр хөдлөх боломж илүү өндөр болдог.

Энэ нь автомашиныг хөдөлгөхдөө бага хаазаар хөдөлж, гулгаатай өгсүүр замд аль болох хөнгөн араан дээр жигд барьж явах хэрэгтэй гэсэн үг юм.

Гулгаатай замаар уруудах үед

Халтираатай замаар уруудахдаа хүнд араатай явах нь хөдөлгүүрийн тоормос хийх нэмэлт давуу талтай байдаг. Улмаар дугуйнуудыг сайн түгжиж өгдөг учраас хэвийн жолоодлогод илүү дөхөм болж өгнө.

Шулуун замд явах үед

Халтираатай шулуун замд явах үед арааг аль болох хөдөлгүүрээр тоормослох боломжтой болон дугуйг хий эргүүлэхгүй байх хоёрын хооронд тохируулж явах хэрэгтэй. Хөдөлгүүрийн эргэлтийг 2000-3000 "RPM"-д тохируулан явах нь хамгийн тохиромжтой байдаг.

Төөрөгдөл 3: Ямар ч гулгаатай нөхцөлд хүнд араатай явах нь зөв

4 Төөрөгдөл 4: Тоормосыг тасалдуулж гишгэх нь орчин үеийн автомашинд маш тохиромжтой

Тоормосыг тасалдуулж гишгэх буюу гулгаж байхдаа гишгэж, салгах нь зөвхөн "ABS"-гүй автомашинд ашиглагддаг арга. Учир нь "ABS" систем нь үүнтэй адил үйлдлийг хийдэг боловч хүнээс илүү хурдан бөгөөд оновчтой байдлаар ажилладаг. 

Хэрвээ та орчин үеийн машинтай, түүгээрээ яаралтай зогсолт хийх гэж байгаа бол тоормосны педал дээр жигд, салгахгүйгээр гишгэх нь хамгийн үр дүнтэй.

Төөрөгдөл 4: Тоормосыг тасалдуулж гишгэх нь орчин үеийн автомашинд маш тохиромжтой

Эх сурвалж: www.cardoctor.mn

49
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()