Нүүрээ хэрхэн төгс будаж сурах вэ?

Эмэгтэй хүний эрхэм найз болох нүүр будалт нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж, эрхэмсэг, тансаг будалтууд трэнд болсоор байгаа юм. Иймд бид бүсгүй хүний гоо үзэсгэлэнг улам бүр тодотгох гайхалтай будалтууд болон нүүрээ хэрхэн төгс будах зааврыг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Нүүрээ зөв будсан ямар ч эмэгтэй үзэсгэлэн төгс харагддаг төдийгүй хараа дээгүүр алхах урам зориг нь хүртэл нэмэгддэг гэнэ шүү.

Нүүрээ хэрхэн төгс будаж сурах вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Нүүрэндээ гэрэл сүүдэр тавих

Та нүүрнийхээ хэлбэрээс шалтгаалж, гэрэл сүүдэр тавин өө сэвээ далдлах боломжтой. Зөв хэлбэртэй нүүр нь гоё сайхан харагдах хамгийн гол үндэс тул гэрэл сүүдрийг хэрхэвч мартаж болохгүй. Эхлээд та өөрийн нүүрний хэлбэрийг тодорхойлох хэрэгтэй бөгөөд дараа нь нүүрний хэлбэртээ тохирсон гэрэл сүүдрийг зурагнаас харж, тохируулан будаарай. 

Нүүрэндээ гэрэл сүүдэр тавих

2 Хөмсөг будах

Хөмсөг будахдаа анхаарах 2 дүрэм:

  • Та нүднийхээ хэмжээнээс хамаарч хөмсгөө өргөн эсвэл нарийн зурахаа шийдээрэй. Том нүдэнд өргөн хөмсөг сайхан зохих бол жижиг нүдэнд нарийн хэлбэрлэг хөмсөг тохирно. 
  • Хөмсөг болон нүд хоорондын зайг үргэлж анхаарч байх хэрэгтэй. Хэрэв нүд хөмсөг хоёрын тань хоорондох зай ойр бол хөмсгөө нарийн, хол бол өргөн будаж байгаарай. Та хөмсгөө хэрхэн будсанаас хамаарч нүүрний харагдах байдал тань өөрчлөгдөх аж. 

Хөмсөг будах

3 Контур зурах

Нүдийг илүү том, үзэсгэлэнтэй харагдуулах гол зүйл бол яахын аргагүй контур юм. Гэхдээ контурыг зөв зохистой зурж сурснаар нүдийг илүү тодотгож, гоё сайхан болгоно гэдгийг анхаараарай. Эхлээд нүдний төгсгөлөөс урт, налуу зураас татна. Дараа нь зураасны үзүүрээс доош налуу татаж, үүнийгээ нүдний эхэн хэсэгтээ холбож будаарай. 

Контур зурах

4 Халбага ашиглаж контур зурах

Хэрэв та хэмжээгээ алдаж, нүдэндээ үл тохирох контур зураад байвал халбага ашиглах боломжтой юм. Энэ нь хамгийн амархан хэрнээ үр дүнтэй аргуудын нэг билээ. Та доорх зурагт үзүүлснээс харж, дууриалган зураарай. 

Халбага ашиглаж контур зурах

5 Наалддаг тууз ашиглаж нүдээ будах

Та нүдээ будахдаа будгаа энд тэндгүй түрхэж, халтардуулдаг бол наалддаг тууз ашиглаж байгаарай. Энэ нь нүдээ төгс будахад чухал нөлөө үзүүлэх төдийгүй цаг завийг тань ч мөн хэмнэх болно. Наалддаг туузаа нүднийхээ доор нааж, будалтаа хийж, дуусгаад авахад л хангалттай. 

Наалддаг тууз ашиглаж нүдээ будах

6 Карт ашиглан нүдээ будах

Хэрэв таны ойр орчимд наалддаг тууз байхгүй бол кредит карт ашиглаж болно. Картаа нүднийхээ доор байрлуулах бөгөөд нүдээ будсаны дараа авна. Харин энэ бүхний дараа та нүдээ хэрхэн төгс, өө сэвгүй будсан болохоо хараад гайхах нь гарцаагүй биз ээ. 

Карт ашиглан нүдээ будах

7 Сормуус дэрвийлгэгч ашиглах

Сормуусаа илүү урт, дэрвэгэр харагдуулахын тулд охид бүсгүйчүүд маань сормуус дэрвийлгэгчийг ашигладаг. Харин үүнийг сэнсээр бага зэрэг халаасны дараа сормуусаа дэрвийлгэхэд үр дүнгээ илүүтэй үзүүлж, сормуусыг тань улам бүр үзэсгэлэнтэй, урт болгодог байна. Гэхдээ дэрвийлгэгчээ хэт халааж болохгүй гэдгийг анхаараарай.

Сормуус дэрвийлгэгч ашиглах

8 Сормуусны будгаа зөв ашиглах

Та сормуусаа будахаас өмнө будагныхаа багсыг цаасан салфетканд бага зэрэг дарж арчин, илүүдэл, бөөгнөрсөн хэсгийг нь авч байгаарай. Харин дараа нь сормуусаа будахад сормуус тань бөөгнөрөхгүй, урт үзэсгэлэнтэй болох ач тустай юм.

Сормуусны будгаа зөв ашиглах

9 Уруулаа будах

Эмэгтэй хүн бүр уруулаа аль болох зузаан, дур булаам харагдуулахыг хүсдэг. Уруулаа бумбагар болгохын тулд танд ердөө л цагаан харандаа, уруул хүрээлэгч, өнгөлөгч байхад хангалттай юм. Цагаан харандаагаар уруулын гол хэсгийг будаж, уусгаад уруулаа хүрээлж, өнгөлөгчөө түрхээрэй.

Уруулаа будах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()