Өглөө идэхэд тохиромжтой илчлэг ихтэй хоолнууд

Өглөөний цайг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэж үг байдаг. Монголчуудын хувьд эртнээс нааш өглөөний цай хичнээн чухал байсаар ирснийг эл үг нотолж байгаа юм. Өлөн ходоодтой явах нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул ээж нар маань бидэнд үргэлж өглөөний цайгаа ууж байхыг захьдаг шүү дээ. Харин бид та бүхэндээ ажил, хичээлдээ явахаас өмнө түргэн хугацаанд бэлдэж болдог хэрнээ хамгийн шим тэжээлтэй өглөөний цайнуудыг танилцуулж байгаадаа таатай байна. Та амттай сайхан хоол хийж сураарай. 

Өглөө идэхэд тохиромжтой илчлэг ихтэй хоолнууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Утсан яргай загас, авокадо, шарсан талхны зууш - 18 гр уураг

Орц /1 хүн/:

  • Талх - 1 зүсэм
  • Авокадо - 0,125 гр
  • Утсан яргай загас - 900 гр

Заавар: 

  • Талхаа шарна.
  • Дээр нь утсан яргай загас, нухсан авокадо тавиад бэлэн болох юм.

Утсан яргай загас, авокадо, шарсан талхны зууш - 18 гр уураг

2 Тахианы мах, пармасен бяслагтай зууш - 20 гр уураг

Орц /1 хүн/:

  • Хүнсний ногоо - 1 аяга
  • Тахианы мах - Тал аяга
  • Пармесан бяслаг - 1 цайны халбага
  • Цуу - 1 цайны халбага

Заавар: 

  • Тахианы мах, ногоо, бяслагаа холино.
  • Цуугаа хийнэ.
  • Хөргөгчинд хийнэ.

Тахианы мах, пармасен бяслагтай зууш - 20 гр уураг

3 Шарсан талх, шарсан өндөг - 19 гр уураг

Орц /1 хүн/: 

  • Талх - 1 зүсэм
  • Өндөр - 2 ширхэг
  • Ногоон сонгино - 2 цайны халбага
  • Сүү - 1/4 аяга

Заавар: 

  • Талхаа шарна.
  • Өндөг, сүүгээ холино.
  • Өндөгтэй сүүгээ зөөлөн гал дээр 3 минут шарна.
  • Өндөг, ногоон сонгиноо талхан дээрээ тавина.

Шарсан талх, шарсан өндөг - 19 гр уураг

4 Шарсан ногоотой, бяслагтай бин - 18 гр уураг

Орц /1 хүн/:

  • Шарсан ногоо - Тал аяга
  • Бяслаг - 30 гр
  • Бин - 2 ширхэг
  • Авокадо - 1 ширхэг
  • Ногоон сонгино - 2 цайны халбага

Заавар: 

  • Хайруулын тавгаа сайтар халаана.
  • Ногоогоо амталж, шарна.
  • Шарсан ногоо, бяслаг, авокадо, ногоон сонгиноо бин дээрээ түрхэнэ.
  • Бингээ хуйлна.
  • Тосолсон хайруулын тавган дээрээ тал бүрийг нь 3 минут шарна.
  • Хэрчээд, таваглана.

Шарсан ногоотой, бяслагтай бин - 18 гр уураг

5 Цөцгийн тос, үзэмтэй овъёос - 17 гр уураг

Орц /1хүн/: 

  • Овъёос - 35 гр
  • Үзэм - 1 цайны халбага
  • Цөцгийн тос - 1 цайны халбага
  • Сүү - 20 мг

Заавар: 

  • Хайруулын тавганд сүү, овъёосоо хийнэ.
  • Дээрээс нь цөцгийн тос, үзмээ хийнэ.
  • Бүгдийг нь хольж, сүү нь овъёосонд шингэхээр таваглаарай. Мөн гадил жимсээр хачирлаж идвэл бүр сайхан амттай болох юм. 
  • Хэрвээ та хүсвэл шөлөн дээрээ бага зэргийн гадил хийж идэж болно.

Цөцгийн тос, үзэмтэй овъёос - 17 гр уураг

6 Улаан буудай, буурцагтай салат - 15 гр уураг

Орц /4 хүн/: 

  • Буурцаг - 450 гр
  • Бяслаг - Тал аяга
  • Нимбэгний шүүс - 3 цайны халбага
  • Оливын тос - 1 цайны халбага
  • Сармис - 1 хумс
  • Өргөст хэмх - 1 ширхэг
  • Улаан сонгино - 1 ширхэг
  • Тараг - Тал аяга
  • Гоньд - 1 чимх
  • Халуун соус - 1 цайны халбага
  • Талх - 4 зүсэм

Заавар:

  • Буурцаг, бяслаг, нимбэгийн шүүс, оливын тос, тал сармисаа нэг саванд холино. 
  • Өөр  нэг саванд салатны навч, өргөст хэмх, сонгиноо холино.
  • Дахин өөр саванд тараг, гоньд, халуун соус, үлдсэн сармисаа холино.
  • Эхний хоёр савтайг холино.
  • Талхан дээрээ холимгоо түрхээд соусаа дусааж иднэ.

Улаан буудай, буурцагтай салат - 15 гр уураг

7 Тахианы махан салат - 37,9 гр уураг

Орц /4 хүн/: 

  • Арьс, ясгүй тахианы цээж мах - 1,5 кг
  • Давс - 1 чимх
  • Хар перц - 1 чимх
  • Ногоо - 8 аяга
  • Улаан лооль - 1 аяга
  • Авокадо - 1/3 аяга
  • Ногоон сонгино - 2 цайны халбага
  • Итали амтлагч - 1/3 аяга
  • Бяслаг - 2 цайны халбага
  • Гахайн мах - 1 зүсэм

Заавар: 

  • Хайруулын тавгаа халаана.
  • Тахианы махаа хийж, давс,перцээр амталж 5 минут шарна.
  • Ногоо, улаан лооль, авокадо, сонгиноо нэг саванд холино.
  • Дээрээс нь амтлагчаа хийж 4 хуваан таваглана.
  • Тавгалсан салат дээрээ тахианы мах, бяслаг, гахайн махаа хувааж хийнэ.

Тахианы махан салат - 37,9 гр уураг

8 Туна загастай салат - 23,5 гр уураг

Орц /4 хүн/:

  • Салатны навч - 250 гр
  • Чидун жимс - 20 ширхэг
  • Улаан лооль - 12 ширхэг
  • Чанасан өндөг - 2 ширхэг
  • Туна загас - 2 лааз
  • Дарсан ногоо - Тал аяга

Заавар: 

  • Салатны навчаа 4 хуваан таваглана.
  • Дээрээс нь чидун жимс, улаан лооль, өндөг, туна загасаа хийнэ.
  • Салатан дээрээ дарсан ногоо тэнцүү хуваан хийнэ.

Туна загастай салат - 23,5 гр уураг

22
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()