Шинэ жилийг хамгийн өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр болоход хэдхэн өдөр үлджээ. Тиймдээ ч бид бага ч атугай баярын уур амьсгал оруулах үүднээс шинэ жилийг хамгийн өвөрмцөөр тэмдэглэн, өнгөрүүлдэг улс орнууд болон тэдгээрийн ёслол уламжлалыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээрийн зарим нь үнэхээр ийм зүйл болдог гэж үү? хэмээн ангайн балмагдахад хүргэж байсныг нуух юун. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Шинэ жилийг хамгийн өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Кукери цуваа - Болгар улс

Болгарын ард түмэн маханд дуртай, хүчирхэг хүмүүс байдаг. Тиймдээ ч тэд шинэ жилийн эхний өдөр буюу 1-р сарын 1-ны өглөө эртлэн босч, гудамжаар амьтан, мангасын хувцас өмсөж, гудамжаар алхаж, баярын парад хийдэг юм. Амьтны үс, арьсаар урласан аймшигт өмсгөлүүдээ өмсөж, гудамжаар алхах нь муу муухай бүхнийг үлдэн хөөж байгаа гэх утгыг илэрхийлдэг байна. Тэдний өмссөн толгойны баг нь маш хүнд байх бөгөөд зарим тохиолдолд 50 кг хүрдэг аж.

Кукери цуваа - Болгар улс

2 Улаан дотоожтой уулзалт - Латин Америкийн улс орнууд

Итгэхэд бэрх, ичгэвтэр санагдаж болох хэдий ч Латин Америкийн улс орнуудад улаан өнгийн дотоож өмсөж, баяраа тэмдэглэдэг байна. Энэ нь ирэх ондоо аз, баяр хөөрөөр дүүрэн байхыг бэлэгддэг тул найзуудаараа шинэ жил тэмдэглэсэн хүмүүс өнгө өнгийн дотоож өмсөж, баяраа үргэлжлүүлдэг юм. Жишээлбэл ирэх жилдээ хайр дурлалыг хүсч байвал улаан, эд хөрөнгө, амжилт хүсч байвал шар, энх тайван, аз жаргалыг хүсч байвал цагаан өнгийн дотоож өмсдөг байна.  

Улаан дотоожтой уулзалт - Латин Америкийн улс орнууд

3 Үсэрч баярлах - Дани улс

Улс орон бүр шинэ жилийн баяраа өвөрмөц сонин содон тэмдэглэх юм. Харин Дани улсын тухайд ард иргэд нь 12 сарын 31-ны өдөр бүгдээрээ цугларч, он гарах мөчид буйдан дээр үсэрч, дэвхцэн муу муухай бүхнийг үлдэн хөөдөг аж. Ингэснээр тэд ирэх ондоо сайн сайхан бүхэнд хучигдаж, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байна гэж ойлгодог юм. 

Үсэрч баярлах - Дани улс

4 Үхэртэй баярладаг - Бельги улс

Бельги улсын тухайд мал аж ахуй дээгүүр байр суурь эзэлдэг билээ. Тиймдээ ч тэд шинэ жилийн баяраа үхэртэй хамт тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Ялангуяа фермийн ажилчид, хөдөөний хүмүүс баяраа амьтадтайгаа тэмдэглэж, өдрийг хөгжилтэй хөөртэй өнгөрүүлдэг бөгөөд ойр дотны хүмүүстэйгээ хамтарч тэмцээн уралдаан зохион байгуулдаг аж. 

Үхэртэй баярладаг - Бельги улс

5 Ирээдүйг зөгнөдөг - Финлянд улс

Тус улсад ирэх жилийнхээ өнгө төрхийг үзэхээр баяраа эхлэхээс өмнө тугалаг эсвэл лаа хайлуулж байгаад хүйтэн усанд хийж, хэлбэр гаргадаг байна. Гарсан хэлбэрээс үүдэж, ирэх жил болох үйл явдлыг тааварлан хэлдэг байна. Жишээлбэл дугуй дүрс гарвал хайр дурлал, хурим, завьны дүрс гарвал аялал, гахайны дүрс гарвал сайн сайхан зүйлс тохиолдоно гэхчлэн таамагладаг аж. Энэ нь тэдний эртнээс мөрдсөөр ирсэн зан үйл тул айл бүр жилийн сүүлийн өдөр шинэ жилийн өнгөө тодорхойлдог юм. 

Ирээдүйг зөгнөдөг - Финлянд улс

6 Нударган зодоон наадам - Перу улс

Хэрвээ ирэх 365 өдөрт стресс бухимдал, зовлон гунигаар дүүрэн байхыг хүсэхгүй бол заавал энэхүү уламжлалыг дагаж, нударга зангидан тулалддаг аж. 12-р сарын сүүлийн өдрүүдэд хот даяар бүжиглэн цэнгэж, эцэст нь тулаанаа эхэлдэг бөгөөд тус наадам нь хүмүүсийн хамгийн үзэх дуртай тэмцээнээр нэрлэгддэг. Охид бүсгүйчүүд хоорондоо, хүдэр чийрэг эрчүүд хоорондоо тулалдаж, ялагчийг ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байна хэмээдэг төдийгүй бэлэг гардуулдаг аж. 

Нударган зодоон наадам - Перу улс

7 Цадатлаа идэх - Эстони улс

Эстони улсад баярын өдөр ширээ дүүрэн амтат хоол бэлтгэж, шүлс гойжим их унд идээ засдаг аж. Харин үүнийг заавал идэж дуусгах нь зочдын үүрэг бөгөөд хоол үлдээх аваас ирэх жил муу муухай бүхэнтэй нүүр тулна хэмээдэг тул хүн бүр гэдсээ хагартал хоол идэж, баяраа тэмдэглэдэг байна. 

Цадатлаа идэх - Эстони улс

8 Элэглэлийн наадам - Украйн улс

12-р сарын хүйтэн өдрүүдийг дулаан болгож, хөөр баяр нэмэх элэглэлийн наадмыг Украйн улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Тэд ууж идэн, хөгжилдөн цэнгэж, сонин содон хувцас өмсөж, баярладаг аж. Энэ нь хүмүүс инээд хөөр бэлэглэж бүрэн утгаараа баярыг мэдэрдэг юм. 

Элэглэлийн наадам - Украйн улс

9 Инээдмийн нэвтрүүлэг үзэх - Исланд улс

Шинэ жил бол мэдээж гэр бүлийн баяр. Тиймдээ ч Исланд улсад хүмүүс гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ хамтдаа сууж тухлан баярын өдөрт зориулсан инээдмийн нэврүүлгийг үзэж, баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тус улсын телевизийн салбарынхан жил бүр өвөрмөц нэвтрүүлэг бэлтгэж, үзэгчидээ зурагтын өмнө уяж чаддаг билээ. 

Инээдмийн нэвтрүүлэг үзэх - Исланд улс

10 Талх бэлэглэх - Ирланд улс

Ирланд улсад баярын өдрүүдээр гэртээ давстай талх барин ойр дотны хүмүүс, хөршүүддээ бэлэглэх уламжлалыг эрт дээр үеэс баримталсаар иржээ. Тэд сэтгэлээ гаргаж, талх бариад хамгийн ойр дотно гэх хүмүүсийн гэрт зочилж, амтат талхаа бэлэглэж, үргэлж хамт байдагт талархаж байна гэх утгыг илэрхийлдэг байна. 

Талх бэлэглэх - Ирланд улс

11 Нас барагсдыг дурсах - Чили улс

Чили улсын жижиг хотуудад тус онд нас барсан хүмүүсийн булш, оршуулга дээр очиж, лаа асааж, баяраа хамт тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Энэ нь магадгүй дэлхийн хамгийн өвөрмөц шинэ жилийн баяр байж болох төдийгүй зарим хүмүүс үүнийг тэнэг үйлдэл гэж үздэг байна. 

Нас барагсдыг дурсах - Чили улс

12 Тавилгаа цонхоор гаргаж шиддэг - ӨАБНУ

Үнэхээр хачирхалтай хэдий ч Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад баяраа тэмдэглэж байна гэх нэрийдлээр цонхоороо тавилгаа гаргаж шиддэг байх юм. Гэхдээ дандаа хэрэглэхээ больсон, хуучин тавилгаа гаргаж шидэхтээ өнгөрсөн жилийн бүх муу муухай бүхнээ хамт хаяж байна гэж ойлгодог ажээ. Тэгээд ч ӨАБНУ-ын Йоханнесбург хот нь Африк тивийн хамгийн баян хотуудын нэг учраас үүнд гайхаад зүйлгүй бөгөөд ингэснээр ирэх жилдээ бүх зүйлсийг шинээр эхлэх боломжыг олгодог аж. Гэвч энэ нь маш аюултай төдийгүй хэдэн жилийн өмнө нэгэн айл хуучин хөргөгчөө гаргаж шидэн гудамжаар өнгөрч явсан хүний толгойг онож, амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан юм. 

Тавилгаа цонхоор гаргаж шиддэг - ӨАБНУ

13 Нуур луу шумбах - Сибирь

Цас мөсөнд хучигдсан Байгаль нууранд шумбаж, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг өвөрмөц уламжлалтай хүмүүс ч бас байх юм. Оросын шумбагчид -23 хэмийн хүйтнийг үл ажран нууранд шумбаж, баяраа тэмдэглэж, оргилуун дарс буудуулдаг байна. Үнэхээр хачин жигтэй ч гэсэн энэ нь тухайн хүмүүст гайхалтай мэдрэмж хайрлаж, хэзээ ч мартагдашгүй баярыг бэлэглэдэг аж. 

Нуур луу шумбах - Сибирь

14 Амьтдын хэлийг ойлгох гэж оролддог - Румын улс

Төв Европын Румын улсын ард иргэд эрт дээр үеэс л амьтдыг ч мөн ярьдаг хэмээн итгэсээр ирсэн билээ. Тиймээс шинэ жилийн баяраар амьтдыг ярьж байгаа гэж ойлгож, сонсох гэж хамтдаа суун тэвчээртэй хүлээдэг байна. Ихэвчлэн хөдөөний фермэрүүд шинэ жилийн баяраа дээрх аргаар тэмдэглэж, өвөрмөц байдлаар өнгөрүүлдэг байх юм. 

Амьтдын хэлийг ойлгох гэж оролддог - Румын улс

15 Үнсэлцэх - Венец хот

Италийн алдарт Венец хотод дэлхийн хамгийн гайхалтай, өвөрмөц шинэ жилийн баяр болдог юм. 12-р сарын 31-ны өдөр " St. Mark"-ийн төв талбайд олон мянган хосууд цугларч, 22 цаг өнгөрч, хонх дуугармагц үнсэлцэж эхэлдэг байна. Энэхүү баярыг анх 2008 онд зохион байгуулсан төдийгүй үүнээс хойш жил бүр уламжлал болгон зохиогдох болжээ. Тэдний тус баяр дэлхий даяар гайхагдаж, маш олон жуулчид зөвхөн энэхүү наадамд оролцох гэж Венец хотыг зорих нь ч бий. 

Үнсэлцэх - Венец хот

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()