Хамгийн нууцлаг 15 пирамид

Хүн төрөхлтний бүтээсэн гэдэг "Дэлхийн 7 гайхамшиг"-ийн нэг болох алдарт пирамидын тухай сонсож байгаагүй, мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Гэвч олон эрдэмтэн судлаачид пирамидыг харийнхантай холбоо тогтоох зорилгоор барьсан байж болзошгүй хэмээн үздэг бөгөөд дэлхий дээр зөвхөн ганц пирамид байдаггүй гэж дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөхөд хүрээд байгаа ажээ. Тэдний энэхүү таамаг нь уг гайхалтай бүтээлийн тухай илүү ихийг мэдэхийг хүссэн хүмүүсийн сонирхлыг маш ихээр татаад байгаа юм. Тэгвэл бид та бүхэндээ бидний амьдарч буй гараг ертөнц дээрх нууцлаг пирамидуудын тухай өгүүлэх сонирхолтой мэдээллийг хүргэе.

Хамгийн нууцлаг 15 пирамид
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Хятадын пирамидын нууц

БНХАУ-ын Ши-Ан мужаас баруун урд зүгт 65 орчим км-ийн зайд пирамид байдаг гэсэн яриа бий. Гэхдээ тус пирамид жуулчид болон нутгийнхан орохыг хориглосон засгийн газрын хамгаалалттай бүсэд оршдог аж. Хачирхалтай нь хятадын пирамидын зураг ердөө ганцхан байдаг бөгөөд 1947 онд Маурис Шийнан (Maurice Sheenan) гэгч эр онгоцоор нисч байхдаа уг зургийг авсан байна. Ингээд пирамидын зургийг хэвлэл мэдээллээр 24 цагийн дараа олны хүртээл болгосон ч, Хятадад пирамид байдаггүй гэсэн маргаан дэгдсэн юм. Үүнээс улбаалан Патрик Фери (Patrick Ferry) гэгч Франц зохиолч Хятадын элчин сайдын яамтай холбогдож пирамидын талаар асуухад тийм пирамид ердөө байхгүй гэсэн хариу сонсчээ. Хятадын засгийн газар юу нуугаад байгаа юм бол? Дэлхий дахинд мэдүүлж болохгүй ямар нэг нууцыг тус пирамид агуулдаг юм биш биз?

Хятадын пирамидын нууц

2 Египетийн засгийн газар

Египетийн засгийн газар тун амаргүй ажээ. Тэд археологичдыг тодорхой гүнд хүртэл малтлага хийхийг зөвшөөрдөг тул цаана нь ямар нууц байгаа нь хүмүүсийн анхаарлыг эрхгүй татдаг билээ. Мөн дээрээс нь Египетийн Аялал жуулчлалын яамны судалгаагаар жуулчдад пирамидыг олох амаргүй, зүг чиг тодорхойгүй, хүрэх зам нь аюул осол ихтэй байдаг гэсэн дүн гарсан байна. Нэг үгээр хэлбэл Египетийн засгийн газрын зөвшөөрсөн хэмжээгээр л пирамидын нууцыг тайлж болно гэсэн үг юм. 

Египетийн засгийн газар

3 Суданы пирамид

Пирамид гэдэг үгийг сонсоод хамгийн түрүүнд Египет улс санаанд ордог. Гэхдээ Суданд хамгийн их тооны буюу 255 пирамид байдаг ажээ. Суданы пирамидууд Египитийнхтэй адил хаан удмын илэрхийлэл болох нарыг орой дээрээ дүрсэлсэн байдаг хэрнээ ердөө 14 нь л хааны удмынхны нэрээр нэрлэгдсэн байдаг нь хачирхалтай. Хүмүүс Суданы пирамидыг Египетээс санаа авч барьсан, эсвэл Египетчүүд өөрсдөө барьж өгсөн гэж янз янзаар боддог ч үнэндээ тэдгээрийг МЭӨ 10000 жилийн өмнө бүтээсний зэрэгцээ Египетчүүд бариагүй нь баттай ажээ. Тэгвэл хэн барьсан хэрэг вэ? 

Суданы пирамид

4 Египетийн пирамидууд халуун

2015 оны 10-р сард Японы галт уулын идэвхижлийг судалдаг неон рентген төхөөрөмжөөр пирамидуудын хэмийг шалгаж үзжээ. Гэтэл Тутанхамун фараоны пирамидын хойд хэсэгт нууц агуй байгаа нь тодорхой болсон юм. Мөн Гизагийн эртний гурван пирамидын зарим хэсэг нь онцгой халуун байжээ. Чухам яагаад бунхан дотор нууц агуй, тасалгаа байгаа нь, бүгд биш цөөн тооны пирамид яагаад халуун байгаа нь нууц чигээрээ үлджээ. 

Египетийн пирамидууд халуун

5 Антарктидын нууцлагдсан пирамид

Анх 1901-1913 оны хооронд Британийн Антарктидын судалгааны баг, геологичид Антарктидын пирамидыг нээсэн боловч нууц байлгахаар шийдсэн ажээ. Харин одоо гурван пирамид байгаа нь хүн бүхэнд тодорхой болсон ба бүгд дөрвөн талтайн зэрэгцээ Гизагийн пирамидтай төстэй гэнэ. Зарим хүмүүс хэдэн мянган жилийн өмнө Антарктид харьцангуй дулаан уур амьсгалтай байсан тул тус пирамид дотор хүн амьдрах зориулалттай байсан гэж үздэг бол зарим судлаачид сөнөсөн Атлантидын эриний үлдэгдэл гэж үздэг. Гэхдээ хамгийн гол нь үнэхээр хүний гараар бүтээгдсэн үгүйг хэн ч мэдэхгүй байгаа гэнэ шүү. 

Антарктидын нууцлагдсан пирамид

6 Италийн пирамид

Италийн газар дор МЭӨ VIII зууны Этрускан иргэдийн бунхан олдсоны дараа 2011 онд АНУ-ын археологичид малтлага хийж,, МЭӨ 900-аад оны үеийн пирамид болохыг нь мэджээ. Гэхдээ Италийн пирамид Суданы пирамидтай төстэй байгаа нь гайхалтайгаар зогсохгүй тус пирамидын талаар мэддэг бүх хүмүүс нууцаа задлалгүй хадгалж чадсан нь хачирхалтай. 

Италийн пирамид

7 Канадын пирамид

Хүний гараар бүтээгдсэн пирамид дундаас хамгийн сонирхолтой нь Канадын Эдмонтон хотын пирамид юм. Тус хотод нийт 3 пирамид байдаг бөгөөд эхнийх нь дэлхийн өнцөг булан бүрийн ургамлуудыг тарьж ургуулсан цуврал пирамидууд. Мөн сар болгон ногоон, цэнхэр, улаан, хөх ягаан, улбар шар болж өнгөө өөрчилдөг аварга том шилэн пирамид. Харин гурав дахь нь "МакЭван" их сургуулийн гол хаалгаар ормогц байдаг ажээ.

Канадын пирамид

8 Хэний барьсан пирамид вэ?

XIX зуун хүртэл Европ Египетэд орж ирэх хүртэл хар арьстангууд амьдарч байсан билээ. Зарим судлаачид Египетчүүд Афро-Ази хэлээр ярьдаг байсан гэж үздэг бол зарим нь Египетийн ард түмэн хойд Африкаас гадагш амьдарч байсан үндэстнүүдийн холимог гэж үздэг ажээ. Гизагийн пирамидын шавар тоосгоноос болоод боолуудыг барилгын ажилд дайчилсан гэж үздэг боловч барилгачид ажлынхаа үеэр нас барвал хаадын булшны тоосгон дунд оршуулагддаг байсан нь нотлогдсон юм. Гэвч боолуудыг хаадын хажууд оршуулна гэж байхгүй болохоор чухам ямар хүмүүс пирамидыг барьсан юм бол?

Хэний барьсан пирамид вэ?

9 Грекийн пирамидын зөрчил

Грекийн пирамидыг булш гэж ард түмэн нь бишрэн боддог байсан ч ХХ зууны судалгаагаар биш болох нь нотлогдсоны зэрэгцээ саарал шохойн чулуугаар барьжээ. Харин хэн, хэзээ барьсан нь тодорхойгүй тул хүмүүс Грекийн пирамидыг Египетчүүд барьсан гэж үздэг. Гэхдээ хаа байсан Африк тивээс хүмүүс Европт ирж пирамид барьсан гэж үү? 

Грекийн пирамидын зөрчил

10 Орионы нууц

Египетийн пирамид дэлхийн төвд баригдсан юм. Гизагийн пирамидын доторх хааны бунхан "Орионы бүслүүр"-тэй ижилхэн байрлалд байдаг. Өөрөөр хэлбэл Египетийн пирамидууд нь МЭӨ 10450 оны үеийн одны байрлалтай яг адилхан гэсэн үг юм. Эртний Египетчүүд сансар огторгуйг тэгтлээ судалж, мэдсэн, дээрээс нь тийм өндөр түвшний архитектурчид байсан гэж үү?

Орионы нууц

11 Египетийн пирамидыг юугаар хийсэн бэ?

Пирамидыг рентген туяагаар шалгаж үзээд байгалийн гаралтай түүхий эдээр барьсан болохыг нь тогтоосон байна. Пирамидыг барихын тулд их хэмжээний боржин, жонш, галт уулын чулууг хойд Египетээс зөөвөрлөн авчирдаг байжээ. Гадна талыг нь хайрга, чулуу, элс болон уулын чулуулаг хольж барьсан бөгөөд дотор талыг нь шохойн чулуугаар өнгөлсөн байсан гэнэ. Египетчүүдийг шохойн чулуу гаргаж авах технологийг мэддэг байсан гэхэд итгэмээргүй байгаа биз?

Египетийн пирамидыг юугаар хийсэн бэ?

12 Гизагийн пирамидын өнгөлгөө

Гизагийн пирамидын орой дээр гурвалжин дүрс бүхий баримал байжээ. Зарим хүмүүс тус баримлыг цэвэр алт гэж үздэг бол зарим нь зүгээр зохиомол зүйл гэж үздэг. Харин Египетийн засгийн газар гурвалжин баримлыг хулгайлагдсан гэж мэдэгдсэн ба хэн ч нууцыг нь тайлж чадаагүй юм. Испанийн судлаач Мигел Перез Санчез (Miguel Perez Sanchez) Гизагийн пирамидны дээр "Хорусын нүд" шиг хэлбэртэй, 2178 кубик хэмжээтэй нууцлаг бөмбөрцөг байсан гэж үздэг. Тус тэмдэг нь Нарны бурхныг бэлгэддэг ажээ. 

Гизагийн пирамидын өнгөлгөө

13 Боснягийн пирамид

Европын зүүн урд хэсэгт орших Босняд Сарны пирамид байдаг. Боснягийн зохиолч Сэмир Османагик (Semir Osmanagic) тус пирамидыг анх олж илрүүлсэн бөгөөд Египетийн пирамидыг барьсан хүмүүс л барьсан байж таараа гэж мэтгэдэг юм. Нийт гурван пирамид байдгийн зэрэгцээ Европ зузаан мөсөнд хучигдсан байсан 12000 жилийн тэртээ баригдсан гэж үздэг. Пирамидыг ямар зорилгоор, яаж барьсан нь тодорхойгүй боловч судлаачид тус пирамидыг жинхэнэ биш гэж үзсэн байна. 

Боснягийн пирамид

14 Пирамидын зориулалт нь юу байсан юм бэ?

Хүмүүсийн дунд байдаг хамгийн түгээмэл тайлбаруудыг танд хүргэе. 

  • Баячууд үнэт эдлэлээ хадгалдаг байсан
  • Эртний Египетчүүдийн бурхадтайгаа харьцдаг энерги шингэсэн газар байсан
  • Хаад, хатдыгаа нөгөө ертөнцөд хүргэхийн тулд биеийг нь хадгалдаг байсан
  • Элсний шуургын үеэр эртний Египетчүүдийн хоргодох газар байсан
  • Нил мөрний булингартай усыг цэвэрлэхэд ашигладаг байсан
  • Баян эртэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн таалалд нийцүүлэхийн тулд барьсан
  • Фараонууд үр тариагаа хадгалдаг байсан
  • Үерийн аюулаас хоргодох газар байсан

Пирамидын зориулалт нь юу байсан юм бэ?

15 "NASA"-ийн сансрын зураг

"NASA"-ийн мэдээ ёсоор дэлхийгээс өөр газар ч бас пирамид байдаг гэнэ шүү. Тэд өндөр хүчин чадалтай дуран авиан тусламжтайгаар Бархасбадь, Ангараг гаригийн хооронд орших "Церера" гариг дээрх пирамидын дүрсийг энгийн нүдэнд харагдахаар буулгаж авчээ. 

"NASA"-ийн сансрын зураг

66
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()