Дэлхийн хамгийн баян эрийн хувийн амьдрал

Хэмжээлшгүй их хөрөнгийн эзэн Билл Гэйтс (Bill Gates) чөлөөт цагаараа юу хийдэг бол гэж та өмнө нь бодож байсан уу? Түүнийг алдарт "Microsoft" компаний үндэслэгч, дэлхийн хамгийн баян хүн гэдгээс өөр мэдэх зүйл бидэнд байгаа билүү? Тэрээр 2008 онд "Microsoft" компаний гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчийн албыг хашихаа больсон бөгөөд түүний нийт хөрөнгийг 85.9 тэрбум болохыг баттай эх сурвалжууд мэдээллэж байгаа юм. Тэгвэл хамтдаа дэлхийн тэргүүн баячуудын нэг болох Билл Гэйтсийн хувийн амьдралтай танилцаж, түүний тухай илүү ихийг мэдэж авцгаая.

Дэлхийн хамгийн баян эрийн хувийн амьдрал
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хумхаа өвчний судалгаа

Түүний "Gates Foundation" нэртэй хандивын байгууллагыг бүгд мэддэг ч тус байгууллага нь олон төрлийн судалгааны санхүүжилт хийдгийг тэр бүр мэдэхгүй биз ээ. Билл хумхаа өвчнийг устгах судалгааны ажилд 250 сая ам доллар хандивласан бөгөөд үнэнийг хэлэхэд түүний хөрөнгийн ихэнх нь олон янзын өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин гаргаж авахад зориулагддаг аж. 

Хумхаа өвчний судалгаа

2 Ялгадас цэвэршүүлэх төхөөрөмж

Энэхүү төхөөрөмжийг "Omniprocessor" гэдэг. Жил бүр 700,000 хүүхэд ялгадасны бохироос болж нас бардаг аж. Харин тус машин нь ялгадсыг цэвэршүүлж, ундны ус гарган авах зорилготой юм. Билл Гэйтс дэлхий дахины хүн төрөлхтний ялгадсыг зөв зүйтэй ашиглаж, цэвэр ус, цахилгаан гаргаж авч болно гэж цахим хуудсандаа бичжээ. 

Ялгадас цэвэршүүлэх төхөөрөмж

3 Урлагийн бүтээл

Билл Гэйтсийн гэрт 80,000 ам долларын үнэ бүхий компьютерүүд зөвхөн урлагийн бүтээл үзүүлдэг ажээ. Дэлгэцэнд нь хүрээд л дуртай зураг, гэрэл зургуудыг харж болдог бөгөөд хадгалагдсан зургийг үнэлбэл 150,000 ам долларын өртөгтэй болох ажээ. 

Урлагийн бүтээл

4 Леонардо Да Винчи (Leonardo Da Vinci)-ийн эх ноорог

Тэрээр урлаг, утга зохиолыг ихэд таашаадаг нэгэн юм. Тиймдээ ч 1994 онд Леонардо Да Винчигийн XVI зууны үеийн "Codex Leicester" нэртэй гар бичмэлд 30 сая ам доллар зарсан аж. Тус гар бичмэлд Леонардо Да Винчигийн шинжлэх ухаан, урлагийн санаа тодхон тусгагдсан байдаг гэнэ. Гэйтс гар бичмэлийг худалдаж авмагцаа өндөр үнэтэй, хосгүй ганц бүтээл гэдгийг нь үл тоон, дижитал болгон хувиргаж, агуу суутны үнэт мэдлэгийг дэлхий дахинд дэлгэн таниулсан билээ. 

Леонардо Да Винчи (Leonardo Da Vinci)-ийн эх ноорог

5 Дуртай мод

Билл Гэйтс олон жилийн турш "Microsoft" компанийнхаа гүйцэтгэх захирлын албыг хашиж, олон ажилтныхаа өмнө хариуцлага хүлээж явсан хүн юм. Тиймээс амар тайвныг эрэлхийлэх нь ойлгомжтой шүү дээ. Харин түүний гэрийн ойролцоо 40 орчим настай нэгэн мод байдаг бөгөөд Билл Гэйтс түүнийг харж, стрессээ тайлдаг гэнэ. Модыг 24 цагийн турш ажиглаж, хайрлаж хамгаалдаг бөгөөд автомат усалгаагаар тоноглогдсон ажээ. 

Дуртай мод

6 Хүүхдүүдийнх нь өв хөрөнгө

Билл Гэйтс болон түүний эхнэр Мелинда (Melinda) аль эрт хүүхдүүддээ хөрөнгөө өвлүүлэхгүй гэдгээ хэлсэн билээ. Хүүхдүүд нь насан туршдаа ажил хийхгүй амьдарч болох ч, тэд ийм зүйл хүсдэггүй аж. Үр хүүхдүүдийнхээ сайн боловсрол эзэмших нөхцөл бололцоог нь бүрэн хангаж өгөх хэдий ч, хүүхдүүд нь дэлхий дахиныг таньж мэдэн, өөрсдийн амьдралаа бүтээх ёстой гэж үздэг гэнэ. Гэйтсийн үр удам хэзээ ч ажил хийхгүй байна гэсэн бодлыг тэд тэвчиж чаддаггүй, бас хэрхэвч зөвшөөрөхгүй юм. Эцэг эхээ нас барсны дараа мэдээж хөрөнгө өвлөж авах хэдий ч, тэр нь Билл Гэйтсийн зүйрлэшгүй их мөнгөний хажууд юу ч биш байх гэнэ. 

Хүүхдүүдийнх нь өв хөрөнгө

7 Супер гадил жимс

Гадил жимс Африкт хамгийн чухал хүнсэнд тооцогддог. Гэхдээ тус жимсэнд А витамин байдаггүй бөгөөд А витамин дутагдсанаар хүний хараа муудаж, яваандаа хараагүй болох аюултайгаар зогсохгүй дотоод эрхтнүүдэд муугаар нөлөөлдөг ажээ. Харин Билл Гэйтс А витаминаар баялаг гадил жимс гарган авч, хүнд тустай үйл хийхийн тулд 10 сая ам доллар хандивласан байна. 

Супер гадил жимс

8 Агаарын тээвэр

"Microsoft" компанийн эртнээс баримталж ирсэн дүрэм нь бүх ажилчид нийтийн зэрэглэлээр нисэх ёстой байдаг гэнэ. 1990 онд Билл Гэйтс ажилчидтайгаа хамт ниссэн бөгөөд энэ үедээ тэрээр бусадтайгаа ижил нийтийн зэрэглэлээр нисчээ. Компани 1997 он хүртэл энэ зарчмаа баримталсан ч, одоо өөрчлөгдсөн байна. Тэрээр одоо 40 сая ам долларын үнэтэй "Bombardier BD-700 Global Express" нэртэй 19 суудалтай онгоц эзэмшдэг болсон билээ. 

Агаарын тээвэр

9 Ядуурал

Билл Гэйтс дэлхий дахины ядуурлыг үгүй болгохыг хүсдэг ажээ. Хэдхэн тооны баячууд санаа нийлж чадвал хүн төрөлтхний амьдралыг тэр чигт нь дээшлүүлж чадна гэж үздэг бөгөөд тиймдээ ч тэр "Bill & Melinda Gates Foundation"-оос гадна 2015 онд дэлхийн 3 дахь баян хүнээр шалгарч байсан алдарт бизнесмен Уаррен Буфет (Warren Buffett)-тэй хамтран "The Giving Pledge Foundation" нэртэй сан нээжээ. Тэр хоёр Азийн баячуудыг эгнээндээ элсүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 80 гаруй хүн тус санд нэгдэхээр болоод байгаа аж.

Ядуурал

10 "Ханаду 2.0"

Түүний гэрийг "Ханаду 2.0" гэж нэрлэдэг бөгөөд 66,000 мкв талбайг эзэлдэг. Нийт 63 сая ам долларын хөрөнгө зарцуулж, 7 жилийн турш барьжээ. 24 угаалгын өрөөтэй тус байшинд 150 хүн амьдрах боломжтой төдийгүй одоогийн зах зээлд 123 сая ам долларын үнэд хүрэх гэнэ. Усан доор хөгжим сонсож болдог усан сан, 65,000 мкв талбай бүхий номын сан, 20 хүний суудалтай гэрийн кино театр гээд л байхгүй юм үгүйн зэрэгцээ дэндүү том учраас жилд 1 сая ам долларын татвар төлдөг гэнэ шүү. 

"Ханаду 2.0"

11 Зөвхөн англи хэл

Билл Гэйтс англиас өөр хэл сураагүйдээ ихэд харамсдаг гэнэ. Тиймдээ ч мандарин хэлийг бүрэн эзэмшсэн Фэйсбүүк үндэслэгч Марк Цукерберг (Mark Zuckerberg)-ийг магтаж байсан удаатай. Сургуульд байхдаа Грек, Латин хэл үзэж, онц дүн авч байсан ч, хэрэглээндээ нэвтрүүлж чадаагүйгээс гадна өөр хэлийг сурах гэж тэгтлээ шургуу оролдож байгаагүй гэдэг билээ. 

Зөвхөн англи хэл

12 Тэр Уаррен Буфетийн сайн найз

Түүний хамгийн сайн найз нь "Berkshire Hathaway" компанийн гүйцэтгэх захирал Уаррен Буфет юм. Тэд чөлөөт цагаа аль болох хамт өнгөрөөхийг хичээдэг бөгөөд "The Giving Pledge Foundation" санг хүртэл нийлж байгуулжээ. Билл түүнийг найз гэж тооцоод зогсохгүй ихэд хүндэтгэн, багш адил үздэг бөгөөд Небраска руу сайн андтайгаа уулзахаар байнга нисч очдог ажээ. 

Тэр Уаррен Буфетийн сайн найз

13 Билл Гэйтс "iPhone" барьдаг

Гэйтсийн гэр бүлийнхэн "Microsoft"-ийн бүтээгдэхүүн хэрэглэдэг боловч 2014 оны нэгэн ярилцлагын үеэр тэрбээр "iPhone 5S" авсан, тун их таалагдаж байгаа тухайгаа ярьжээ. Тэр өөрийн "Microsoft" утсаа давхар хэрэглэж байгаа ч "iPhone"-ийн аппликэйшнүүд хамаагүй олноор зогсохгүй, 2007 онд тус утас худалдаанд гарч байхад өөрийнх нь компани утас үйлдвэрлэж эхлээгүй байсныг хэлсэн байна. 

Билл Гэйтс "iPhone" барьдаг

14 Билл Гэйтс аяга угаах дуртай

Хэд л бол хичнээн хүн хөлслөөд тэр энэ ажлыг хийлгэж чадах хэдий ч, Билл Гэйтс орой болгон аяга тавгаа угаадаг гэнэ. Магадгүй энэ нь түүнд тайвширч, бодол санаагаа цэгцлэх боломж олгодог байж мэдэх юм. 

Билл Гэйтс аяга угаах дуртай

15 Блогчин

Тэр бодсон санаснаа, ажлынхаа төслүүд, хувийн бодлоо "gatesnotes.com" нэртэй блогт бичдэг гэнэ. Тус блогоос Биллийн гэр бүлийн амьдрал, компанийнх нь тухай гээд л бүгдийг уншиж болох бөгөөд өөрийн бүхий л талын үзэл бодлыг бичдэг тул дуртай хүн нь ороод уншиж болох ажээ. 

Блогчин

242
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()