Өвлийн улиралд бидний гаргадаг алдаа

Өвлийн улиралд ханиад томуу, арьс хуурайших, дулаан хувцаслах гэх мэт хүндрэлтэй асуудлууд бидний амьдралд олон тулгардаг билээ. Тэр ч үүднээсээ бид эрүүл мэнд болон бие организмдаа зайлшгүй анхаарах хэрэгтэй болдог. Гэвч чухам ямар зүйлд анхаарч, хэрхэн сэргийлэх ёстойгоо тэр бүр сайн мэддэггүй. Иймд бид та бүхэндээ өвлийн улиралд хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаануудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Таны мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна. 

Өвлийн улиралд бидний гаргадаг алдаа
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Гадаа явж байхдаа амаараа амьсгалах

Гадаа явж байхдаа буюу хүйтэн сэрүүн нөхцөлд амаараа амьсгалах нь хоолойг өвтгөх гол хүчин зүйл болдог. Хэрэв та бүхэн үүнээс сэргийлэхийг хүсч байвал хамраараа алгуурхан, зөөлөн амьсгал авч байгаарай. 

Гадаа явж байхдаа амаараа амьсгалах

2 Хамар, амаа ороолтоор дарах

Мэдээж хахир хүйтэнд хамар, амаа дааруулахгүй гэсэндээ ороолтоор битүү хучиж явах нь зүйн хэрэг. Гэхдээ ам, хамраа битүү дарах нь буруу төдийгүй энэ нь ороолтонд нуугдсан бактери, нянг биед нэвтрүүлж, өвчлөх шалтгаан болдог. Хэрэв үнэхээр даарч ороолтоо дээшлүүлэхээс өөр аргагүйд хүрвэл амаа таглаж, хамраа ил гаргаж болох аж. Мөн хамраа тагласнаар ороолт тань чийгшиж норон, арьсанд харшил өгч загтнуулах талтай байдаг байна.

Хамар, амаа ороолтоор дарах

3 Даарсан үедээ гэртээ харих

Хэрэв та даарч бээрсэн байгаа бол заавал гэртээ харих гэж яаран, гадаа зогсох хэрэггүй. Үнэхээр яаралтай ажил биш бол кафе, дэлгүүрт орж бага зэрэг дулаацаж байгаад харихад буруудахгүй. Учир нь хэт их даарснаас болж хамаг бие дагжин чичирч, өвчин тусах магадлал өндөр төдийгүй даарч бээрэн, бусдад ч тухгүй харагддаг аж. Иймд заавал зовж зүдэрч байснаас автобусаа хүлээнгээ ойрхон байрлах кафе орж бага зэрэг дулаацаад гарч ирж болох юм. 

Даарсан үедээ гэртээ харих

4 Хамрын дусаалгыг гадаа ашиглах

Өвөл ханиад хүрч, хамар битүүрэх нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Харин та хамар битүүрлээ гэж хамаагүй дусаалга хэрэглэж болохгүй юм. Ялангуяа гадаа явж байгаа тохиолдолд хамрын дусаалга ашиглах нь буруу төдийгүй хамранд хүйтэн агаар оруулж, мембран бүрхүүлийг гэмтээх магадлалтай байдаг гэнэ. Үүний оронд гэрээсээ гарахаас өмнө сайтар хамраа цэвэрлэж байгаарай.

Хамрын дусаалгыг гадаа ашиглах

5 Хэт бариу хувцас өмсөх

Хэт бариу хувцас, гутал зэргийг өмсөх нь өвлийн жавартай өдрүүдэд таныг улам бүр дааруулдаг. Үүний оронд аль болох том нэвсгэр хувцас өмсөх хэрэгтэй бөгөөд энэ нь биеийн дулааныг хадгалж, гаднаас ирэх хүйтнийг нэвтрүүлдэггүй сайн талтай билээ. 

Хэт бариу хувцас өмсөх

6 Гэрээсээ гарахаас 30 минутын өмнө халуун цай уух

Халуун цай нь цусны эргэлтийг сайжруулж, биеийн дархлааг нэмэгдүүлж байдаг. Үүнээс гадна судасны ханыг тэлж байдаг бөгөөд тухайн нөхцөлд шууд гадагш гарахад хүйтнийг илүүтэй мэдэрч, биед сөрөг үр дагавар авчирдаг. Иймд та гадагш гарахынхаа өмнө халуунаас илүүтэй бүлээн цай, ус зэргийг сонгож уухыг зөвлөе. 

Гэрээсээ гарахаас 30 минутын өмнө халуун цай уух

7 Өлсгөлөн явах

Бид хүйтэнтэй тэмцэлдэхийн тулд хамгийн түрүүнд энерги, эрч хүч хэрэг болно. Харин тус энергийг үйлдвэрлэгч хүчин зүйл бол яахын аргагүй хоол хүнс юм. Гэдэс цатгалан, эрч хүчээр дүүрэн хүмүүс өвлийг ажралгүй давж, хахир хүйтэнд төдийлөн ажирдаггүй. Эсрэгээрээ өлсгөлөн, хоолоо идэж амжилгүй гадагш гарахад илүүтэй даарч, хүйтнийг мэдэрч эхэлдэг байна. 

Өлсгөлөн явах

8 Гарахаасаа өмнө тос түрхэх

Та нүүрэндээ тос түрхэснээс дор хаяж 30-40 минутын дараа гэрээсээ гарч болно. Эс бөгөөс хүйтэн агаар арьсыг гэмтээж, хуурайшуулах төдийгүй гоё сайхан байдлыг алдагдуулах сөрөг талтай байдаг. Иймд та нүүрээ бүрэн гүйцэт будаж дуусаад хэсэг хугацаанд хүлээсний дараа гадагш гарах боломжтой гэсэн үг юм. 

Гарахаасаа өмнө тос түрхэх

9 Гадаа даарч байхдаа дулаацах

Хүмүүс даарсан үедээ архи ууж дотроосоо дулаацах хэрэгтэй гэж үздэг. Энэ нь 30-40 минутын дараа биед үйлчилж, дулаацуулж эхэлдэг боловч гадаа даарч байхдаа архи уух нь тийм ч зөв санаа биш юм. Дотроосоо халах, гаднаасаа даарах нь харшилдаж, биед сөрөг нөлөө үзүүлдэг байна. Харин үүний оронд дулаан газар сууж, даарсан биеэ дулаацуулаарай.

Гадаа даарч байхдаа дулаацах

26
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()