Нүдээрээ эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Гэхдээ үүнээс гадна эрүүл мэнд, бие эрхтний толь болдог гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэгвэл нүдэнд ямар зовиур мэдэгдэж байгаагаас шалтгаалан, аль эрхтэн өвдсөнийг мэдэх чухал 8 шинж байдгийг бид та бүхэндээ хүргэж байна. Эдгээр аргууд нь зөвхөн ямар өвчин туссаныг тодорхойлж өгөх тул эрүүл мэнддээ анхаардаг эрхэм уншигч та аль болох цаг алдалгүй эмчид үзүүлж, тохирсон эмчилгээгээ цаг алдалгүй хийлгээрэй.

Нүдээрээ эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

1 Өвдөг гарах

Өвдөг гарахад маш их загатнаж, өвддөг билээ. Өөхний булчирхай боогдсоноос болж өвдөг гардаг бөгөөд ихэвчлэн хэд хоноод өөрөө алга болдог ч, зарим тохиолдолд арилж өгөхгүй байх нь бий. Тэгвэл энэ нь өөхний булчирхайн хорт хавдар байх магадлалтай тул эдгэхгүй удах юм уу, дахин дахин гараад байвал эмчид үзүүлэх шаардлагатай юм. 

Өвдөг гарах

2 Хөмсөг шингэрэх

Хөгшрөлт эсвэл стрессээс болж хөмсөг шингэрдэг хэдий ч, энэ нь тун ховор үзэгдэл юм. Харин бамбай булчирхайн шүүрэл багассанаас болж үс унах нь хамгийн түгээмэл хэрнээ аюултай тохиолдол аж. Тиймээс үс, хөмсөг унаж, шингэрч эхэлсэн бол нэн даруй бамбай булчирхайгаа шалгуулаарай. 

Хөмсөг шингэрэх

3 Нүд бүрэлзэх

Компьютерийн ард олон цаг суухаар нүд бүрэлздэг. Ийм тохиолдол өнөө цагт харьцангуй ихэссэн тул "Дижитал нөлөөний нүдний ачаалал", "Нүд хуурайших хам шинж" зэрэг өвчин хүртэл бий болжээ. Тиймээс танд эдгээр шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмчид хандаж, нөхцөл байдалдаа тохирсон зөвлөгөө авах хэрэгтэй юм. 

Нүд бүрэлзэх

4 Харц бүдгэрэх

Харагдаж байгаа зүйл гэнэт бүдгэрч, зарим зүйлийг сайн харж чадахгүйд хүрдэг. Дүрс бүүдийн сүүтэгнэх төдий үзэгдэж, эсвэл гэрэлт цэг болж харагдах гэх мэт олон янзаар харц бүдгэрдэг бөгөөд үүнээс болж толгой өвддөг байна. Харин ийм тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй гэнэ шүү.

Харц бүдгэрэх

5 Нүдэнд юм торох

Харцанд юм торох үед хүн өөрийн эрхгүй нүдээ ойр ойрхон цавчилж, нухалдаг. Тус шинж тэмдэг байнга илрэх нь бамбай булчирхайн хэт ачааллаас болсон байх өндөр магадлалтай байдаг байна. Нүдээ анихад болон юм харахад хүндрэлтэй ийм нөхцөлд хүн аль болох том харах гэж хичээдэг билээ. 

Нүдэнд юм торох

6 Нүдний цөцгий шарлах

Нүүр болон нүдний "цагаан" шарлах нь шар өвчнөөс үүдэлтэй. Эсвэл цөсний хүүдий, цөсний цорготой шууд хамааралтай байж мэдэх юм. Тиймээс нүд шарласан бол эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай ажээ.

Нүдний цөцгий шарлах

7 Нүд булингартах

Чихрийн шижин өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ онцгой анхаарах ёстой байдаг. Учир нь уг өвчин нүдний торлог бүрхэвчийн гэрэл мэдрэгч эдийн судсыг гэмтээдэг тул нүд булингартахад хүргэдэг. Юмыг яаж мэдэхэв, таны нүд тань булингартдаг бол чихрийн шижин туссан ч юм билүү...

Нүд булингартах

8 Дүрс давхардаж харагдах, нүд харанхуйлах

Хүний нүдний хараа маш хурдан байдаг. Харин гэнэт дүрс давхардаж харагдаад эсвэл булингартаж, хэсэг хугацаанд ч болов нүд харанхуйлж буй шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай. Учир нь энэ нь саа өвчний анхны шинж тэмдгүүд ажээ.

Дүрс давхардаж харагдах, нүд харанхуйлах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()