Хөлөө ачиж сууснаар бидний биед юу болдог вэ?

Хүмүүс хөлөө ачиж суух нь хамгийн тухтай гэж үздэг бөгөөд ингэж суух нь бүсгүйчүүдийг халуухан, эрчүүдийг илүү өөртөө итгэлтэй харагдуулдаг байна. Гэвч үнэн хэрэгтээ бидний биед хэрхэн нөлөөлж, ямар үр дүнд хүргэдэг болохыг та мэдэх үү? Хэрвээ энэ тухай төдийлөн сайн мэддэггүй бол бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 

Хөлөө ачиж сууснаар бидний биед юу болдог вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1

Бид өөрийн мэдэлгүй хөлөө ачин удаан хугацаанд суучихсан байдаг. Харин гэнэт хөлөө бадайрч байгааг анзаарч буулгадаг бөгөөд тухайн үед танд ямар нэгэн өвчин зовиур илрэхгүй байлаа ч дотоод эрхтнүүдэд сөргөөр нөлөөлж байдаг аж. Удаан хугацаанд хөлөө ачиж сууснаар гуяны дотоод булчин агшдаг бол гадаад булчин сунаж орхидог. Мөн энэ нь хөлийн судас бүдүүрлийн хамгийн гол шалтгаан болдог билээ. 

2

Мэдээж бүсгүйчүүдийн тухайд хөлөө ачиж суух нь халуухан, дур булаам харагддаг боловч сайхан харагдахаас илүү эрүүл мэнд чухал тул одооноос тус зуршлаа хаяхыг зөвлөе. Учир нь:

  • Удаан хугацааны турш хөлөө ачиж сууснаар мэдрэлийн саажилттай болж, хамаг бие салганах өвчтэй болдог аж. 
  • 2010 онд нэгэн судалгаагаар хөлөө ачиж удаан суусны улмаас цусны даралт ихсэхэд хүргэдэг хэмээн дүгнэсэн төдийгүй хүмүүсийг тус байрлалаар суухаас аль болох татгалзахыг зөвлөсөн юм.

3

Үүнээс гадна хөлөө ачиж суухаас татгалзах бас нэгэн шалтгаан бол нурууны гажиг аж. Хөлөө ачиж суусан тохиолдолд нуруу, өвчүүний ясанд учрах даралт жигд бус, тэнцвэргүй болсноор нурууны өвчтэй болох суурь тавигддаг байна. Мөн хөлийн булчингийн цусны эргэлтийг хааж саатуулснаас болж хөл бадайран, венийн судасны үрэвсэл, цусны бөглөрөл, түгжрэл үүсэх аюултай ажээ.

4

Эцэст нь хэлэхэд та өдөрт 3 ба түүнээс дээш цаг хөлөө ачиж суудаг бол нуруу, хүзүүний өвчтэй, цусны даралттай, судасны үрэвсэл гэхчлэн маш олон өвчний үүр уурхай болж хувирах юм. Амьдралын хамгийн чухал зүйл бол үргэлж эрүүл мэнд байсаар ирсэн тул та урт удаан аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол энэхүү зуршлаа  яг одооноос хаяарай. 

431
таалагдаж байна

35
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()